Ц.Лут-Очир: АТГ үнэндээ ажлаа маш муу хийсэн

Ц.Лут-Очир: АТГ үнэндээ ажлаа маш муу хийсэн

Ц.Лут-Очир: АТГ үнэндээ ажлаа маш муу хийсэн

Эдийн засагч Ц.Лут-Очир, Н.Оюунбат нарын зүгээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын тансаг хэрэглээ нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байгаа учир авлига, албан тушаалын хэрэгтээ холбоотой байж болзошгүй гэх үүднээс Авлигатай тэмцэх газарт/АТГ/хандсан байдаг. Тэдний шаардлагын дагуу Авлигатай тэмцэх газраас О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных гэсэн тайлбар хүргүүлсэн. Гэхдээ тус хэргийг шалгаж дуусаагүй бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын ХМОНХА-ны комиссор Б.Билэгт хэлсэн юм. Тиймээс АТГ-т анх гомдол гаргасан, эдийн засагч Ц.Лут-Очироос тодруулга авсан юм.

-Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын хөрөнгө орлого хууль ёсных мөн эсэхийг шалгуулахаар та АТГ-т хандсан. АТГ-аас танд хариу тайлбарыг хоёр сарын өмнө хүргүүлсэн шүү дээ. Ерөнхий сайд асны хүүгийн тансаг хэрэглээний эх үүсвэрийг "Хэро энтертаймент" ХХК-ийн орлогоос гаргасан байна гэж. Эдийн засагч хүний хувьд та тэр тайлбарт итгэсэн үү?

-Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгалтын ажлаа тун тааруу хийлээ гэж үзэж байгаа. Зөвхөн сошиалаар цацагдаж илэрсэн зардал, цүнх машины мөнгөний хэмжээнд тайлбар гаргасан. Гэтэл тэр байтугай зардал гарган, гадаадад тансаг амьдарч байгаа хүмүүсийн орлогын эх үүсвэрийг шалгаагүй. Олон нийтийн шаардлагаар шалгасан дүр эсгэлээ. "Херо энтертаймент" ХХК өндөр орлоготой байж болно. Гэвч хувь нийлүүлэгчийн хүү болох Оюун-Эрдэнийн Тэмүүлэн рүү ямар шалтгаанаар мөнгө шилжүүлсэн тайлбар байхгүй. Тайлбартаа зээл үү, буцалтгүй тусламж уу аль эсвэл ажил үйлчилгээний төлбөр  үү, бүр ноогдол ашиг уу байсан уу гэдгийг тодорхой бичих ёстой байсан. Өөрөөр хэлбэл, яг ямар шалтгаанаар шилжүүлсэн эсэхийг огт нягтлаагүй. Учир нь санхүүгийн тайланд хэрхэн бүртгэснээс хамаараад татварын хувь хэмжээ өөр, өөрөөр бодогдох учиртай. АТГ болон "Херо энтертайнмент" ХХК бүртгэлийн журмаа мэдэхгүй бол мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах ёстой байсан.

-Ер нь Монгол Улсад авлига гаарсан. Авлигатай тэмцэх нэрээр авлига, луйвар зах замбараагүй болжээ. Үүнийг хэрхэн засч сайжруулах ёстой юм бэ. Төсөв бүрдүүлэгчид дампуурч, эсрэгээрээ төсөв захиран зарцуулагчид баяжиж байна шүү?

-Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо их, улс төрчдийн шийдвэр гол нөлөөтэй, төсвийн болон төрийн өмчит компанийн зарлагын төлөвлөлт, тендер санхүүгийн тайлагнал ил тод бус байгаа нь авлига цэцэглэх хөрс болж байгаа. Асуудлын шалтгаанаа засахгүй бол дараагийн дарга авлигад орооцолдох нь тодорхой. Тиймээс эхлээд ил тод байдал нэн чухал байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар далд эдийн засгийг ихээр цэцэглүүлсэн. Үүний ард авлига, луйвар бий гэдэг нь ойлгомжтой.

-Өнгөрсөн хаврын "Огцрох амархан" жагсаалд нэгдэж, та авлига, албан тушаалын хэргийн эсрэг тэмцэж явсан. Үр дүн гарсан гэж харж байгаа юу?

-Мэдээж үр дүн гарсан. Парламент доторх сөрөг хүчин ажлаа хийж эхэллээ. Залуус улс төрд идэвхтэй болж, хууль зөрчсөн дараагийн дарга сайдыг огцруулах урам зориг авсан. Иргэдийн үг хэлэх эрх чөлөө сэргэсэн. Сошиал орчин цэвэршиж, хүмүүс айхгүй үзэл бодлоо илэрхийлдэг болсон сайн талууд бий. Хаалттай нууц гээд шийдсэн асуудлуудыг эргэж сөхөж ярьдаг, хариуцлага нэхэх санаачилга гээд үр дүн гарсан. Гэвч эрх баригч нам дотор шинэчлэл явагдахгүй байна. Эрх барьж байгаа нам бол бидний амьдралыг шийддэг нам шүү дээ.

-МАН-ын даргын сунгаа эхэлсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө зарласан. Үүнтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нэг хүн шүү дээ гэсэн шүүмжлэлийг олон нийт гаргах боллоо. 

-Мэдлэг чадвар бус хуйвалдаан, хоосон пиараар эрх мэдэлд хүрсэн хүмүүсээ зайлуулж чадахгүй бол МАН дараагийн сонгуулиар том хохирол амсах байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлсэн байна лээ, "Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж үгүй" гээд. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг, Д.Амарбаясгалангаар солилоо гээд Монгол Улсын хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Нэг луйварчныг нөгөө луйварчнаар сольсон гэсэн үг. МАН-ын даргын асуудал намын дотоод хэрэг биш. Яагаад гэвэл МАН засгийн эрхийг 12 жил жил тасралтай барих гэж байна. Энэ хугацаанд Д.Амарбаясгалан МАН-ын том дарга явсан. Монгол төрийн зовлон нь Д.Амарбаясгалан өөрөө болсон.

-Нийгэм эдийн засаг хүндэрч байгаа нь хүн болгоны амьдралд мэдэгдэж байна. Үүнээс гарахын тулд юу хийж, хаанаас эхлэх ёстой юм бол?

-Хэрэггүй үргүй зардлаа танах, барилга байшин, чулуун бордюранд мөнгө зарах бус хүндээ анхаарал хандуулсан бодлого хэрэгтэй байна. Хоосон хийрхэж мега төсөл гэж мөнгөө цацаад том алдсан улсууд их бий шүү дээ. Бодит хөрсөн дээрээ бууж, валютын ханш, төлбөрийн тэнцэл дээрээ анхаармаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-16 188.162.254.84

атг гээч дарга нар т долигнож, ардуудад арслан, бар шиг ажилладаг !!!!!

Avatar

irgen 2025-09-16 66.181.161.136

unen

Avatar

Муу 2025-09-16 202.9.46.53

Юуны чинь ажил "муу хийх" вэ, юу ч хийгээгүй юм чинь. Угаасаа МАН-ын АТГ намын даргаа яаж халдаж зүрхлэх билээ? Гөлөг шиг л сүүлээ шарвагнуулсан даа..

Avatar

Зочин 2025-09-16 66.181.183.148

үнээн үнэн

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.185.222

АТГ гэдэг газар ч дээ, Төр барьсан хүний л тоглоом болоо д явж бдаг газар ш дээ !!! Одоо бол Хүүкийн гарын үзүүрт л гүйж бна доо !!!

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.180.62

энэ газар ажил хийдэг юмуу.тамхины саравчиндаа тамхилж хот орчин бохирдуулахаас өөр ажилгүй…барилнынхаа ард дотроо тамхи татаж өөрсдийгөө хордуулцгаавал таарсан…хажуугаар нь хүүхэд нялхас явж бхад. утаагаараа хордуулаадл..бохир.өмхий юмнууд..

Avatar

Зочин 2025-09-16 66.181.183.20

АТГ зөвхөн эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон. Дашдаваа өөрийгөө томилуулсан Оюунэрдэнээ яаж үнэн зөв шалгах бэ дээ

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.184.105

Үнэн.

Avatar

ннн 2025-09-16 66.181.164.23

Ард иргэд зэвсэглэж гэр бүл үр хүүхдээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй. Шүүх цагдаа прокурорууд нь бүгд алуурчдын талд. Баян айлын хар тамхичин а******н хүүхдүүдийн зугааг гаргах гэж бүхэл бүтэн хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөсөн биш. Тэр хар тамхиных нь үүр уурхайд зангиа зүүж ороод л газар дээр нь сум шивээд шивээд явчихад аяндаа цэгцэрнэ. Ширэнгэнд ширэнгийн хууль л үйлчилнээ

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.165.234

ийм күнүүс эдийн засагч гэхээр яаж хөгжихөд дээ

Avatar

маш муу мэргэжлийн бус атг 2025-09-16 122.201.31.54

хүн дарамталж хэлмэгдүүлдэг, эрүүдэн шүүдэг, захиалгаар ажилладаг газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж