АН: Газар олголтын дата мэдээллээр сонсгол зохион байгуулна

АН: Газар олголтын дата мэдээллээр сонсгол зохион байгуулна

АН: Газар олголтын дата мэдээллээр сонсгол зохион байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.09.15/ мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Энэ өдөр НҮБ-аас батлагдсан дэлхийн ардчиллын өдөр тохиож байна. Ардчилалд хайртай монголчууддаа дэлхийн ардчиллын өдрийн мэндийг хүргэе. Хоёр хоногийн өмнө Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн өдрүүд тохиолоо. Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Сая чуулган завсарласан үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Ардчилсан нам дотоод сонгууль ил тод нээлттэй болсон. Бид хурлаараа дөрвөн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль хаврын чуулганы төгсгөлд батлагдаж, цөөнх хяналт шалгалтын сэдвийн хүрээнд хурал даргалагчийг санал болгох боломж бий болсон. Энэ хүрээнд УИХ-аар энэ дэгийн анхны тогтоолын төслийг өргөн барьж байна. Энэ тогтоолын төслийг Ц.Баатархүү санаачилсан бөгөөд УИХ-ын 32-оос дээш гишүүн гарын үсэг зурж, өргөн барьдаг бол сая 37 гишүүн гарын үсэг зурсан.

Ингэснээр 1992 оноос өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотод газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх зөвшөөрөл олгосныг шалгаж, түр хороо байгуулан хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо.

Хоёрт, Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газраас санал авч, намрын чуулганд өргөн барихаар тогтлоо. Эдийн засгийн эрх чөлөө тэр тусмаа бизнесийн эрх чөлөө, иргэдийн бизнесийн оролцоо гэдэг зүйл улам хумигдаж болсон. Өнгөрсөн хугацаанд төрийн эдийн засаг, төвлөрсөн нийгмийн тогтолцоо руу маш хүчтэйгээр гулсан орсон. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх хүрээнд иргэдэд орон зай гаргах хуулийг өргөн барихыг дэмжлээ.  Ирэх 2026 оны улсын төсөв дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Тийм учраас төсвийн төсөл дээр ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Мөн хаврын чуулганаар батлагдсан хуультай холбоотой 2025 оны есдүгээр сарын 26-нд УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгон сөрөг хүчнээс томьёолдог болсон. Энэ хүрээнд энэ сарын 26-нд болох анхны Асуулгын цагийг үр дүнтэй болгох тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалсан ажлын хэсэг ажиллана. АН-ын шинэ дарга сонгогдсонтой холбоотойгоор АН-ын бүлгийн даргын асуудлыг явцын дунд шийдээд явчихна.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Ардчилсан намын бүлэг бол УИХ-ын үйл ажиллагаа чанартай хууль тогтоохоос гадна энэ хууль газар дээрээ мөрдөгдөж, хэрэгжиж байна уу гэдгийг хяналт явуулах шаардлага байна. Монгол Улсын хүн амын 45 хувь нь аж төрж байгаа Улаанбаатар хотын газар олголтын мэдээллийг ил тод болгоё. Ардчилсан намын байр суурь бол далд байгаа мэдээллийг ил болгож, газар бол улсын өмч гэж ярьдаг. Тэр дундаа эрүүл мэндийн байгууллага, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газрууд, Богд уулыг тойрсон тусгай хамгаалалттай бүсэд отог нэртэй орон сууц барьж байна.

Нийслэлд амьдарч байгаа нийт хүмүүсийн 50 орчим хувь нь инженерийн дэд бүтэцгүй газар амьдарч байна. Хуулийн дагуу газар өмчлөх гэхээр газрын нөөц дууссан гэдэг.

Нийт хүн амын 20 орчим хувь нь газраа өмчилж авсан байна. Хүүхэд тоглож, ахмадууд амардаг газруудад зөвшөөрөл олгож байгаа нь хууль зөрчсөн эсэхийг шалгая. Өнгөрсөн 1992 оноос өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотод газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх зөвшөөрөл олгосныг шалгаж, тоолж, аудит хийж хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Taxman 2025-09-15 202.9.46.130

Барилгыг нь тоолоход л хангалттай. Хамгийн "том" барилгын компаниудыг л шалгаж газрын арилжаанд нь татвар ногдуулах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2025-09-15 103.14.39.2

М,Энхболд , Бадамжунай, улаан хацарт Батбаяр гээд хотын бүх газрыг зарсан хүмүүсийн хөрөнгийг хурааж ялыг нь эдлүүлээч

Avatar

Зочин 2025-09-15 66.181.177.199

Энэ ХАРИН САЙХАН МЭДНЭ БАЙХЧИВ ОДОО Ч 0,7-га газраа аваагүй өчнөөн хүмүүс байна шүү БААТАРХҮҮ МУНДАГ ШҮҮ

Avatar

УБ хотын Газрын Эздүүдийг Хотоос гаргая !!!! 2025-09-15 202.126.88.223

Өнөөдөр Сонсголонгийн зам дээр их хэмжээний түлш асгарлаа…Ер нь Сонсголон зам орчмоор, Гурвалжин гүүрээр төрөл бүрийн Том том тракууд байнга явж Замын хөдөлгөөнийг аюултай болгодог. Сонсголон, Гурвалжин орчмоор дан Улсн Хямд Дэд бүтэцэнд түшиглэсэн "Газрын Эздүүд"-н Бизнис цэцэглэж бга.

Avatar

Бат Үүл 2025-09-15 66.181.165.234

Буруу юмнаас эхэлж байна даа унах вий

Avatar

Нэргүй 2025-09-15 202.126.91.19

Энэ сайхан сонсогдож байна. Гэхдээ АН ын дарга нь тохироо хийгээд газрын наймаа болгоод дуусах байхдаа. Монголчууд бид 100 наслахгүй алтан авсанд үхэхгүй байж шуналаасаа болж ард түмнээ их хорлож байгаадаа

Avatar

Нэргүй 2025-09-15 103.212.118.111

Оркууд үхлээ. хийнэ шүү.

Avatar

Juju 2025-09-15 66.181.187.40

gazraa odoo boltol avaagui bnoo

Avatar

Т1 2025-09-15 202.9.46.53

Тэр бол Мие овогтын үед хийгдээд дууссан хулгай дээрэм, одоо бол тэмцээд нэгэнт өнгөрсөн хорвоо.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.19

Бетонон шугуй болгосон хойно, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнөө гэж энэ. Бат-Үүлийнхээ газар олголт, олон хүн хохироосныг мартуузай. Мөн ч их сүржигнэх вий харцгаая

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.168.82

худлаа шоудах юмаа олж ядаж дээ, тухайн үеийн хуулийн дагуу олгогдсон газруудыг одоо яалтай билээ, аваад барилгаа барьсан иргэд бас хохирох уу. аль эрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг дэмий сөхөж сенсаци үүсгэхээс өөр юм үгүй. харин одоогийн авмлгын том хэргүүдээ яриач

Avatar

Нэргүй 2025-09-15 202.9.46.44

Газрын наймааны загалмайлсан эцэгүүд, загалмайлсан наймаачид одоо бүр гурван тербумаар адуу худалдаж авч байгаагаа олон түмэнд зарлаж, баярхаж, түмний дургуйг хүргэж байна. үүнийг нэг бүрчлэн шалгаж олон түмэнд ил тод мэдээлж, хэрхэхийг тэднээсээ асуу?

Avatar

Зочин 2025-09-15 203.23.199.2

Хонгилын үзүүрт гэрэл гарах нь уу даа иргэд, нийтийн гэх орон зайг юу ч үгүй болтол хувааж тарааж хашаалж боржуур болгочоод иргэдээ торгоно гээд байгааг яаралтай засмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж