Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байдаг. Гэвч есдүгээр сард нийслэл болон орон нутагт хүйтний эрч нэмэгдсэнтэй холбогдуулан томуу томуут өвчний дэгдэлт өндөр байгааг Эрүүл мэндийн яамаас мэдэгдэж байсан. Мөн нийслэлийн зарим дүүргийн орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгт дулаан ирээгүй байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяраас тодруулахад, “Орон сууцны удирдах газрын дулааны дамжуулах төвөөс хувийн орон сууцны конторуудын орон сууцуудыг дулаанаар хангах ажил үргэлжилж байна. Дулаанаар хангагдаагүй орон сууцууд конторуудаасаа дулаан хэзээ ирэхийг асуух хэрэгтэй. Тухайн орон сууцанд нэгдсэн байдлаар дулаан хэзээ тавигдахыг контор мэдэж байгаа. Мөн СӨХ-ны өмнөх өр төлбөрийг барагдуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын баруун бүс болон зүүн бүсийг хэсэгчилсэн байдлаар дулаан тавигдсан. Тухайлбал, жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж дулаан холболтын ажил хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд эхэлдэг. Харин нийслэлийн хэмжээнд дулаанаар хангах ажил 70 хувьтай үргэлжилж байна. Баруун бүсийн дулаан түгээлт, дулаан холболтын ажил эд дундаа өрнөж байна.
Энэ долоо хоногт төлбөрийн үлдэгдэлгүй айл өрх, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн нэгдсэн дулаанаар хангана.
Орон сууц, сургууль, цэцэрлэг болон эмнэлэг рүү 80 градусын дулааныг нийлүүлдэг. Зарим хүйтний саруудад 80 градусаас илүү дулаан олгодог. Гэхдээ орон сууц, сургууль, цэцэрлэгт хүрч байгаа дулаан 45 градусаар ихэвчлэн очдог. Энэ нь төвийн дулааны шугамаар дамжуулан очиж байгаа тул зарцуулалт нь өөрчлөлдөж байгаа хэрэг. Эд хүйтний улиралд 120-150 градус дулаан нийлүүлдэг. Үүнээс гадна орон сууцны шугам хоолой болон гэр доторх паар нь бохирдол, бөглөрсөн, хий их үед дулаан хангалтгүй очдог.
Монгол Улсын Эрчих хүчний сайдын гаргасан тушаалаар хувийн хэвшлийн байгууллагууд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж дулаанаар хангана гэж мэдэгдсэн байдаг. Нөгөөтэйгүүр хувийн байгууллагууд тогтоосон өдрөөс урьдаж дулаан авахыг хүсвэл “УБДС” ТӨХК-аас бүрэн хангах боломж байдаг. Гэхдээ өмнөх дулааны зардлыг бүрэн төлж барагдуулсан байх ёстой. Төвийн өмчит сургууль, цэцэрлэгт дулаан байхгүй хүйтэн байна гэх мэдээлэл хичээлийн жил эхэлсэн үед ир яригддаг. Энэ асуудал Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай шууд хамааралтай асуудал гэж харах нь буруу юм. Харин зарим төрийн өмчит сургууль, цэцэрлэг дулаан хангамжийн төсөв мөнгөө баталсны дараагаар 2016 онд баталсан сайдын тушаалаар дулаан хүлээнэ авна гэж гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс гэрээнд тусгагдсан шаардлагын дагуу дулааныг сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт нийлүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд 178 сургуулиас 63 сургуульд дулаан аваад байна. Мөн 159 цэцэрлэгээс 50 цэцэрлэгт, 113 эмнэлгээс 43 эмнэлгийн дулааныг бүрэн тавьсан.
Үлдсэн сургууль, цэцэрлэгийг удахгүй дулаанаар хангах ажил хийгдэнэ. Зарим сургууль, цэцэрлэг нь баруун, зүүн бүсээс хамаарч харилцан өөр, өөр тавигдаж байгааг иргэд олон нийт ойлгох хэрэгтэй. Харин хувийн хэвшлийн дулааны эрчим хүч худалдан авах, худалдах гэрээ 60 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг “УБДС” ТӨХК-д дулааны эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөр болон шугам тоноглолын засвар үйлчилгээгээ хийгээгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10705 оршин суугч эрчим хүчээр хангагдах боломжгүй байгааг холбогдох газраас мэдэгдэв.
3,595.72






















































Холбоотой мэдээ