Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвөөр завсарлага авлаа

LiveАрдчилсан намын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвөөр завсарлага авлаа

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвөөр завсарлага авлаа
15 : 56
2025-9-15

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвөөр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг танилцуулав. Мөн Үндэсний аудитын газар, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дээрх төсөл нь Монгол Улсын холбогдох хуульд нийцэж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүд хуулийн төслүүдтэй холбоотой асуулт тавьж, хариулт авах ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүслээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ “Монгол Улсын төсөв дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Дунд хугацааны төлөвлөлт гэдэг нь наад зах нь таван жилийн төлөвлөлт байх ёстой.

УИХ-аар 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөлтөө батлах ёстой. Батлах ёстой төлөвлөлтөө батлаагүй байж нэг жилийн төлөвлөлтөө түрүүлж оруулж ирсэн нь дарааллын хувьд буруу. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьж байна, шийдэж өгөхийг хүсье. Мэдээллээр мөн хангаж өгөхийг хүсье” гэв.

Тус бүлэг нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж хоёр хоногийн завсарлага хүссэн байсан юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өгснөөр ирэх Лхагва гариг/2025.09.17/-ийн 10:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр болов.

14 : 32
2025-9-15

Г.Занданшатар: Өрийн дарамтыг үе шаттай бууруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2025.09.15/ 14:00 цагаас үргэлжлүүлж,  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/нэгдүгээр хэлэлцүүлэг/,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх юм.

Энэхүү хуулийн төслүүдийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар  “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь орлогоо тэнцвэржүүлж, суурь тэнцлээ ашигтай хадгалж, өрийн дарамтыг үе шаттай бууруулж, хувийн хэвшлийг идэвхжүүлж, хүний хөгжилд өгөөжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сахилга ба үр ашгийг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээлээ.

Харин Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг танилцуулах үеэрээ "Төрийн данхгар бүтцийг багасгаж, үрэлгэн зардлыг хязгаарлаж байна.

Яамдын газар хэлтсийг 81-ээр,  агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж 16 яаманд 168 орон тоог цомхотголоо.

Уялдаа холбоогүй 26 Үндэсний хороо, Зөвлөлийг татан буулгаж, Зөвлөлд шилжүүлснээр данхайсан бүтэц агшиж үргүй зардлыг хумьж, төрийн алба бүтээмжтэй болох бодит өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн. Ирэх жил энэ өөрчлөлт тууштай үргэлжилнэ.

Төрийн өмчит компанийн удирдлагын орон тоог 200 -гаар цөөлж 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэлээ. 

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг дөрөв болгон нэгтгэж, хил гаалийн шат дамжлагийг 40 хувиар бууруулж,  бизнесийг боож байсан 55 зөвшөөрлийг хүчингүй болголоо.  Төрийн царцсан өмч хөрөнгийг ард түмэндээ буцааж,  эргэлтэд оруулж байна. Тоосонд дарагдсан үл хөдлөх хөрөнгийг сэргээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгох шийдвэр гаргаж, иргэдэд ойрхон үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ. Дампуурсан банкуудаас төрийн авлагыг буцаан төвлөрүүлэх, төрийн өмчийг хамгаалан олон жил сунжирсан асуудлыг хөрөнгийн удирдлагын ажлын хэсэг байгуулан цэгцлэхээр ажиллаж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж Баялагтаа эзэн Монгол зорилгыг үг биш үр дүнгээр харуулахыг зорьж байна.

Тухайлбал, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордын тодорхой хувийг төрд буцаан авч, өгөөжийг өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.

Оюут шинэ ордыг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн илрүүлснээр 357 сая тонн зэсийн нөөцийг шинэчлэн тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр ирэх 100 жил тогтвортой ажиллах бат бөх үндэс бүрдлээ. “Эрдэнэт” үйлдвэр бол тэжээлийн цэгийн үнээ биш зуун дамнах баялгийн булаг, саалийн үнээ болохыг дахин нотоллоо.

Засгийн газар гарааны 100 хоногт эхлүүлсэн амжилтуудаа бататгаж, стратегийн ордын өгөөжийг ард түмэндээ нэмэгдүүлэх хэлэлцээрийг улам эрчимжүүлнэ. Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа  1763 лиценз, АМНАТ -ийн тооллого эхлүүлж, лиценз болгоны олголт, хариуцлагыг тодотгож, Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын 2026 оны төсөв бол ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3–4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл, 
данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам.  Өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл. Иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм. Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгалаа. 

Ард түмний элч төлөөлөгч, УИХ-ын гишүүд та бүхэн иргэдийнхээ санал бодлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Ард түмний хүсэл, нийгмийн захиалга тодорхой байна:

Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах,
Хавтгайрсан халамжийг хязгаарлах,
Татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх
Энэ гурван чиглэлд монголчууд ам нэгтэй байна.

Төсөв бол зүгээр нэг тооны нийлбэр биш. Тэр тоо юу өгүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Төсөв бол чанар, өгөөжийн хэмжүүр. Иймээс бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр  дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцлоо.

Энэ бол Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар. Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх, Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх, 17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх. 
Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих. Хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгалаа. 

Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ.

Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна. 

Монгол хэмээх нэгэн айл хөршөөсөө гэрэл, дулаан гуйдаг биш, өөрөө галаа манадаг, өөрөө галаа бадраадаг байх учиртай.

Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд миний барьж буй томоохон зорилт бол татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл юм. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3–4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв юм.

Бид иргэндээ ойрхон энэ шинэчлэлээ өвхөн өөрсдийн санаачилгаар бус олон улс орны сайн туршлага загварууд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, ргэний нийгмийхээ үнэт санал зөвлөмж, байр сууринд үндэслэн тулгуурлаж хамтран боловсрууллаа.

2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ. 

·      Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ.

·      Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна.

Жишээ нь:

·      Сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 20 мянган төгрөг биш, 50 мянган төгрөг буцаан авна.

·      Гурван гишүүнтэй өрх гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг бол 60 мянга биш, 150 мянган төгрөг авна.

2027 оноос буцаан олголт улам нэмэгдэж, сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно. Энэ бол шударга, иргэн төвтэй, эрүүл шинэ татварын тогтолцооны эхлэл юм

НӨАТ бол зөвхөн татвар биш, бүртгэлийн систем, сүүдрийг ил гаргах хөшүүрэг. 

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр:

Далд эдийн засаг гэрэлд гарч, эрүүлжин эмчлэгдэнэ. 
Төр түмэн нүдтэй болж, ард иргэдийн арын хаалгагүй шууд хараа хяналт тогтоно. 
Орлого багатай иргэд үр өгөөжийг нь илүү хүртэнэ.
Мөн татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Жишээлбэл:

·      Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх болно.

Энэ бол төр, хувийн хэвшил, иргэн гурвын хамтын шинэ соёлын эхлэл юм. 

Шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ.

Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцож болно.

Эрхэм гишүүд Та бүхэн иргэнээ дээдэлсэн энэхүү иж бүрэн татварын шинэчлэлд ард түмэнтэйгээ нэг тал болж, ажил хэрэгчээр хамтран ажиллана гэдэгт миний итгэл дүүрэн байна гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.19

Сөрөг хүчин нэрээр сөргөлдөгч амьтад Оюун-Эрдэнэд үнэхээр өштэй юмаа. Булайг нь уудалдаг болохоор тэр байх үнэн худлаа гуцаад ажил хийлгэдэггүй лалрууд бгайм

Avatar

Нэргүй 2025-09-15 203.91.115.52

Хулгай Оюун-Эрдэнийн шахалтаар энэ улс нохойн зам руу гулссан. Одоо эндээс гарах хэрэгтэй. Тэгэхдээ мега төсжлгүй, боржурын цавчаагүйгээр, зөвхөн хэмнэлт, ухаалаг төлөвлөлтөөр гарна.

Avatar

Нэргүй 2025-09-15 203.91.115.52

Өрийн дарамтыг бууруулахын тулд худлаа хуцах, унгас алдах, хашгируулах хэрэггүй. Зүгээр л төсвөө бодьтой төлөвлө. Энэ жилийн тухайд төсвийн орлого чүү ай 27-29 их наяд хүрнэ. Тэгээд зээл тусламжтайгаа нийлээд төсөв 10 их наядаар тасарна. Хойтон жил мөн адил. Ядахдаа ирэх жилийн төсвийн нийт зардлыг 26-27 их наядаар батлаад өгөөч ээ гээд гуйгаад байгаа. Ингэж байж 6-8 их наядын өр үүсэхээс урьдчилан сэргийлэх юм. Өөдрөг байвал 3-6 их наядын өр дарж магадгүй. Хөлийнхөө хэрээр хөнцжлөө жийцгээе!

Avatar

геологич инженер 2025-09-15 202.70.34.115

МУ-н өрийн 53%-йг эзэлж бгаа Оюутолгойн гэрээг цуцлахаас ажлаа эхлэээрэй, хоногт 10 тэрбумын өрөнд орж бгаа талаар Батнайрамдал гишүүн худал хэлээгүй байх………………….. ийм булай гэрээ байснаас байгаагүй нь дээр шүү

Avatar

Нэргүй 2025-09-15 202.70.34.115

хамгийн эхэнд шаардлатай бгаа олон сургууль барих төсвийг суулгах хэрэгтэй бна ………тгд цаашаа явна шоо

Avatar

Нэргүй 2025-09-15 103.229.123.142

МАНгасууд засаглаж чадахгүйг 9 жил харлаа одоо зайлцгаа

Avatar

Шарав 2025-09-15 202.179.3.111

Ядаж л ОюунЭрдэнээс дээр өөрөө УИХд төсөвөө танилцуулж байна. Овоо дэвшилч цухалзаж байна. АН энэ жилийн төсөвийг сайн шахаж сайжруулж ОюунЭрдэнийн зуурсан бантангаас бага ч гэсэн салах байгаа. Ер нь Үндэсний компаниудаа дэмжиж, ажлын байр ихээр бий болгож хүмүүсээ ажил орлоготой болгох хэрэгтэйгээс гадна үндэсний баялагийн сан гэдэг зүгээр юм өгдөг гайгүй ажил алба нь явж байгаа компанийг бүгд хувааж иднэ гэдэг ООэрдэнэ сэтгэлгээнээс салгаж ажил хөдөлмөр л баялаг гэдгийг ойлгуулж эхлэх цаг болс

Avatar

Нэргүй 2025-09-15 203.91.115.52

Хулгай цавчаа нь яг ижил.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.212.116.198

Ерөнхий сайдын маань яриад байгаа тооцоо нь2026 оны батлагдсан төсөвийн тухай яриа юу? батлах төсөлийн тухай яриа юу????

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.186.181

зүгээр л ярьж байна, төсөв мөнгөтэй холбосон юм байхгүй, яагаад гэвэл эхний ээлжинд боломжгүй байгаа

Avatar

Төсөв 2025-09-15 202.9.46.53

Төсвийг мөн л алдагдал ихтэй, үрэлгэн, том данхар байхаар төлөвлөсөн байна. Жил бүр дахин дахин эргэж буцсан юм гаргаж байх юм. Завсарлага авч энэ төсөвийн зарлагын дүнгээ бууруулж авах нь чухал. Зэсийн үнийг ч өөдрөгөөр тавьж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.57.95.134

n**** yumaa

Avatar

Нэргүй 2025-09-15 202.126.90.42

Том хувьсгалын эхлэл байна даа

Avatar

Zochin 2025-09-15 202.9.46.240

Talxaa avch chadaxgvi baixad

Avatar

Иргэн 2025-09-15 66.181.185.216

АН ажил гацаахаас өөрийг мэдэх биш. Одоо ирэх оны төсвөөс эхлээд ажил гацаадаг хуучин арга барил уруугаа орж байна. ЭНэ Хөжглийн гацаа, ард түмний амьдралын дайсан шүү дээ

Avatar

Нэргүй 2025-09-15 203.91.115.43

Төсвийн зардлыг нийтэд нь 7 их наядаар бууруул! Яагад гэвэл ирэх жилийн төгсгөлд Монгол улсын өр яг ийм хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд төсөв 10 их наядаар тасарч, өр тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Занданшатар, чи битгий х**! Битгий худлаа ш**! Та нарын эрх баригчид, та нар сүүлийн 9 жилийн туршид ингэж хуцах мөртөө яг эсрэг нь хийж байгаа. 80,000 албан хаагч цомхотгох ёстой байхад 200-ханыг халчихаад юу солиороод байгаа п**а вэ чи!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж