Хивсний хотод нэхмэлийн машинууд чимээгүй болоход..!

Хивсний хотод нэхмэлийн машинууд чимээгүй болоход..!

Хивсний хотод нэхмэлийн машинууд чимээгүй болоход..!

АНУ-аас Энэтхэгт 50 хувийн татвар ногдуулснаар дэлхийн хамгийн олон хүн амтай улсын бизнес эрхлэгчид амаргүй өдрүүдтэй нүүр тулсан. Тэр дундаа Энэтхэгийн хивс үйлдвэрлэгчид сүүлийн 50 жилд тохиогоогүй хамгийн хүнд үеэ туулж байна.

78 настай Сурья Мани Тивари Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн Бхадохи хотоос жил бүр нэг тэрбум гаруй рупи буюу 11.4 сая ам.долларын үнэтэй хивсийг АНУ руу экспортолдог. Гэвч түүхэнд байгаагүй өндөр тариф түүний бизнесийг зогсонги байдалд оруулав.

Тэрбээр "Бид бизнесийнхээ хувьд АНУ-аас бүрэн хамааралтай. Өөр зах зээл бидэнд байхгүй. Тарифын улмаас манай үйлдвэрлэл зогсч, сүүлийн нэг сарын хугацаанд АНУ руу ачаа гаргаагүй. Ойрын хоёр сарын дотор нөхцөл байдал сайжрахгүй бол манай бизнес сүйрнэ" гэж ярьжээ.

Энэтхэгийн хивс үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээ гэхээсээ илүү экспортод суурилдаг. Тийм ч учраас өндөр тарифын нөлөөллөөр салбар тэр аяараа сүйрлийн ирмэгт ирээд байна. Хивсний экспортыг дэмжих зөвлөлөөс мэдээлснээр хивсний салбар 1.83 тэрбум ам.долларын эргэлттэй бөгөөд улс даяар 2.5 сая гаруй хүнийг ажлын байраар хангадаг.

Нийт эргэлтийн 80 гаруй хувийг Энэтхэгийн хивсний хот гэдэг Бхадохи дангаараа хариуцдаг. Тус хотод 1.4 сая орчим хүнийг ажлын байраар хангадаг 1200 орчим хивс экспортлогч бий.

Харин АНУ нь Энэтхэгийн хивсний экспортын 60 орчим хувийг бүрдүүлдэг. Трамп дөрөвдүгээр сарын 2-нд харилцан тариф тогтоосноос хойш хивс үйлдвэрлэл буурсан. Гэхдээ хоёр талын хэлэлцээний эцэст өрсөлдөхүйц татварын хувь хэмжээг тогтооно гэж үйлдвэрлэгчид болон экспортлогчид найдаж байв. Яриа хэлэлцээ олигтой үр дүн дагуулаагүй нь тэдний урмыг хугалжээ.

Хивсний бизнес тийм их мөнгө олдоггүй ч маш олон хүнийг ажлын байраар хангадаг гэдгийг экспортлогч Санжай Гупта хэлэв. Нэхмэлчид бол энэ салбарын амин судас. Экспортлогчид нэхмэлчдэд захиалга өгснөөр, тэд гэртээ хивс нэхдэг аж. Тарифын нэмэгдлээс хойш Санжай Гупта бизнесийнхээ 40 орчим хувийг алдсан тул нэхмэлчдийн цалинг бууруулахаас өөр аргагүй болжээ. Хэрвээ нэхмэлчид өөр муж руу нүүвэл эргүүлэн авчрахад амаргүй байх юм.

Хивсний бизнест Турк, Пакистан зэрэг улс Энэтхэгтэй өрсөлддөг бөгөөд тэдэнд зах зээлээ булаалгах вий гэж экспортлогчид эмээж байна. АНУ одоогийн байдлаар Турк, Пакистанд 15 болон 19 хувийн тариф ногдуулаад буй. Хивс экспортлогч, үйлдвэрлэгч, 31 настай Закир Хуссейн хэлэхдээ "Бид АНУ-ын зах зээлд эзлэх байр сууриа хадгалахад улам хэцүү болж байна. Тариф багатай улсууд ноёрхлоо нэмэгдүүлэхийг хичээх нь гарцаагүй. Бид АНУ-ын зах зээлийн томоохон хэсгийг алдаж магадгүй" гэв.

Хивсний бизнесийн уналт үйлдвэрлэгч, экспортлогчдоос гадна хөвөн утас зэрэг нийлүүлэгчдэд ч нөлөөлж байна. Угаас жижигхэн байсан зах зээл тарифын нэмэгдлийн дараа дуусгавар болсон гэдгийг хөвөн утасны нийлүүлэгч 40 настай Замир Ахмед ярьжээ.

Тарифын нэмэгдлийн дараа хивсний үйлдвэрүүд захиалга буурсантай холбоотойгоор цомхотгол хийж эхэлсэн. Цагаар цалинждаг нэхмэлчид ажилгүй болсон тул өөр муж руу нүүж эхэлжээ. Бүх Энэтхэгийн хивс үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Раза Ханы хэлснээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол ойрын хоёр сарын дотор 700 мянга орчим хүн ажилгүй болохоор байна. Энэ нь Бхадохигийн нэхмэлчдийн тэн хагас гэсэн үг юм.

Хивсний үйлдвэрт ажилладаг 30 настай Фатима Самир цагийн 60 рупи буюу 0.68 ам.доллараар цалинждаг. Гэтэл энэ өчүүхэн мөнгө танагдсанаар хүүхдээ ч сургуульд өгч чадахааргүй болсноо ярьж байна. Түүний нөхөр ч бас хивсчин. Гэхдээ тарифын нэмэгдлийн дараа өөр хот руу явж, ундаа савлах үйлдвэрт ажиллаж эхэлжээ.

Хивс үйлдвэрлэгч, экспортлогч 50 настай Имтиаз Ансари ажилчдынхаа ажлын цагийг багасгаж эхэлсэн тухайгаа ярьж байна. Өдгөө түүний ажилчид долоо хоногт гуравхан өдөр ажиллаж байна. Байдал энэ хэвээр байвал ажлын өдөр улам цөөрч, яваандаа ажиллах шаардлагагүй болох эрсдэлтэй. Сүүлийн нэг сарын хугацаанд Имтиаз Ансаригийн үйлдвэрээс хамааралтай байсан 4000 гаруй нэхмэлч ажилгүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.177.96

Хивсээр яадаг юм, оймс илүү хэрэгтэй юм.

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.177.222

Монголоос хивс авч болно. Ганцхан хужаагууд шавуулахгүй болох хэрэгтэй.

Avatar

тугал 2025-09-16 66.181.164.23

Ард иргэд зэвсэглэж гэр бүл үр хүүхдээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй. Шүүх цагдаа прокурорууд нь бүгд алуурчдын талд. Баян айлын хар тамхичин а******н хүүхдүүдийн зугааг гаргах гэж бүхэл бүтэн хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөсөн биш. Тэр хар тамхиных нь үүр уурхайд зангиа зүүж ороод л газар дээр нь сум шивээд шивээд явчихад аяндаа цэгцэрнэ. Ширэнгэнд ширэнгийн хууль л үйлчилнээ

Avatar

Хунбалай 2025-09-16 66.181.178.108

хивс нэхэх хэрэггүэ индиэнүүда.хүүхэд хиихээ л больчих.тэгвэл та нарын бүх зовлон хагасхан зуун жилийн дотор алга болно.

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.176.108

Товчхон мэдээлэлдээ

Avatar

Нэргүй 2025-09-16 103.229.120.247

Эдний удирдагч нь Оростой нялуураад бгаагаас болж жирийн ажилчид өлсөж эхэлж дээ.

Avatar

Нэргүй 2025-09-16 202.179.15.130

ЭНЭ ЗАВШААНЫГ МАНАЙ ХИВСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД АШИГЛААД ЖААХАН ВАЛЮТ ОЛЧИХГҮЙ ЮМ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2025-09-16 122.201.23.83

Энэтхэг Оросоос авдаг шатахуунаа болихгүй бол Трампын 50 % татвар үргэлжилнэ,

Avatar

Нэргүй 2025-09-16 66.181.190.182

шатахуун чухал уу,хивс чухал уу гэдгээ л бодчих,шатахуунаасаа энэтхэг татгалзахгүй нь мэдээж шүү дээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж