“Чайна энержи”-д илтэд давуу боломж олгосноо УИХ тайлбарлах ёстой!

Хуучирсан мэдээ: 2025.09.16-нд нийтлэгдсэн

“Чайна энержи”-д илтэд давуу боломж олгосноо УИХ тайлбарлах ёстой!

“Чайна энержи”-д илтэд давуу боломж олгосноо УИХ тайлбарлах ёстой!

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын захиалгаар “Херо” Б.Баатар нэгэн “баримтат” нэвтрүүлэг хийсэн нь Гашуунсухайтын төмөр замын тухай байв. “Баримтат” гэх үгийг хашилтад өгсөн нь нэвтрүүлгийн зохиол тэр чигтээ баримтат бус гүтгэлгээр дүүрсэн. Мэдээж гол дүр нь Женко.Баттулга, хөтлөгч нь Л.Оюун-Эрдэнийн засгийн гол пиарчин А.Амундра. Оролцогчид нь АН-ын дарга асан Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “UB” группын захирал Ц.Батбаатар. Гэх мэт.

Аливаа том төслөөс хулгай луйвар хийхдээ хэн нэгнийг буруутгасан нэвтрүүлэг цацдаг нь Женко технологи, херопаганда хойно, тэр дагуу л улс төрийн сценари өрнөсөн.

Хөтлөгч А.Амундра: Энэ арван жилийн хугацаанд таныг төмөр замыг гацаагч, биднийг нүүрсний хулгай гэж зөндөө шүүмжиллээ.

Женко: Гацсан гэж яриад байгаа юм. Мөнгийг Хятад талаас шийдвэл Хятадын бодлого орж ирнэ. Төмөр замыг нь авна, тээвэрлэлтийг нь авна, уурхайг нь авна.

Нэвтрүүлгийн гол чиглэл нь Женко.Баттулгын өмнөх хулгай, луйврыг “цайруулах”, дараагийн том хулгай луйвраа далдлах херопаганда. МҮОНРТ+арилжааны 18 телевизээр зэрэг цацагдсан уг нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээнд “жиргэж” цацсанаас нь харахад далд санаа нь нэн тодорхой байсан билээ.

Тэрхүү бохир гүтгэлэгт нэвтрүүлэг орон даяар цацагдахаас хэдхэн хоногийн өмнө, тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын ойн өдрийн амралт, шинэ жилийн баяр гээд олны анхаарал улс төрөөс холдох зуур Л.Оюун-Эрдэнийн барьж орж ирсэн “захиаг” Д.Амарбаясгалангийн УИХ яаралтай горимоор хэлэлцэн тогтоол гаргасан нь Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын төсөл. Хятадын “Чайна энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээ байгуулахыг зөвшөөрсөн УИХ-ын уг тогтоолын дагуу Гашуунсухайтын хил холболтын зардлын бартерт 247 сая тонн нүүрсээ биржийн үнээс даруй 30 хувийн хямдралтай олгох, ингэхдээ Бортолгой, Ончтолгойг хятадууд зөвхөн олборлолт явуулахыг зөвшөөрсөн байдаг.

Мөн 16 жилийн турш урагшаа зөөх 247 сая тонн нүүрсний 55 хувь нь сайн чанарын коксжих нүүрс байна гээд Д.Амарбаясгалан алхаа цохьжээ.

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Даваа гаригт УИХ дахь намын бүлгийн хуралдаандаа  “Чайна энержи”-тэй байгуулсан гэрээг зогсоовол Монгол хохирно” гэх утгатай мэдэгдэл хийсэн тухай олон нийтийн сүлжээнд херопагандачид сэвнэ лээ. Харин Н.Энхбаярын хэлснээр энэ гэрээг үргэлжлүүлбэл Монгол жинхэнэ хохирно. Харин Монголд хохиролтой, Хятадал хожоотой гэрээг хамгаалаад байгаа хүмүүсийн эрх ашгийн эрэмбийнх нь эхэнд Женко.Баттулга, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ө.Шижир нарын эрх ашиг бий гэсэн яриа цагаан байрны “тамхины цэг”-ээс сонсогдсон. Үнэн, худлыг нь мэдэхгүй. Үнэн нь гэвэл Гашуунсухайт Ганц модны хил холболтын төслөөс Монгол Улс 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа гэх Н.Энхбаярын дэлгэсэн баримт. Уг гэрээг УИХ-ын тогтоолын дагуу хийсэн гэдгээ өөрийн амаараа хэлсэн Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы өгсөн ярилцлага. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн “Төмөр замын хил холболтын гэрээнд тусгасан 7.5 тэрбум ам.долларын хөнгөлөлтийн асуудлыг нягтлаж, шалгах ёстой” гэх сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт.

Үүнээс гадна илүү УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимиддоржийн “Л.Оюун-Эрдэнийн үед Монголын Засгийн газар байгаагүй юм шүү. ОХУ-ын төрийн өмчит компанийн онгоцны түлш нийлүүлэх захиаг болон Хятадын төрийн өмчит компанийн Гашуунсухайтын хил холболтын захиаг Ерөнхий сайд нь бариад шууд УИХ-д оруулж ирж байв” гэх жиргээ үнэн бол Монголын үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын Засгийн газар байгаагүй юм бол Д.Амарбаясгалангийн УИХ ч Монголын ардчилсан парламент мөн үү гэх  асуултад хариулах ёстой.

УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцсон гишүүдээс сэтгүүлчдэд энэ талаар асуухад “ихэнх нь мэдэхгүй” гэсэн байна лээ. Д.Амарбаясгалангийн ардчилсан парламентын байгаа байдал нэг иймэрхүү л. Тиймээс “Чайна энержи”-д ямар үндэслэлээр илтэд давуу боломж олгосноо, улсаа 10 тэрбум ам.долларын алдагдалд оруулснаа УИХ тайлбарлах шаардлагатай юм.

Үнэндээ, Үндэсний аюулгүй байдлаа умартаж, эдийн засгийн асар хохиролтой, бусдад илт давуу боломж олгосон гэрээний хариуцлагыг УИХ, УИХ-ын өмнөөс алх цохьсон Д.Амарбаясгалан хүлээх ёстой юу гэвэл тийм.

Олон жилийн өмнө орондоо хууль зассан гэж Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцорч байсан, одоо улсаа зарсан гэгдээд байгаа УИХ-ын даргад ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдлээ. Эндээс Монголын парламент хэний, юуны эрх ашигт үйлчилдэг нь танигдана, харагдана.

Үзэглээгүй гэрээгээр М.Энхсайханыг яллахдаа НЕП асан Ц.Нямдорж бусдад илт давуу байдал үүсгэж, албан тушаал ашигласан гэж буруутгасан байдаг юм. Атал М.Энхсайханы боловсруулсан, УИХ-ын босго давалгүй унасан төсөлд эх орны эрх ашгаа нэгд эрэмбэлсэн, Монголын бүрэн бүтэн байдлыг хамгаалсан байв. Үндсэндээ, гэрээг үзэглэсэн бол Монгол Улс арван тэрбум ам.долларын хохирол амсах бус эсрэгээрээ дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт татаж, 1200 хүн ажлын байртай болох байв. Даанч Х.Баттулга, З.Энхболд хоёр заналтайгаар уг төслийг гацааж, М.Энхсайханыг шоронд хийсний учир шалтгаан одооноос л ойлгомжтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж