Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Намбалаг ээж Katie Holmes

Холливуудын хамгийн халамжтай ээж, намбалаг гэрийн эзэгтэйн тоонд зүй ёсоор тооцогддог жүжигчин Katie Holmes энэ сарын “Marie Claire” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ.

Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй уг сэтгүүлд гарсан зурган дээрээ яг л 20 настай залуухан охин шиг гарсан байна. Түүнийг гэр бүлийн хувьд хуучинсаг үзэлтэй нөхөр Tom Cruise ньхэвлэлийнхний анхаарлаас хол, нам гүм байлгахыг хүсдэг хэмээн шүүмжилдэг ч энэ жил тэрбээр өөрийн карьертаа анхаарч эхлээд буй.
Тэрбээр ирэх онд дэлгэцнээ гарч эхлэх “The Kennedys” кинонд тэргүүн хатагтайн дүрийг чадварлагаар бүтээж, олон сэтгүүлийн нүүр хуудсанд зураг нь гараад байгаа.

“Би сайн хань, сайн ээж, бас сайн жүжигчин байх болно. Заавал аль нэгийг нь орхигдуулах албагүй шүү дээ” хэмээн уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж