Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв

Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв

Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2025.09.16/  боллоо. Тус хурлаас гаргасан шийдвэрийг Монголбанкнаас танилцууллаа.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляц 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан.

Инфляц энэ оны хоёрдугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч наймдугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүллээ. Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна. Гэвч, Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.

Эдийн засаг хүлээлтийн орчимд буюу 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өслөө.

Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад улс орнууд хоорондын худалдааны хэлэлцээрүүд хийгдэж, АНУ-ын тарифын түвшин анх зарласан дүнгээс доогуур тогтож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гүйцэтгэлээр бага зэрэг сайжруулсан боловч тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Энэхүү бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэдгийг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-09-16 103.229.123.89

энэ нөхөрийг яагаад Монголд банкнаас хөө яасан амь бөхтэй хулгайч вэ

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.177.96

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй байдаг. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Зөв шүү 2025-09-16 192.82.92.204

Зөв шүү, хэрэглээний зээлийн харьцааг мөн 60/40 хэвээр үлдээх, мөн цалин тэтгэвэрийг нэмэхгүй байх зэрэг нь инфляцийг өдөөхгүй сайн талтай. Бодлогын хүүг нэмэхгүй байх зөв шийдвэр шүү. Ер нь МБ-ны хийх ажил бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй, амжилт хүсье.

Avatar

Нэртэй 2025-09-16 202.9.46.137

Чухам аа , хэлээд юүхэв.

Avatar

Нэргүй 2025-09-16 103.229.121.102

цалин, тэтгэврийг ерөөсөө нэмж болохгүй ээ

Avatar

Зөв 2025-09-16 202.9.46.53

Зөв..

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.73

цөвүүн цагт хамгийн муу сураггүй хамгийн хачин гажигууд болж шаацн.харажийг авъяасгүй хачин хачин пзданууд дуулаад шаагаад бн нам төрд хачин хачин л******д ихэнхдэ гараад шаачн.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.73

цөвүүн цагт хамгийн муу сураггүй хамгийн хачин гажигууд болж шаацн.харажийг авъяасгүй хачин хачин пзданууд дуулаад шаагаад бн нам төрд хачин хачин л******д шаачн.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.73

монголд х***а манжууд тоогоор олон ямар чадваргүй х***а манж байсан ч х***а манжууд тоогооро олон х***а манжууд х***а манжуудаа бөөнөө магтаэ сайн мэтээр харагдуулж шааж чадн. аймар л******д тэрийг айхтар мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж