АТГ Ц.Чулуунзагд нарыг 2023 оноос эхлэн шалгаж байсан гэв

АТГ Ц.Чулуунзагд нарыг 2023 оноос эхлэн шалгаж байсан гэв

АТГ Ц.Чулуунзагд нарыг 2023 оноос эхлэн шалгаж байсан гэв

Авлигатай тэмцэх газар /АТГ/ нь өнгөрсөн долоо хоногт МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.

Тэрбээр “АТГ нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг 2023 оны нэгдүгээр сард нээж шалгаж эхэлсэн байдаг. Уг хэрэг дээр арилжааны гэрээг хууль бусаар байгуулж, хахууль авсан гэх гэмт хэрэгт Ч нарын албан тушаалтныг холбогдуулан шалгаж байгаа.

Өмнөх долоо хоногт иргэн Ч-ийн гэр, албан тасалгаанд шалгалт хийх явцад гэмт хэргийн ул мөр олдсон. Тухайн сэжигтнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Есдүгээр сарын 12-нд шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.  Энэ хэргийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн шалгаж байсан. Хэргийг шалгах явцад явцад тухайн компанийн захирал асны ар гэрээс АТГ-т гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Ч -ын гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийхэд тухайн компанийн захирлаар ажиллаж байгаад нас барсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон нь үнэн.

АТГ хэн нэгэн албан тушаалтнаас хамараалгүйгээр үйл ажиллагаа явуулах төрийн тусгай алба юм.  Хэрэг шалгаж байх хугацаанд тухайн иргэний ар гэрээс гомдол ирсний дагуу энэ хэргийг шалгаж байсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haha 2025-09-15 104.28.68.89

Bur elegiin ni awch bnaaa, 2023 one shalgaj eheleed 2025 ond hergiin barimt olool hahahahaha atg bitgii s*** l da

Avatar

ZOCHIN 2025-09-15 59.153.112.72

ЧИН ҮНЭНЭЭР ШАЛГАХ БОЛ ЧУЛУУНЗАГД, ТҮҮНИЙ ДҮҮ, АМАРБАЯСГАЛАН 3 НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, "АДМИНЕРИАЛ" гэх ХУУРАМЧ КОМПАНИ БАЙГУУЛЖ ТЕНДЕР ЛУЙВАРДСАН, ХЯТАДААС БЭЛНЭЭР АВСАН 30 сая ДОЛЛАР, 100 тэрбум ТӨГ-ИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ТАВАНТОЛГОЙН "БОР ТЭЭГ" ТОЛГОЙН ОРДЫГ ЕС ОЮУНЭРДЭНЭЭС БЭЛГЭНД АВСАН ЗЭРЭГ ЭРҮҮГИЙН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГЭЭР 15-аас ДООШГҮЙ/ХЯТАДАД БОЛ ЦААЗЫН ЯЛТАЙ/ ЖИЛИЙН ГЯНДАНД СУУХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЭХ ХЭРЭГ ГЭСЭН ШҮҮ. ЭДГЭЭРТ ОЮУНЭРДЭНИЙН ОРОЛЦОО МАШ ИХ ГЭЖ БУЙ АЖ.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.179.183

АДИМИРАЛЫНХАН АР АРАСА ААВЫНД ОЧИХ БОЛОХ Н ҮНЭН ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж