Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.09.17/ны Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/
-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
-“Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/
-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/
-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/
-Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга
-Бусад асуудал
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.
3,595.11
















































Их мэдэгч. 2025-09-17 202.126.90.86
Ганц байшингийн дээврийн засварыг Монгол улсын
засгийн газар шийддэг болоо юу?. Хариуцсан яам, Газруудын эрх хэмжээний асуудал биш үү.Засгийн
газарт хийх ажил байхгүй юмуу??? ямар их завтай
юм бэ?
Нэргүй 2025-09-17 103.57.92.100
энэ засаг нэртэй өлөн хулгайч луйварчид хуралдаад шийдвэр гаргаад байдаг.энэ ариун явдал уу
И 2025-09-17 66.181.161.237
ЗГ ганц байшингийн дээвэр засах тухай хэлэлцээд л, хөөрхий ямарч бяцхан юм ???
зочин 2025-09-17 103.57.95.119
Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар – хаха бүхэл бүтэн ЗГ ийм асуудал хэлэлцээд байж байдаг.
Нэргүй 2025-09-17 124.158.123.242
ГЗ хөөрхий болсоны зах зух нь энэ