Германд төгсөгчдийн өдөрлөг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Германд төгсөгчдийн өдөрлөг эхэллээ

“Монгол-Германы Гүүр” Төрийн бус байгууллагаас өнөөдөр “Германд төгсөгчдийн өдөрлөг-2010” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын хэтийн хөгжилд гадаад хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой залуусын үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч тэднийг хэрхэн сургаж бэлдэх, улмаар ажлын байрны мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулах шаардлага өссөөр байгаа билээ. Улс орны хөгжилтэй хобоотой энэ асуудлыг хэлэлцэх үүднээс ийнхүү уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тав дахь удаагаа зохигдох “Германд төгсөгчдийн өдөрлөг” нь 2011 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны 20 жилийн ойг угтаж буйгаараа онцлогтой бөгөөд ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Гёте Институт зэрэг байгууллагууд ивээн тэтгэж байна.

Өдөрлөгийн хүрээнд “Хөгжлийн хамтын ажиллагаанд оруулж буй германд төгсөгчдийн хувь нэмэр” сэдэвт бага хурлыг зохион байгуулах бөгөөд Германд төгсөгчдийн цахим хуудсыг  танилцуулах ажээ. Мөн Германд суралцах хүсэлтэй залуучуудад зөвлөгөө өгөх, төгсөж ирэгсдийг ажлын байрны мэдээллээр хангах болон бусад чиглэлээр залуусын танилын хүрээ, мэдлэгийг тэлэх ажлуудыг хамтад нь зохион байгуулахаар  болжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж