Сурвалжлага: Сурах эрх сугалаа болов

Сурвалжлага: Сурах эрх сугалаа болов

Сурвалжлага: Сурах эрх сугалаа болов

Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1.2 сая хүүхэд суралцана гэсэн статистик мэдээлэл бий. Гэвч зарим сургуулийн дунд сурах бичгийн хүртээмж хангалтгүй байгаагаас сугалаа явуулах нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн сурах бичгийн сугалааны талаар Боловсролын ерөнхий газрын дарга Б.Ням-Очир хэлэхдээ, сургуулийн хүрээнд сугалаагаар ном олгох зүйл боломжгүй гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр хэрэгжилт өөр байсан юм. Энэхүү асуудлаар энэ удаагийн сурвалжлагаа хийж байна.


МУБИС буюу иргэдийн хэлж нэршсэнээр Багшийн дээд их сургуулийн урдах автобусны буудлын хажуухан талд цагаан, ногоон асарт хуучин номын үзэсгэлэн худалдаа гарчээ. Их, дээд сургуулийн гудамж учраас оюутан залуусын хөдөлгөөнд тэр хэсэг дарагдсан байв. Гэвч тэдний дундаас 30 гаруй насны эмэгтэй өнгө алагласан асарт очиж, сурах бичиг сураглах нь сонсогдов.  Энэ жилийн сурах бичгийн агуулгад өөрчлөлт ороогүй хэрнээ хэвлэлтийн хувьд хангалтгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжилж байна.

Э.Эгшиглэнгийн том хүү Т.Болд наймдугаар ангид дэвшин орсон сургуулиасаа сурах бичиг авч чадаагүй аж. Ангид явуулсан сугалаанд тэр азгүйтсан аж. Иймээс хүүдээ сурах бичиг авч өгөхөөс өөр аргагүй болсон аж. Э.Эгшиглэн хэлэхдээ "Манай хүүгийн сургуулийн дээр нийт 15 багц сурах бичиг олгосон байсан. Харин 15 багц номыг нийт 15 хүүхэд авсан байна лээ. Ингэж ном олгохдоо хүүхдүүдийн дунд сугалаа явуулж нэрс таарсан хүүхдүүд нэг багц сурах бичиг авсан.

Нэг багц ном 13 хичээлийн номтой бөгөөд ойролцоогоор 92-100 гаруй мянган төгрөгөөр зарагдсан.

Манай хүүгийн анги 32 хүүхэдтэй ч тэдний 15 хүүхэд сурагч бичигтэй болж харин үлдсэн хүүхдүүд номгүй хоцорсон. Мөн манай бага охиныг цэцэрлэгт ордог жил сугалаа сугалж хүүхдүүдээ хамруулж байсан. Үүнээс харахад боловсролын салбарт сугалаа гэдэг зүйл өөрийн гэсэн орон зайтай болсон байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг бага наснаас нь сугалаа гэх зүйлээр оролдуулж байгаа нь тэдний сэтгэл санаа болон бусад хөгжилд муугаар нөлөөлнө гэж  Э.Эгшиглэн уцаарлангуй хэлсэн юм.

Энэ 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 818 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй гэх тоон мэдээллийг Боловсролын ерөнхий газрааас мэдэгдэж байсан. Гэвч жилийн жилд сурах бичгийн хүрэлцээгүй байдал, хангалт болон хэвлэлт муу талаар сургуулийн эргэн тойрны гол ярианы сэдэв.  Харин энэ жилийн хувьд Боловсролын ерөнхий газрыг дарга Б.Ням-Очир хэлэхдээ "Нэг ангид цөөн тооны сурах бичиг хуваарилагдсан тохиолдолд сугалаагаар шийдэж болохгүй. Сугалааны цаана бүтэн өнчин хүүхэд, асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүд хоцорч, үнэ төлбөртэйгөөр ашиглахаас өөр аргагүйд хүрвэл яах вэ гэдэг асуудал гарна. Иймд тэдгээр сургуульд зөвлөн тусалж, зорилтот бүлгийн хүүхдүүдээ эхлээд тодорхойлон үнэ төлбөргүй ашиглуулах ёстойг хэлж байгаа. Дараа нь байгаа нөөцдөө суурилж түрээсээр ашиглуулах боломжоо гаргана" гэж мэдэгдэж байсан ч газар дээрээ хэрэгжилт нь өөр байв.

Монгол Улсын хэмжээнд сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сургуулийн номын сангаараа дамжуулан төлбөртэй ашигладаг. Ингэхдээ зорилтот бүлгийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй ашиглуулна гэж заасан байдаг. Гэвчиг нийслэл болон хөдөө орон нутагт сурах бичгийн нөөц хүртээмж бага учраас багш нар сугалаа явуулж сурах бичгээ тараахад хүрсэн аж. Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй бөгөөд тухайлбал,

  • Нэгдүгээр ангид 80,000
  • Хоёрдугаар ангид 24,000
  • Гуравдугаар ангид 24,000
  • Дөрөвдүгээр ангид 23,000
  • Тавдугаар ангид 22,000 багц сурах бичгийг Монгол Улсын хэмжээнд тараажээ.

2025-2026 хичээлийн шинэ жилд нийт 2446 боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 1,296,000 хүүхэд суралцана гэсэн статистик мэдээлэл бий. Түүнчлэн 2025 онд боловсролын салбарт 33.4 тэрбум төгрөг батлагдсан байдаг. Мөн 33.4 тэрбум төгрөгийн 39 багц төсөл, арга хэмжээ болгож сургууль цэцэрлэгийн ширээ сандал болон цахим анги танхим тохижуулах ажлыг хийсэн талаар мэдэгдэж байв.

СУРАХ БИЧГИЙН ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙДЛААС БОЛ ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА

Нийслэлийн V сургуулийн сурагчийн эмээ С.Удвал хэлэхдээ, "Сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах ёстой. Сургуулийн номын санд нөөц байхгүй тохиолдолд худалдан зарж борлуулах хэрэгтэй. Гэхдээ нийслэлийн хэмжээнд сургуулиуд сугалаа явуулаад эхэлсэн байсан. Сугалаа сугалаа сурах бичиг авч чадаагүй үед хүүхэд хохирно. Өөр хэн ч хохирохгүй. Тийм болохоор Боловсрол, шинжлэх ухааны яамаас сурагчдын сурах бичгээр бүрэн хангах хэрэгтэй. Сургуульд сурах бичгийн хүртээмж муу үед боломжийн өртгөөр зах зээлд нийлүүлэх шаардлагатай.

Үүнээс харахад сугалаагаар сурах бичиг тарааж байгаа нь хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа хэрэг.

Зарим хүмүүс хөдөө орон нутаг, нийслэлийн хүрээнд сурах бичигт сугалаа явуулж байна гэх мэдээлэл хичээлийн жил эхэлсэн энэ үед ихээхэн яригдах болсон. Тийм болохоор салбар яам энэхүү зүйл асуудал дээр эртнээс анхаарах ёстой байсан. Гэвч өнөөдөр тэгж чадаагүй нь олон сургуулиудаас харагдаж байна. Манай ачийн сургуульд хүртэл сугалаа явагдсан. Сугалааны дагуу ач хүү номоо авсан байсан. Нэг талаараа сайн ч сурах бичиг авч чадаагүй олон хүүхэд ангид нь үлдсэн. Тэр хүүхдүүдийг анхаарч үзэх хэрэгтэй. Сургуулийн номын санд нэг хичээлийн ганц хоёр л ном байдаг. Тэр номыг нэг хүүхэд аваад явлаа гэж үзэхэд дараагийн хүүхэд сурах бичиггүй хоцорно гэсэн үг. Өнөөгийн нийгэмд ийм асуудал яригдах ёсгүй" гэж хэллээ.

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газар сурах бичгийн үзэсгэлэн худалдаа зарлагджээ. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн талбайд ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурах бичиг зарагдаж байна. Мөн МУБИС-ийн урд хуучин болон шинэ номыг асруудад зарагдаж байна.

Хуучин сурах бичиг 5000 төгрөг, шинэ сурах бичиг 10000 төгрөгөөр худалдаалж байв.

Анги дээшлэх тусам сурах бичгийн үнэ нэмэгдэж байгаа аж. Үүнээс гадна худалдаа эрхлэгчид сурах бичгийг багцаар зарах сонирхолтой байгаа нь тэдний багцалж өрсөн ном дээрээс харагдаж байлаа. Тухайлбал, нэг багцын үнэ 120-210 мянган төгрөгийн хооронд худалдаалж буй. 2025 онд нийт 54,400 багц сурах бичгийг хэвлэж байна. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хуучин 350 мянган багц сурах бичиг сургуулиудад бэлэн байгаа талаар Боловсролын ерөнхий газраас  2025.09.10 өдөр мэдээллэж байсан.

Иргэн Ж.Сүхбаатар хэлэхдээ, "Сурах бичигт сугалаа зарлах нь буруу. Сургуульд эмзэг давхаргын хүүхдүүд бас хамарч сурагдаг.  Тэр учрыг хүүхдүүд ойлгохгүй үүднээс барьцах үе гарахыг үгүйсгэхгүй. Манай дунд хүүхэд өнгөрсөн жилд сургуульд нь сугалаа явагдаж сурах бичиггүй хоцорсон. Төвийн V сургууль хүртэл ийм нөхцөл байдал үүссэн. Мөн хоёр хүүхдийн дунд нэг сурах бичигтэй хичээллэсэн. Хүүхэд гэртээ хариад гэрийн даалгавраа хийхээс эхлээд сурах бичиггүйн хүндрэл үүсдэг байсан. Энэ жил мөн адил сугалаагаар сурах бичиг тараагдана гэж анги удирдсан багш нь хэлсэн. Тийм болохоор гадуур бас сурах бичиг хайж байгаа. Гадуур сурах бичиг хайхаар сургуульд тараагдаж байгаа үнийн дүнгээс хэт өндөр үнээр борлуулагдаж байсан" гэж уурлангуй  хэллээ.

ТӨРИЙН ӨМЧИТ НОМЫН САНД СУРАХ БИЧИГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит номын сан хуруу дарам цөөн байдаг. Тухайлбал, хүүхэд залуусын сайн мэддэг хүүхдийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, Монгол Улсын Үндэсний төв номын сан бий. Дээрх номын санд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг болох 2024 оны хэвлэлт цөөн хэд байдаг аж. Хүүхдүүд хичээлээ тараад номын сангаар үйлчлүүлж гэрийн даалгавраа хийх боломжтой ч номын санд сурах бичиг зарим нь байдаггүй талаар 12 дугаар ангийн сурагч Б.Хулан хэлсэн юм.

Нийслэлийн V сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн сурагч А энэ жил 10 дугаар ангид төгссөн. Тэдний анги нийт 40 гаруй хүүхэдтэй бөгөөд 15 багц сурах бичиг тараагдана гэж анги удирдсан багш нь хэлжээ. Гэхдээ хамгийн түрүүнд мөнгөө шилжүүлсэн хүүхэд сурах бичигтэй болох аж. Хүүхдүүд мөнгөө өгөөд 15 багц сурах бичгийг авсан байна.  Харин үлдсэн хүүхдүүд сурах бичиггүй хичээлдээ суралцаж байгаа талаар А хэлсэн юм.

Гэрэл зургийг Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.40.8

Монгол улс капитализмыг байгуулж байгаа. Капиталист улсад хэн чадалтай нь амьдардаг бас сурдаг. Мөнгөгүй бол сурах боломжгүй. Улс нь түүнд анхаарлаа хандуулах ёсгүй. Ийм л хууль журамтай юм.

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.182.148

Сурах бичиг хангалтгүй гээд байхад гэж Aplus (aplus.mn) нөхдүүд гаргаж ирж өндөр үнээр түрээслээд байгааг юу гэж ойлгох вэ? Хэний бизнес вэ?

Avatar

Нэргүй 2025-09-16 202.131.225.197

Зүгээр л зар. Худалдаад авъя.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.9.46.53

Ай хөөрхий андуурсан сугалаа
Ээ хөөрхий эндүүрсэн сугалаа… гэж дуулжээ хөөрхий, МАНХҮН-ын засагаа гэж.,

Avatar

Нэргүй 2025-09-16 202.131.245.34

Сургуулиуд дээр шинэ сурах бичиг дутагдалтай, цөөн тоогоор ирж байгаа гэх мөртлөө ченжүүд дээр цоо шинэ сурах бичиг багц багцаараа зарагдаж байгааг юу гэж ойлгох вэ. Хэн тэд нэрт нийлүүлээд, өндөр үнээр зарж ашиг олоод бана вэ гэдгийг АТГ шалгамаар байна. Түүнчлэн жил бүр шинэ сурах бичиг үйлдвэрлэж, хуучныг акталж байгаа нь яг боржуурын шахааны бизнестэй адидлхан гэмт хэрэг юм. Сурах бичгийг агуулгыг нь 10 жилийн хугацаанд өөрчилдөггүй баймаар байна. Ингэж байж энэ луйвар зогсоно.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.126.89.207

Зөв. Нэг их баян улс шиг шинээрээ шахуу сурах бичгийг ашиглалтаас гаргадаг.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.131.245.34

Хүүхдүүд сурч боловсрох адил тэгш боломжоор хангагдаж чадахгүй, эрх нь зөрчигдөж байна л даа. Энэ боломж нөхцөлөөр хангаж чадахгүй байгаа Засгийн газар, Боловсролын яам юуны өмнө буруутай. Ажлаа хийж чадахгүй байна. Нэгэнт тэд нар чадахгүй байгаа учраас сурах бичгийг үйлдвэрийн үнээр нь дэлгүүрүүдээр худалдах шаардлагатай. Түүнчлэн заавал хэвлэмэл сурах бичиг гэлгүй, цахим номоо татаад, ганц таблет цүнхлээд явахад хүүхдүүдэд ч хөнгөхөн амар байна. Цахим монгол гэчихээд цаастайгаа зууралдаад.

Avatar

иргэн 2025-09-16 59.153.84.210

жил бүр сурах бичгийн тендер гэж юм явуулаад хамгийн үнэ хямд газрыг сонгоно, тэр нь урагшаа хятад руу авч хэвлүүлнэ, номоо хугацаандаа нийлүүлж чадахгүй хоцроодог, хүүхдүүд эцэст нь хичээл ороход сурах бичиггүй хохирсоор л байна. энэ байдлыг яам тэр хэдлэлийн компанийг зарлаад гэрээг нь дүгнээд дараа жил тэр компанийг дахиж тендерт оруулдаггүй байх хэрэгтэй, нөгөө талаар сурах бичгийг номын дэлгүүрүүдээр чөлөөтэй зарж борлуулдаг болгох хэрэгтэй эрэлт байгаа бол авч л таараа

Avatar

Зочин 2025-09-16 202.9.46.72

бүх сурах бичгээ цахим болгол доо. Өмнө нь цахимаар сурах бичгээ үзүүд болж л байсан шүү дээ. Хэн шийдвэр ээ цуцалсан юм бэ

Avatar

Xaxaxa 2025-09-16 202.9.46.53

хөдөө тоггүй, интернетгүй, сүлжээгүй, бүр компьютергүй сум суурингууд байж байна. тиймд тэр онлайн гээч чинь монголд ажилладаггүй..

Avatar

хөх 2025-09-16 66.181.164.23

Ард иргэд зэвсэглэж гэр бүл үр хүүхдээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй. Шүүх цагдаа прокурорууд нь бүгд алуурчдын талд. Баян айлын хар тамхичин а******н хүүхдүүдийн зугааг гаргах гэж бүхэл бүтэн хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөсөн биш. Тэр хар тамхиных нь үүр уурхайд зангиа зүүж ороод л газар дээр нь сум шивээд шивээд явчихад аяндаа цэгцэрнэ. Ширэнгэнд ширэнгийн хууль л үйлчилнээ

Avatar

Нэргүй 2025-09-16 202.179.15.130

ЗҮГЭЭР Л ХАНГАЛТТАЙ ТООГООР ХЭВЛЭЭД НОМЫН ДЭЛГҮҮРЭЭР ЗАРААЧ. ЭЦЭГ ЭХЧҮҮД ХУДАЛДААД АВААД ӨГӨХӨД БОЛОХГҮЙ ЗҮЙЛГҮЙ. ЖИЖИГ ЗҮЙЛИЙГ БӨӨН АСУУДАЛ БОЛГООД БАЙХЫН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж