Сагсан бөмбөгийн цагаан толгойн номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн цагаан толгойн номын нээлт боллоо

Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Уртнасан “Сагсан бөмбөгийн цагаан толгой” номын нээлтээ өнөөдөр “Интер” номын дэлгүүрт хийлээ. Уг номонд сагсан бөмбөгийн спортын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд сагсан бөмбөгийг сонирхон хичээллэж буй залууст  ирээдүйн амжилтынх нь үндэс болохоор заавар зөвлөмжүүдийг оруулсан байна. Хэрэв номонд орсон жишээ дасгалыг зөв гүйцэтгэж сурвал сагсан бөмбөгийн хамгийн чухал суурь чадварыг төлөвшүүлж, хөгжүүлэх чухал гарын авлага болно хэмээн номын зохиогч Д.Уртнасан хэллээ.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж