АНУ-ын арми Венесуэлийн дахин нэг хөлөг онгоцыг сөнөөв

Хуучирсан мэдээ: 2025.09.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми Венесуэлийн дахин нэг хөлөг онгоцыг сөнөөв

АНУ-ын арми Венесуэлийн дахин нэг хөлөг онгоцыг сөнөөв

АНУ-ын арми олон улсын усан хилд Венесуэлийн хар тамхины бүлэглэлийн дахин нэг хөлөг онгоцыг сөнөөснийг Дональд Трамп Даваа гаригт /2025.09.15/мэдэгдлээ. Тэрбээр энэ сард хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна. Хар тамхи тээвэрлэгч террористуудыг онилсон гэх уг цохилтоор гурван хүн амиа алджээ. Мөн тэднийг хууль бус хар тамхи тээвэрлэж явсан гэх нотолгоо Цагаан ордонд байгаа аж.

Трамп уг мэдэгдлээ хийхдээ 30 секундын бичлэг хавсаргажээ. Бичлэгийг харвал Венесуэлийн хөлөг онгоц галд автсан харагдана.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ халдлагыг буруушаан, "Энэ бол хурцадмал байдал биш, энэ бол шууд түрэмгийлэл" гэсэн юм. Тэрбээр энэ халдлагын эсрэг илүү хатуу хариу үйлдэл үзүүлэх бололтой.

Эргэн сануулахад, АНУ есдүгээр сарын 2-нд мөн Венесуэлийн хар тамхины хөлөг онгоцонд цохилт өгсөн. Энэ үеэр Венесуэлийн алдарт Трен де Арагуа бүлэглэлийн 11 гишүүнийг устгасан гэж АНУ мэдэгджээ. Тус бүлэглэлийг АНУ алан хядах байгууллага гэж нэрлэдэг.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж