"NBA"-ын ЗАГВАРЫН ТАЙЗ
Диллон Брүүкс лигийн тоглолтын өмнөх нээлтийн улаан хивсний ёслол дээр

Улаан хивсний ёслол дээр нэгэн залуу тансаг зэрэглэлийн гоёмсог хослол өмссөн байлаа. Удалгүй түүний хувцаслалтын талаар барууны сонин, хэвлэлээр бичигдэж эхэлжээ. Тэр залуу кино жүжигчин, модель эсвэл "New York Fashion Week"-д ч оролцоогүй. Харин "NBA-ын тоглолтод оролцох гэж буй Канадын сагсан бөмбөгийн тамирчин Диллон Брүүкс юм. Тэрбээр "CNN" агентлагт хэлэхдээ, "Бид сагсан бөмбөг тоглохоосоо өмнө, зөвхөн бидэнд зориулсан улаан хивсэн дээр алхаж байгаа нь сайхан байна" гэжээ. Чухамдаа улаан хивсний ёслол нь "NBA"-ын хувьд хэдийн чухал байр суурийг эзлэх болжээ. Учир нь тамирчид тоглолтынхоо өмнө уг ёслол дээр брэндийн пүүзээс авхуулаад өндөр зэрэглэлийн гоёмсог, загварлаг хослолтой ирдэг болсон. Яг л бусад улаан хивсний ёслол адил "NBA" ч мөн загварлаг нээлт хийж, үзэгчдээ хүндэтгэдэг гэдгээ харуулж байгаа бололтой. Брүүксийн хувьд энэ нь маш чухал бөгөөд "Зөвхөн тоглолтод зориулж гэлтгүй үзэгчдэд зориулж байгаа мэт сайхан байдаг" гэсэн юм.

"NEWS" агентлаг "FASHION" буландаа энэ удаад "NBA"-ын улаан хивсний ёслол, тамирчдын хувцас загвар хандах хандлагын талаар онцолж байна.

БЭЛТГЭЛИЙН ХУВЦАСНААС ЗАГВАРЫН ТАЙЗНАА

Өмнө нь "NBA"-ын нээлтийн ёслол энэ жилийнх шиг загварлаг байгаагүй аж. Тамирчид чамин хослол төдийлөн өмссөн харагддаггүй байсан ч цаг үе өөрчлөгдөхийн хэрээр загвартаа анхаардаг болжээ. Брүүкс хэлэхдээ ,"Зарим хүмүүс өөрсдийн стилисттэй. Стилистууд нь хэрхэн хувцаслахыг шийддэг болсон. Хувцас загвар спортын салбарт нөлөөлөх нь ихэссэн" гэжээ.

Жордан Кларксон

"New York Knicks" багийн хамгаалагч Жордан Кларксон өөрийн хувцаслалтдаа хамгийн их анхаардаг тамирчдын нэг юм.

Тэрбээр 10 орчим жилийн өмнөөс лигийн загварын хэв маяг өөрчлөгдсөн гэдгийг онцолж, Дуэйн Уэйд, Леброн Жэймс, Рассел Уэстбрүүк нарыг шинэ эрин үеийг эхлүүлэхэд тусалсан хүмүүс гэж нэрлэжээ.

Рассел Уэстбрүүк

Харин "Los Angeles Lakers" багийн довтлогч Жарред Вандербилт лигийн загварын хувьсгал саяхнаас эхлэлтэй гэж үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, "Бараг таван жилийн өмнөөс байх. Зөвхөн хэдхэн залуус загварт сонирхолтой байсан" гэжээ. Мөн "Одоо олон тамирчин загварын долоо хоногт явж, хувцаслалтдаа анхаарал тавьдаг болсон. Миний хувьд дөрөв юм уу таван жилийн өмнөөс энэ салбарт анхаарал хандуулж эхэлсэн бол энэ зун л гэхэд 20-30 тамирчин загварын долоо хоногт явсан. Тиймээс энэ салбарт сонирхох залуусын тоо нэмэгдэж байна" гэжээ.

Тодорхой хэмжээгээр "NBA"-гийн тоглогчид хүссэн зүйлээ өмсөх эрхийн төлөө тэмцэх хэрэгтэй байжээ.

Жишээлбэл, 2005 болон 2006 оны тоглолтын нээлтээр ямар хувцас өмсөх, өмсөхгүйг заасан байна. Тэр үед моданд орж байсан өргөн өмд, олон төрлийн гинж, унжлагатай зүүлт зэргийг хориглож, тоглогчдыг ажил хэрэгч энгийн хувцас өмсөхийг шаардсан байна. Жейсон Ричардсон , Стивен Жексон  зэрэг тоглогчид энэхүү бодлого нь лигийн хар арьст тоглогчдод чиглэсэн арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах үзэл гэж нэрлэж байжээ.

Дараа нь 2020 оны "NBA Bubble"-ийн үеэр энэхүү зааврыг багасгасан байна. Кларксоны хэлснээр тоглогчид зааврын дагуу хувцаслахын зэрэгцээ өөрсдийн хэв маягийг харуулах боломжтой болсон. "NBA-д хувцасны код байсан, байгаагүй бүтээлч сэтгэлгээтэй залуус илүү олны харааг булаадаг юм шиг санагдаж байна" гэж тэрбээр тайлбарлажээ. Мөн "Тиймээс бид юу дуртайгаа өмсөх хэрэгтэй. Зааврыг ягштал биелүүлэх шаардлагагүй" гэсэн юм.

ТОГЛОЛТЫН НЭГ ХЭСЭГ

Өнөө үед "NBA" хувцас загварын ойлголтоо өөрчилж, тамирчдаа юу өмсөхөд анхаарал хандуулдаг болжээ. "Тунель үргэлж байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд NBA-ын зохион байгуулагч, сошиал хуудаснууд тоглогчдын тунелиэр алхаж буй дүр зургийг илүү онцолдог болсон" гэж

Жарред Вандербилт 2025 оны лигийн нээлийн үеэр Тунелиэр алхаж буй нь

хэлэв. Өмнө нь тоглогчдын хувцаслалт төдийлөн анхаарал хандуулах сэдэв биш байсан ч одоо лигийн хамгийн том давуу талын нэг болжээ.

Хувцаслалт нь тоглогчдын талбай дээрх болон гаднах зан чанарыг харуулах арга болсон.

“Би өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Гэрээсээ гоё харагдахгүйгээр гарах дургүй. Хүн бүр өөрийн гэсэн загвартай” гэж Жордан Кларксон онцлон тэмдэглэсэн юм. Вандербилт үүнтэй санал нэгджээ. Тэрбээр “Загвар бол бүтээлч байдал. Хувцсаа зохицуулж өмсөх нь хөгжилтэй, өөрийгөө харуулах нэг арга” гэсэн юм. Улмаар тэд өөрсдийн хэв маягаа зоригтой илэрхийлэх болсон. Диллон Брүүкс "Өмнө нь бүгд сул өмд эсвэл хослол өмсөж нээлтэд оролцдог байсан. Харин одоо бол бараг юу ч өмсдөг болсон" гэсэн юм.

Барууны орон гэлтгүй дэлхий даяар хувцаслалт нь өөрийгөө тодорхойлох нэг хэлбэр болсон. Харин "NBA"-д Тунель бол загварын тайз.

Өдгөө тамирчид "New York Fashion Week"-д ч оролцож, загварын салбарт нэрээ таниулж эхэлж байна. Кларксон Ральф, Вандербилт зэрэг тамирчин Парист болсон "Louis Vuitton"-ийн шоуг үзсэн талаараа ярьж, таалагдсан загвараа онцлон “үнэхээр өндөр түвшний бүтээл байсан” гэх болсон байна. Гэсэн хэдий ч тэд загварыг үнэлдэг ч спортын хүмүүс учир өрсөлдөх сэтгэлгээ байсаар байна. Хамгийн загварлаг тоглогч хэн бэ? гэх асуултад Брукс, Кларксон, Вандербилт нар өөрсдийгөө гэж итгэл дүүрэн хариулжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж