“Халзан бүрэгтэй төсөл” тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.09.16-нд нийтлэгдсэн

“Халзан бүрэгтэй төсөл” тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлнэ

“Халзан бүрэгтэй төсөл” тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлнэ

Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Халзан бүрэгтэй төсөл “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) Канадын "Тогтвортой уул уурхайн төлөө" (TSM) стандартад нэгдсэн билээ.

Уг стандарт нь компанийн засаглал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, нийгмийн гүйцэтгэл, байгаль орчны хамгааллыг сайжруулах чиглэлийн маш тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангахын шаарддаг бөгөөд уул уурхайн компаниуд энэхүү стандартыг хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломжууд нээгдэх учиртай.

Тэгвэл Халзан бүрэгтэй төсөл хайгуулын шатандаа TSM стандартыг хэрэгжүүлэх Монголын анхны төсөл болж байна. Цаашид тэдний хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа TSM стандартын эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй менежментэд чиглэсэн 9 протоколд нийцсэн байдлаар явагдах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж