НЭМЭЛТ:
Монголын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентины эсрэг хийж, 19-21 гэсэн харьцаатай хожигдлоо. Тоглолтын тухайд Монголын баг илүү эхэлсэн ч алдааны асуудалд эрт оров. Аргентины залуус ч үүнийг овжиноор ашиглан чөлөөт шидэлтүүдээ нямбай гүйцэтгэв. Тоглолтын төгсгөлд Монголын баг онооны зөрүүг тэнцүүлсэн ч алдааны улмаас хүссэнээрээ хамгаалж чадсангүй.
Хэсгийн эхний хоёр тоглолтын дараах байдлаар Г.Дөлгөөн будагтай талбайд дийлдэшгүй байна. Харин Г.Болор-Эрдэнэ, С.Төгөлдөр нарын шидэлт тааруу байлаа. Э.Маргад ч 3х3 сагсан бөмбөгийн дебютээ хийсэн учир дасан зохицох зүйлс харагдлаа.
Хятадын Шионган хотноо өнөөдөр/2025.09.17/ FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга эхэллээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 40 шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн залуучуудын эрэгтэй шигшээ баг оролцож байна.
Монголын залуучуудын шигшээ баг тэмцээний чансаагаар гуравдугаарт бичигдэж байна.
Монголын эрэгтэй шигшээ баг С хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэль гэсэн дөрвөн шигшээ багтай багтжээ. Тэд дөнгөж сая хэсгийн эхний тоглолтоо Италийн эсрэг хийж, 22-16 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын тухайд эхлэлд Италийн баг оноогоор тэргүүлж байсан ч Монголын баг тоглолтын явцад хэмнэлээ олж, онооны харьцааг тэнцүүлж, улмаар илүү гарав. Эдгээр дөрвөн залуу яг энэ бүрэлдэхүүнээрээ анх удаа тэмцээнд оролцож байгаа учир ойлголцол тал дээрээ дутагдалтай харагдсан. Гэвч хүчтэй өрсөлдөгчөөө эхний тоглолтдоо буулган авлаа. Мөн Э.Маргадын хувьд 3х3 сагсан бөмбөгийн деюбтээ хийсэн.
Багийн бүрэлдэхүүнд:
- Э.Маргад
- Г.Дөлгөөн
- Г.Болор-Эрдэнэ
- С.Төгөлдөр нар багтжээ.
Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр 12:45 цагаас Аргентины эсрэг хийнэ.

3,595.38
















































Зочин 2025-09-17 202.179.24.52
Дөлгөөн хурд үсрэлттэй болчихвол дийлдэшгүй гэж болно
Нэргүй 2025-09-17 103.212.118.128
За тэгээд тэмцээн дуусаагүй байхад магтаад Загребийн чөлөөт шиг юм болох вий!Амжилтыг үр дүнг нь бүрэн гарахаар бахархаж хэзээ сурах вэ!Монголчууд магтаад эхлэхээр толгой нь ажиллахаа больчдог шүү
Нэргүй 2025-09-17 66.181.185.222
Тийм тийм, социализмын үед хий хоосон магтаалд хөөрөө д алийгаа алддаг байсан бэлээхэн уламжлалтай ш дээ ! Алдаа их гаргаж айлд ашиглуулнаа гэдэг чинь соёлгүй бүдүүлэг тоглож бна гэсэн үг !
"Отсутсвует игровая культура ! " гэж орос оор хэлдэг юм !