Ингэний сүүг боловсруулснаар малчдын орлого нэмэгдэх боломжтой

Ингэний сүүг боловсруулснаар малчдын орлого нэмэгдэх боломжтой

Ингэний сүүг боловсруулснаар малчдын орлого нэмэгдэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хашаатын говийн заг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын говийн заг” ХХК бизнесийн гараагаа 2019 онд ингэний сүүгээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлснээр эхэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан 2022 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Одоо тус компани ингэний сүүн ааруул, хоормог, буцалгаа , тэмээний борц зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн бүтээгдэхүүнээ Дорнод, Сэлэнгэ, Улаанбаатарын зах худалдааны төвүүдэд борлуулдаг юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүнд анхан шатны болон бүрэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангах замаар импортыг багасган, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, орон нутаг дахь үйлдвэрлэлийг дэмжин дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг чухалчилдаг. Ийнхүү ингэний сүүг боловсруулж тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэн, малчдын дунд тэмээгээ өсгөх сонирхол их болсныг тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ц.Отгончимэг онцлов.

Ингэний сүүн цагаан идээ хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж иржээ. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах чадвартай байдгаас гадна бусад малын сүүнээс илүү өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг орлохуйц тэжээлтэй байдаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-16 103.212.116.58

Ингэний сүү хэтэрхий үнэтэй байгааг болиулаач! Зөвхөн баячууд лхэрэглэж байна. Жирийн иргэд авч чадахгүй байна.

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.164.23

Ард иргэд зэвсэглэж гэр бүл үр хүүхдээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй. Шүүх цагдаа прокурорууд нь бүгд алуурчдын талд. Баян айлын хар тамхичин а******н хүүхдүүдийн зугааг гаргах гэж бүхэл бүтэн хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөсөн биш. Тэр хар тамхиных нь үүр уурхайд зангиа зүүж ороод л газар дээр нь сум шивээд шивээд явчихад аяндаа цэгцэрнэ. Ширэнгэнд ширэнгийн хууль л үйлчилнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж