Орчин үед мэдээлэл түгээх, хүмүүс хоорондоо харилцах хамгийн түгээмэл хэрэгсэл бол богино видео контент бүхий сошиал платформууд. Тэр дундаа бидний сайн мэдэх "TikTok", "Kwai" зэрэг аппликейшнүүдийг дурдаж болно. Хэдхэн секундын дотор хүний сэтгэлийг татаж, шинэ мэдлэг өгөх эдгээр богино видео бүхий контентууд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэхэд буруудахгүй. Тэр дундаас "Kwai" нэрээр бидэнд танил болсон "Kuaishou" платформыг онцолж байна. "TikTok"-той төстэй уг платформыг ашиглан контент бүтээж, бусадтай хуваалцсанаар өдөр бүр хэдэн сая хэрэглэгчид амьдралаа өөрчлөх шинэ боломжийг олж байна. Энэ удаагийн "АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ"-ийг БНХАУ-ын Бээжин хотоос хүргэж байна.
ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИ
Бид Бээжин хотод байрлах "Kuaishou" компанийн төв оффист зочилж, дижитал ирээдүй хэрхэн бүтэж байгааг бодитоор харах боломж тохиолоо. Шилэн фасадтай өндөр барилга, тасралтгүй урсаж буй хэрэглэгчдийн бүтээлч видео контентууд, нээлттэй орчин гээд "Kuaishou"-ийн төв оффис бүхэлдээ дижитал эрин үеийн шинэчлэлийг илэрхийлж байлаа. Уг платформ нь зөвхөн үзэгчдийг татах биш, бүтээлч оролцогчдыг дэмждэг давуу талтай.
Өдөр бүр хэдэн зуун сая хэрэглэгч өөрийн санаа, туршлага, авьяасаа дэлхмй дахинд хуваалцаж байна.
Тухайлбал, алслагдсан тосгонд амьдардаг фермер өөрийн өдөр тутмын амьдралаа шууд дамжуулан олон мянган үзэгчдэд хүргэж, өөрийн бүтээгдэхүүнээ борлуулж байхад, гар урлалын жижиг бизнес эрхлэгч бүсгүй өөрийн бүтээлээ дэлхий нийтэд танилцуулж, үүгээрээ ашиг олж байна. Үүнээс харахад богино видео контентууд нь зөвхөн энтертайнмент биш, шинэ бизнесийн загвар болон хөгжиж байна. Зөвхөн бизнесээр зогсохгүй боловсролын салбарт ч олон шинэ боломжуудыг нээж байна. Багш нар богино хэмжээний видео ашиглан хичээл зааж, сурагчид илүү ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл сургалтын уламжлалт арга барил өөрчлөгдөж шинэ хэлбэрт шилжиж байна.








АЖИЛЧДАА ДЭМЖСЭН БҮТЭЭЛЧ ОРЧИН
"Kuaishou"-гийн төв оффист 11 мянга гаруй хүн ажилладаг. Тиймдээ ч ажилчдынхаа тав тух, бүтээлч байдлыг бүх талаар дэмжсэн орчинг бүрдүүлэхийг зорьжээ. Оффисын нэг давхраас нөгөө рүү алхахад фитнессийн заал, үсчин, гоо сайхны үйлчилгээ, эрүүл мэндийн өрөө, амралтын булан, төрөл бүрийн хоолны газар гээд ажилчдын амьдралд хэрэгтэй бүхий л зүйл тааралдана. Энэ нь завгүй ажилтнуудын цагийг хэмнэж, бүтээлчээр төвлөрөх боломжийг бүрдүүлэх давуу талтай гэнэ. Мөн орчин үеийн технологийн шийдлүүд өргөн нэвтэрсэн нь сонирхол татна. Жишээлбэл, ажилчид хэрэгцээт зүйлсээ шууд авах боломжтой автомат худалдааны машинуудаас зөвхөн ундаа, амттан бус компьютерийн дагалдах хэрэгсэл, кэйборд, чихэвч зэрэг технологийн жижиг хэрэгслүүдийг хүртэл худалдан авах боломжтой. Цэлгэр зайтай, ихэвчлэн цагаан өнгө давамгайлсан саруулхан интерьер нь ажилчдын сэтгэл санааг тайван байлгахын зэрэгцээ бүтээлчээр сэтгэх уур амьсгалыг бүрдүүлдэг аж. Оффисын гадаад орчин ч мөн тав тухтай. Энэ бүхнээс харахад "Kuaishou"-ийн амжилтын нэг хэсэг нь ажилчдаа бүх талаар дэмжсэн бүтээлч уур амьсгалтай салшгүй холбоотой.














3,593.62




















































Т1 2025-09-16 202.9.46.53
Улаан xятадыг магтан дуулахаа болиочээ!!!!!!!