Ватикан "AI"-ыг ёс зүйтэй ашиглахыг уриаллаа

Ватикан "AI"-ыг ёс зүйтэй ашиглахыг уриаллаа

Ватикан "AI"-ыг ёс зүйтэй ашиглахыг уриаллаа

Ватиканд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт (2025.09.12) хүн төрөлхтний эв нэгдэл болон хиймэл оюун ухаан (AI)-ны талаар хэлэлцүүлэг болсон байна. Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Нобелийн шагналтан, эрдэмтэн, технологийн болон хөгжмийн ертөнцийн алдартнууд оролцож, хиймэл оюун ухаан, байгаль орчин, ядуурал, эдийн засгийн талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн уг арга хэмжээний төгсгөлд Ватиканд анх удаа хүн бүхэнд нээлттэй томоохон концерт зохион байгуулагдаж, Фаррелл Уильямс, Андреа Бочелли, Жон Леженд, Карол Жи болон Clipse хамтлаг уран бүтээлээ хүргэсэн байна.

Black Eyed Peas хамтлагийн гишүүн Will.i.am "AI" хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэрбээр 2012 оноос хойш "AI"-тай холбоотой ажиллаж ирсэн, өөрийн технологийн компаниа ч мөн үүний тусламжтай ажиллуулдаг талаараа ярьжээ. Тэрбээр Ватиканыг "AI"-г хүн төрөлхтөнд тустай байдлаар хөгжүүлэх талаар аюулгүй, гүн бодлого хэлэлцэх орон зай болж өгдөг гэж онцолсон байна. Мөн засгийн газруудад "AI"-д хяналт тавих дүрэм, хууль хэрэгтэй гэж хэлэлцүүлгийн үеэр хэлжээ. Сүүлийн жилүүдэд Ватикан ёс зүйтэй "AI" хөгжүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлж ирсэн.

2023 онд Пап Францис "AI"-ыг буруу ашиглахыг хориглож, зөв зүйтэй ашиглалтыг дэмжих олон улсын гэрээ байгуулах уриалга гаргасан.

Эл хүрээнд "AI"-гийн эцэг хэмээн танигдсан Жеффри Хинтон, "MIT"-ийн физикч, зохиолч Макс Тегмарк, ёс зүйтэй "AI"-ны мэргэжилтэн Химена Софиа Виверос Альварес болон "AI" ашигладаг орчуулгын компанийн захирал Марко Тромбетти нар хэлэлцүүлэгт оролцжээ. Тромбетти хэлэхдээ, зарим улс орон "AI"-д нэвтрэх боломжгүй болсноор дижитал хуваагдал бий болж болзошгүйг анхааруулжээ.

Энэхүү хэлэлцүүлгийг 2025 оны дөрөвдүгээр сард нас барсан Пап Францисын үед төлөвлөж байжээ. Харин түүний халааг авсан Пап Лео арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулсан юм. Пап Лео үг хэлэхдээ, олон улсын болон орон нутгийн тусламжийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, ядуу, дүрвэгч, эсрэг үзэлтэй хүмүүсийг ч ялгалгүй тэдний дотроос бурхны дүрийг олж харахыг уриалжээ. Тэрбээр мөн Африкаас ирдэг цагаачдыг угтдаг Лампедуза аралд талархал илэрхийлж, удахгүй тийшээ айлчлах тухай дурдсан юм.

“Хүн төрөлхтний Үндсэн Хуулийн Ассемблей” хэмээх бэлгэ тэмдэгт арга хэмжээ Бямба гаригт, Нельсон Мандела агсны эхнэр Граса Машел болон Нобелийн шагналтнууд оролцсон. Машел уг арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Дэлхийг дахин зохион байгуулж, хүн бүрт амьдралын боломж, хоол хүнс, орон байр, ажил олгох чадвар бидэнд бий” гэсэн байна. Мөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан үйлсээрээ Нобелийн шагнал хүртсэн сэтгүүлч Мариа Ресса "Хэрвээ Ватиканд хүн төрөлхтний талаар ярихгүй бол өөр хаана ярилцах юм бэ?” гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

заваан 2025-09-16 202.126.91.111

Битгий хуцмой. Исүс Христийн нэрийг барьсан хүүхдүүд мөлжигч, эмэгтэй хүмүүсийг шатаагчид!

Avatar

Xaxaxa 2025-09-16 202.9.46.53

Чи муу үхэр, өөрөө бүү улин мөөрмой!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж