Өнгөрсөн долоо хоногт орсон их хэмжээний борооны улмаас Японы төв хэсэгт орших Миэ мужид газар доорх зогсоол үерт автсан гэж тус улсын Дэд бүтцийн яам мэдэгдэв. Улмаар 180 машин эвдэрсэн ч хүний амь нас, бие махбодод хохирол учруулаагүй байна. Тодруулбал, Кусуноки машины зогсоол нь Ёккайчи хотод байрладаг хоёр давхар газар доорх байгууламж юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт (2025.09.12) орсон борооны улмаас зогсоолын хоёр дахь давхар бүхэлдээ нь усанд автжээ. Онцгой байдлын албаныхан Ням гаригт усанд живсэн зогсоолын нэгдүгээр давхраас ус соруулж дууссан гэж мэдээлсэн байна. Өдгөө хоёр дахь давхарт ус зайлуулах насосын таван машин ашиглан ажиллаж байна. Албаныхан уг ажлыг Мягмар гариг гэхэд дуусгана гэж тооцоолж байна.
3,595.72














































