Jessica Simpson шинэ коллекци гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Jessica Simpson шинэ коллекци гаргалаа

Сүүлийн үед Холливуудын алдартнууд өөрсдийн нэрийн брэндийн үнэртэн, хувцасны коллекци гаргах нь элбэг болоод буй. Тэдний нэг дуучин Jessica Simpson өнгөрсөн мягмар гаригт хөвөн даавуун материалаар хийсэн шинэ хувцасны коллекцио танилцууллаа. Уг коллекцийг гаргахад түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд нь гар бие оролцон, дуучин бүсгүйд тусалсан гэнэ. Мөн түүний дотны найз Cacee Cobb, түүний хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг чадварлаг гүйцэтгэдэг дүү Ashlee Simpson нар загвар өмсөгч болж, хувцасыг нь олонд сонирхуулжээ.
Уг үдэшлэгт дуучны найз нөхөд болон олон нэртэй загвар зохион бүтээгчид уригдан ирсэн бөгөөд бүсгүй өөрийн коллекцио танилцуулсны дараа зочдоор тансаг зоогоор дайлсан байна. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж