76:1
126:1 Женко

“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгыг танилцуулж байна.


МоАХ-ны байранд оффис түрээслэн бизнес эрхэлж суусан Женко Х.Баттулга 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон намаас нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон түүхтэй. Тэр цагаас хойш Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн гурван ч удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажилласан бол 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

17 чингэлэг спиртийн хэргээ ганц шөнийн дотор ус болгон хувиргаж эрүүгийн хэргээс мултарч чадсан Женко Х.Баттулгыг улс төрөөс хол байлгах ёстой гэдэг анхааруулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд олон улстөрч сануулсан ч нэмэр болоогүй. Харин ч Ерөнхийлөгч болж улс төрийн карьер ахисны зэрэгцээ үнэнийг нь хэлсэн хүн бүр хулгайч, Монгол төрийн эсрэг дайсан болж, төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн жилийн хугацаанд Төрийн ордны зүүн жигүүрээс хуулийнхныг удирдан, хүссэнээрээ тоглож байв.  Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг нараас эхлээд Монголын нэртэй зүстэй олон улстөрч түүний угсарсан хонгилоор чирэгдэж, ял сонссон гэж хэлж болно. Түүний энэ үйлдлийг улстөрчид “Хонзонгоо авч байна” гэж дүгнэсэн нь олон.

Хэдий тэр улс орныхоо төлөө стратегийн ордод эзэн суусан бүлэглэл фракцуудтай тэмцэж, шударга ёсыг тогтоохоор ажиллаж байна гэх үгийг олонтаа хэлж ирсэн ч харамсалтай нь, өөрийнхөө тарьсан олон хэрэгт хариуцлага хүлээсэн нь үгүй.

Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба хаших хугацаанд төмөр зам барина гээд 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгийг Чингис бондоос гаргуулан ажил эхлүүлсэн ч төр овоолсон шороотой үлдсэн. Гэтэл овоолсон шороонд жилийн 55 тэрбум төгрөгийн төлбөр төлж шатаж байна гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших үед нь чуулганы хуралдаанд сануулж суусан удаатай. Овоолсон шороогоо төмөр зам болгохын тулд Ерөнхийлөгчийн алба хашсан бүрэн эрхийн хугацаанд санаа тавьсан ч “Бодь интернэшнл” группын барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Хятадын төмөр замтай холбогдох боломжгүй, кординат зөрсний зэрэгцээ мухар төмөр зам болж хувирсан.  Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж, төмөр зам барьсан, төр оффтейк гэрээгээр зарим төлбөрийг барагдуулсан гэдэг ч Тавантолгойн нүүрсийг маш хямд үнээр нийлүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироосон асуудал сөхөгдөж байв. Гэвч үүнд анхаарал хандуулж шалгасан нь үгүй.  Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээрх мухар төмөр замыг Хятадын талтай холбохын тулд Харбинд гэрээ байгуулсан бөгөөд хил холболтын хэмээн нэрлэсэн энэхүү төмөр замд төрөөс 840 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мухар төмөр зам барьж, Монголоо хорлосон энэ үйлдлийг хуулийнхан шалгах ёстой гэх асуудал хөндөгддөг ч одоо бол хэн ч тоодоггүй хэрэг болж замхраад байгаа гэж хэлж болно.

Ер нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүд хэрэг биш болж хувирдаг хачирхалтай технологитой.

Жишээ татвал, есөн жилийн өмнө түүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байхад хэрэгжүүлсэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр туслах Г.Түвшинжаргал, Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарыг цагдан хорьсон дуулиант хэрэг мандаж байв. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Тавантолгой”-г 60-100 жилээр гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчилсний төлөө эрүү шүүлтэд орж байна. Тэд төмөр замыг ухаад юм гарахгүй болохоор одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор руу орж, эмэгтэйчүүдэд  хүчээ үзүүлж байна” гэж улс төртэй холбож байв.

Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол “зочид буудал дахь оффист Эрүүгийн цагдаагийн газрынхан нэгжлэг хийхээр очиход түүнийг хамгаалахаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, Г.Уянга нар очиж байв. Мөн иргэний нийгмийн төлөөллүүдээс Ц.Энхбаяр, Э.Цэрэн, Д.Сүхжаргалмаа нар ирсэн бол  тамирчдаас О.Балжинням аварга, Асашёорюү Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар ирж “Х.Баттулгыг баривчилж болохгүй” гэж байр сууриа илэрхийлэн хамгаалахаа мэдэгдсэн.

Сошиал орчинд "УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл цацагдсанаар улстөрчид, тамирчид ирсэн байдаг. Гэвч хэнийг ч баривчлаагүй харин хэдэн хайрцаг бичиг цаас машинд хийснээр энэхүү дуулиант үйл явдал өндөрлөсөн юм.

Зураачаас спорт, спортоос бизнесмэн, бизнесээс УИХ-д орж ирсэн намтартай түүний хамгийн сүүлд шалгагдаж байгаа хэрэг нь Төгрөг нуурын ордыг оффшор бүсээр дамжуулан гадаадынханд 250 сая ам.доллараар зарж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал.

Авлигатай тэмцэх газар /АТГ/ энэ хэргийг шалгаж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр /2025.09.15/сэтгүүлчдэд энэ талаар тайлбар хийхдээ “АТГ-аас мэдүүлэг авсан зүйлгүй. Төгрөг нуурын ордыг 100 хувь төрд авчихлаа гэж Г.Занданшатар хэлсэн шүү дээ“ гэх тайлбар нь төр ордыг авчихаад юу ярих гээд байна вэ гэсэнтэй л агуулга нэг сонсогдож буй.

Тэрбээр одоо Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийг УИХ-д төлөөлөн ажиллаж байгаа. Гэвч ажилдаа ирдэг өдөр нь цөөхөн. УИХ-ын бүрэн эрхийн нэг жилийн хугацаанд ажил таслалтаараа бусдыгаа тэргүүлж, УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн хавар түүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд гурван сар цалингийн 20 хувиар хасах шийтгэл ногдуулсан. УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн ажил тасалсан тохиолдолд түүнээс илүү хатуу шийтгэл үгүй тул дээрх арга хэмжээг авснаа байнгын хорооны дарга нь учирласан.

Харин УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээхэд Х.Баттулга гишүүн оролцсон нь гэрэл зурагчдын дуранд бууж олны нүдийг хужирласан гэж хэлж болно. Гэхдээ намрын чуулганы хугацаанд ажлаа таслахгүй хоцрохгүй ажиллах уу гэдэг нь ирэх өдрүүдэд харагдана.

Өмнө УИХ-д сонгогдон ажилласан бүрэн эрхийн хугацаанд мөн л ийм замаар ажлаа тасалж ирсэн. Энэ үйлдлийг нь Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Сайд огцруулах болохоор УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцдог, мөнгө нэхэх болохоор Засгийн газрын хуралдаанд суудаг” гэж зэмлэж байсан удаа бий.

Тэрбээр нэг үе Ардчилсан намд хамгийн хүчтэй улстөрчийн нэгд тооцогдож байсан бол өдгөө гишүүд нь зай барих болсноор тун цөөхөн хүрээлэгчтэй болж буй.  Гэхдээ улс төр дэх нөлөөгөө бататгах зорилго дор уу эсвэл улс төрийн карьераа дахин ахиулж, Засгийн газрын гишүүн болох сонирхол  цаана нь явдаг уу  “Хөх Монголын хөх туг” зэрэг хөдөлгөөн өрнүүлэн Монгол орныг тойрон уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд жаал давхисан. Харин энэ намраас ямар улс төр хийхийг нь харах л үлдэж байна.

Учир нь, Ардчилсан намын даргад төлөөний хүнээ зүтгүүлэх гээд бараагүй, одоо харин намын Ерөнхий нарийн бичгийн даргад мөн хүнээ сойхыг эрмэлзэж буй. Цаашлаад МАН-тай хамтрахаас эхлээд олон улс төр хийх хүсэл бий ч МАНАН бүлэглэлийг нь тэвчихгүй гэдэг хөдөлгөөн нам дотор нь ч Ардын нам дотор ч өрнөж эхэлсэн тул их эсэргүүцэлтэй тулахаар байгаа юм.

Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхдөө АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 437 сая төгрөг, 802 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 234 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1986-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990-2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал
  • 1997-2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал
  • 1999-2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 2006 оноос Монголын Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2021 онд ОХУ-ын Дүрслэх Урлагийн Академийн «Хүндэт академич»
  • 2021 онд БНСУ-ын Ён Ин Их сургуулийн «Хүндэт доктор»

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.177.96

Энэ спиртний наймаачин лав хэвлэл мэдээллийн ажилтан ажиллуулдаг байх. Энэ гэмт хэрэгтэн сонин хэвлэлээр ба сошиалаар өөрийгөө байнга сурталчилдаг. Өөрийгөө жэнко мэнко гэж нэрлэж байгаа нь галзуу Буянгийн жагаатай төстэй.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.126.90.24

Хээрийн чонотой нийлсэн,,,,,,Золбин жингэр,,,,

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.160.121

хүзүүгүй ллаларын сайт худал шшаахгүй шүү

Avatar

zochin 2025-09-16 203.91.115.249

umhii tuwd

Avatar

Монгол 2025-09-16 66.181.188.180

энэ хүн чинь ямарч боловсролгүй, зүгээр нэг уран зургийн курс төгссөн наймаачин шүү дээ
эрдэм мэдлэг, оюун ухааныг анхаарч үзэхээ байсан монголчуудын сохор дэмжлэг, ухаангүй сонголтын үр дүн шүү дээ. олон түмэн ухаараач ээ одоо цаашид ийм сонголт хийх ёсгүй, дэмжих ёсгүй шүү

Avatar

Нэргүй 2025-09-16 103.212.118.128

Диплом өвөртлөхөөр л боловсрол гээд ойлгочихсон хөлдүү вэ чи!Боловсрол гэдэг чинь амьдралд боловсорч гүйцсэн хүнийг л хэлэх учиртай болохоос хулхи мэдлэг хальт үзсэн хүнийг хэлдэггүй юм!

Avatar

иргэн 2025-09-16 103.229.122.204

энэ Хүнийг үзэн ядагсад, Төрд гарсан Авилгачид, хулгайчууд, MAK, MSC гэсэн бүлэглэлүүд Баттулыг муулж харлуулах тусам Баттулгын нэр хүнд Иргэд сонгогчидынх нь дунд улам өсөж , Баттулгыг улам өнгө оруулж байгаагаа мэддэггүй малнууд,

Avatar

Нэргүй 2025-09-16 103.229.120.65

Энийг алчиж чаддаггүйм үү, ингэсэн тэгсэн гээл ярих юм

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

Оросын тавиулд гар хүрвэл чи өөрөө чад хийнээ !!!

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.8

АН-ын гишүүн Х:Баттулга том том алба хашиж Монгол улсын ерөнхийлөгч болж явсан. АН-аас нэр дэвшүүлж Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ерөнхийлөгч болсон. өөрсдөө дэмжиж ерөнхийлөгч болгочихоод одоо өөрийнхөө сайтад муулаад байгаа нь хачирхалтай. бас Ц.Нямдоржид яасан их хайртай болчихов оо. Газар доогуур ортол муулдаг байснаа мартчихсан юм байхдаа. Хамелион зантай юм бэ

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.144

наадх жонхуу чинь нууцаа хадгалах гэж жолоочоо алсан шүү

Avatar

Нэртэй 2025-09-16 202.9.46.137

Би женкод дургүй хэмээх улсын уралдаан болж Нянбаа түрүүлэв

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

Тэр уралдаанд Монголын 3 сая гаруй иргэн оролцсон байх шүү !

Avatar

Иргэн 2025-09-16 43.228.130.221

Түүнийг дэмжвэл Монгол Улс хөгжин дэвжинэ…

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

Үхсэн нохойн жогорхойгоор л хөгжих байх даа !

Avatar

Нэргүй 2025-09-16 103.212.118.128

Чи бол амжихгүй л дээ хахаха

Avatar

Eagle 2025-09-16 43.228.130.221

Энэ хүн Монголд хэрэгтэй хүн шүү… Луйварчид түүнийг гаргахгүй гэж олон арга саам хийж гүтгэж байгааг энэ цаг үеийнхэн мэдрэх ёстой шүү…

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

Бүргэд минь чи багадаа айлын гэр хамт ухалцаж биз дээ !

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.178

МНЛ-чууд минь үнэхээр арчаагүй ард түмэн болжээ. 90-ээд онуудад Жаргалсайхан\буянгийн\,Баттулга 2 хоёул энэ зэрэгцэж гарч ирсэн.Жагаа арай л дөнгүүр ажилласан. Гэвч Баттулгын пиард тархиа угаалгасан.Уг нь Жагаагаа дэмжиж б.сансан бол МНЛ хөгжих б.сан. Ганцхан жишээ-Баттулга ард түмний хүчтэй тэмцсэн ОФФШОРын тэмцлийг үр дүнгүй болгож өнөөдөр оффшорчид барилга замаар мөнгөө угааж үндсэн хөрөнгөний МАГНАТ болж б.на.Цаашид бидний ирээдүй улмал хүндрэх төлөвтэй боллоо. Гэхдээ ард түмэн сэрж ТЭМЦЭНЭ.

Avatar

Нэргүй 2025-09-16 103.57.94.174

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГЫГ ХУУЛИНД ЗАХИРАГДДАГ БОЛГОХ ГУЙ БОЛ МОНГОЛЧУУДАД ХОР ХОХИРОЛ УЧРУУЛСААР Л БАЙХ БОЛНО МОНГОЛЫН 2 ДАХЬ ТОМ НАМ АН-ыг БАЙХГУЙ БОЛТОЛ НЬ СУЙРУУЛЖ ЧАДСАН ДАА

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.181.46

майдар хот, шинэ сумын төв, төмөр зам гээд ард нь гарсан юм байна уу

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

Дандаа шоу хийсэн, бүтсэн юм юу ч байхгүй ! Энэ бид хоё рын англи, орос хэл мэдэх гэж ямар элэнцэг нь байхав !!! Оросоор сексийн хар ярианы л төдий магадгүй.
Мэдэх чадах юм юучгүй мөртөө яагаад их том яваад бай дын бэ гэж үү ???
Оросын тавиул учраас л…… тролл олонтой……
Манай улс төрчдийн зүрхэнд орос гэдэг "шар ус" хураатай учраас….С.Баярыг тэд нар яалаадаа ?! Шууд л амь насанд нь заналхийлж ажлаас нь халаад, "шар" Уянгын идүүрэнд хаяж өгсөн !
Женко том артай дээрэмчин !!!

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.160.13

Оросын Гадаад тагнуулын алба (СВР) хөрш орнуудын нөлөө бүхий албан тушаалтнуудыг нээнтэгээр нь баоьцаалах, мөнгөөр худалдаж авах, зохиомол хэргийн баримт үйлдэн шантажлах, гэр бүлийнхнийг нь хорлоно гэж сүрдүүлэх г.м. олон аргаар гартаа оруулан, улс орных нь эсрэг ажиллуулдаг гэж АНУ дахь КГБ-ийн тагнуул асан Ю.Швец ярьдаг! (YouTube-д бий) Ийм ажиллагааг ялангуяа Молдова, Монгол, Гүрж, Украин зэрэг улсад маш идэвхтэй явуулж байгаа!!!

Avatar

ИРГЭН 2025-09-16 103.229.122.204

Женко руу ингэж байнга дайрдаг нь МАН, АН-ын болон тэдний гар хөл бологч MSC, МАК-ынхан гэсэн Улс орноо цөлмөж, баяжигсадын бүлэглэлийнхэн,

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.190.74

Энэ Женко огт бүтэхгүй ээ, бүх муу юмны эх уурхай гээд л ирэхээр МАН ямар нэгэн хор найруулсан байдаг юм даа

Avatar

Нэргүй 2025-09-16 103.212.118.128

Эрлийзүүд буюу монголд нутагшсан хятадын үр зулзагануудыг хэтэрхий их мэддэг болохоор тэр олон дайсантай юм билээ!

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.168.164

Наад женок чинь өмхий түвдийн хурлийз гээ биз дээ

Avatar

Нэргүй 2025-09-16 202.131.225.197

Жонхуурсан нохойн баас.

Avatar

Нэргүй 2025-09-16 103.212.117.83

ГАВЛАЧЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-09-16 202.131.225.197

Энэ хүнийг шоронд хийж байж л монголын нийгэм амсхийнэ.

Avatar

Нэргүй 2025-09-16 59.153.112.107

DYYDLGN XUCHINDEX SEKSEER TOGLI SEKSYGEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2025-09-16 59.153.112.107

TOMSGN XELEEREE GOE LAW GUN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SEKSEER VANXANDI

Avatar

Нэргүй 2025-09-16 59.153.112.107

SEXSEER DEWSGER BOLI NZ AMRAG BOLI XUCHINDUULI BOOW DOLOON MSSAJLI ANISDI ** SEKSDI SEKSEER UILCHLI EZEMDUUL80955877

Avatar

Нэргүй 2025-09-16 103.229.121.102

элбэгдоржийн сайт энэ хүн рүү л дайрдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж