"Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг танилцуулсан"

"Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг танилцуулсан"

"Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг танилцуулсан"

Монголын ахмадын холбооноос өнөөдөр /2025.09.15/тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ.


 МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. СҮХБААТАР:

-УИХ-аас 2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадуудад цогц болон хувилбарт үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон асуудлыг тусгаж, хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон зуун ахмад төрийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Хуулийн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Тийм учраас ахмадуудын нэг хэсэг нь их баяртай байгаа. Уг хуулийн 8 зүйлд "Ахмад настны орлогын баталгааг  хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нь нэмэгдүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр ахмад настнуудын тэтгэвэр хоорондын зөрүү их байгаа.

Шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа иргэд нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байхад 10, 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Энэ бол засах ёстой зүйл. Ахмад настнуудын орлогын баталгааг хангаж чадахгүй байна. Өнгөрсөн 2022 оноос хойш өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хэр хэмжээгээр өссөн билээ. Ахмадуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу бүрэн тэтгэврийн 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 520 мянган төгрөг авч байна. Ахмадуудын жагсаал, суулт хийж байгаа шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах байсан. Нийт долоон төрлийн шаардлага тавьсныг Монголын ахмадын холбоо анхааралтай судалж үзсэн. Төр засагтаа хандаж байгаа шаардлагыг дэмжиж байна. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, санал бодлоо хуваалцсан. Ирэх 2026 оны улсын төсвийн төсөлд зургаан хувиар тэтгэвэр нэмнэ гэж албаныхан мэдээлсэн. Бид үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тэтгэврийн хэмжээг дорвитой  нэмэх шаардлагыг тавьсан гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бату 2025-09-15 66.181.179.110

Монгол Улсад 1995 оны 1.01 нээс НДын багц хууль батлагдаж энэ дагуу өнөөдөр тэтгэвэр авч байгаа 500 мян орчим хүний 85% тэтгэвэрээ тогтоолгож авч байгаа харин 10гаруй хувь нь ихэвчлэн соц нийгмийн үед ажиллаж тогтоолгон хүмүүс байгаа тэр хүмүүсын асуудлыг төр засаг 1 удаа харж үзэж ядаж 1,0 сая төгрөгт хүргэж болох юм бусдаар бол уучлаарай өнгөрсөн 30 жилд 2 удаа 10 жилийн зайтай нөхөн даатгалын хууль батлаглаж олон хүмүүст хүмүүнлэгийн тусламж гэж болохоор хөнгөлөлт үзүүлсэн.

Avatar

Нэргүй 2025-09-15 59.153.115.220

Хүмүүсийн нэхэж байгаа цалин тэтгэвэрийг өгөх хэрэгтэй. Харин дарга гишүүд яаж улсдаа мөнгө олох талаар толгойгоо гашилгах бодох хөдөлмөрлөх

хэрэгтэй. хувьдаа биш.

Avatar

Зочин 2025-09-15 103.145.234.38

Хөнжлийхөө хэрээр хөлөө жийе.АН засаглаж байх үед улсыг их хэмжээний өрөнд оруулахдаа тэтгэвэр нэмж болох л байсан. АН-ын дарга асан Л.Гантөмөр МАН-ыг тэтгэвэр тэтгэмжийг тултал нэмсэн гээд уурлаад л байсан. Их хэмжээний зээлийг бодитой тодорхой хийж бүтээсэн зүйлгүй өөрсдөө хувааж идсэн. Одоо хүртэл энэ өр төлөгдөөд явж байна. АН-ын хулгайчууд тэтгэвэр нэмүүлэх нэрийдлээр улс оронд тогтворгүй байдал үүсгэж хорлон сүйтгэх үйл ажиллагаа санаатай байгаа. АН-д улс дампуурах нь огт хамаагүй.

Avatar

МАН 2025-09-15 202.9.46.53

Цаг нь болоогүй. Сонгуулийн үеэр жоохон дусаалга дусаана. Тэгж нам засаг дахин 4 жил сунгуулна.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.229.121.156

Юмны үнэ арай бнаа

Avatar

Инфляц 2025-09-15 202.9.46.53

Тэтгэвэр нэмэх эсэх тухай яригдаад эхлэнгүүт нь тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй байхад үнэ нэмэгдэнэ шүү дээ. Шал дэмий. Зүгээр л дуугай байцгаа. Тэртэй тэргүй санхүүжилт байхгүй, төсвийн орлого тасраад удаж байна.

Avatar

зочин 2025-09-15 66.181.181.34

Улсад ажилласан жил, эрхэлсэн ажил алба, цалин зэргийг тооцож тэтгэвэр тогтоодог хууль, дүрэм журам үйлчилдэг биз дээ? Гэтэл яагаад тэтгэврийг ижил бусаар нэмэх, өөрөөр хэлбэл бага тэтгэвэртэй хүмүүст их нэмэх, өндөр тэтгэвэртэй хүмүүст бага нэмэх тухай энэ хүмүүс яриад байгаа юм бол оо? Тэтгэвэр авагчдыг ийнхүү алаг үзэж, ялгаварлаж болох уу? Тэтгэвэр нэмбэл 2025 оны инфляциа тооцоод, бүгдэд нь ижилхэн нэмэх ёстой биз дээ? Иргэддээ ижилхэн, адилхан, алагчлахгүй тэгш хандаарай.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.19

Нийгмийн даатгалын санд оруулсан хувь хэмжээтэйгээ хамааралтай буюу шууд пропорционал аар тэтгэвэр авах ёстой. Энэ бол шударга зарчим. Үүнийгээ барьж бүгдэд нь тэтгэвэр нэмдэг.Иймээс тэгшитгэх, ойртуулах энэ тэр завхрал шүү. Баялгийн сангаас бол бүгдээрээ адил хүртэх учиртай юм.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.71.101.117

Зөв шүү дээ. Мөнгө чанга байх үед дунджаар 20 жил шимтгэл төлсөн хүмүүс байгаа. Тэтгэврийг чанга үеийн мөнгөтэй дүйцүүлэх нь түмэн зөв. Шимтгэл авахдаа чанга мөнгөөр төлүүлээд тэтгэвэр өгөхдөө сул мөнгөөр өгөөд ахмадуудыг хохироож байна.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.71.101.117

Эх үүсвэр байхгүй байвал ипотекийн зээлийн хүүг нэмэх эсвэл ипотекийн сангийн хэмжээг багасгах. Тус зээл нь бага хүүтэй түүнчлэн сул мөнгөөр төлөгдөж байгаа. Сул мөнгө ахмадуудад үлэмж алдагдалтай, зээл авсан залуучуудад ашигтай үйлчилж байна.

Avatar

Зочин 2025-09-15 103.229.120.137

Төрийн албанд бизнес хийж дураараа дургиж байсан хүмүүс хоёр дахин их тэтгэвэр аваад цалингаас өөр орлогогүй, цаг наргүй ажиллаж байсан, шилжилтийн үеийн ахмадууд доод тэтгэвэр авч улных болж байна даа.

Avatar

иргэн 2025-09-15 59.153.84.210

хэн их цалин авна тэр хэмжээгээрээ татвар шимтгэлээ төлж бсан юм чинь тэр хэрээрээ тэтгэвэр нь тогтоогдоно шдээ, насаараа улсдаа ажиллалаа л гэх юм, төлсөн шимтгэл хэр их бсан тэр хүний тэтгэвэр мэдээж өндөр бга, барьцах эрх бхгүй, шударга байх хэрэгтэй, нэмнэ гэвэл нийтэд нь ижил хувиар хөдөлмөрийн хөлсний доот хэмжээ болон үнийн өсөлттэй уялдуулж тодорхой хугацаанд нэг нэмдэг байвал зүгээр

Avatar

bold 2025-09-15 103.212.118.48

AHMADIIN HOLBOO GEJ DEE MAHiin HEDEN HUGSHCCUUL L BNA DAA.SUHBAATAR GEED AVILGACH.

Avatar

ИРГЭН 2025-09-15 66.181.179.49

Бага тэтгэвэртэй ахмадын тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг НДС-аас бус төсвөөс, баялгийн сангийн хуваарилалтаас гаргах ёстой. Ер нь анхнаасаа төр нь инфляцийн хувиар өсгөж, зөрүүг арилгах тал дээр анхаарахгүй өчнөөн жил хаячихаад одоо бусад тэтгэвэр авагчдыг хохирооно гэж ярьж байгаа нь буруу! Одоо энэ поопроод байгаа хөгшчүүд ч гэсэн асуудлаа тавьж ажил хэрэгч шийдүүлэхгүй МАН-ыг дэмжиж явчихаад одд больж үз. УЛСТӨР!

Avatar

ИРГЭН 2025-09-15 66.181.179.49

Эргүү малнуудаа, бүү поопор! 6 %-ийн нэмэгдэл бол хуулиар бүх тэтгэвэр авагсдад хамааралтай инфляцийн зөрүү. 10,20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг нэмэх асуудлыг тусад нь ярь!! Нэг шийд гаргахаараа бусдыг хохироодог юм гэж байхгүй. НДШ гэдэг цалингааснь суутгаж авсан мөнгө. Төлсөн шимтгэлийн %-иараа тэтгэвэр тогтоолгосон хүмүүс буруугүй!Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс НДШ төлөөгүй нь бусдын буруу биш. Тэтгэвэрт гарсан оноос нь хамааруулж тусад нь шийд!!

Avatar

Монгол иргэн 2025-09-15 103.57.94.114

УИХ.ийн гишүүдийн тансаглал,гадаадын айлчлалуудыг таначихвал тэтгэврийг нэмэх бүрэн боломжтой шүү.ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

Avatar

иргэн 2025-09-15 59.153.84.210

ингэж засахгүй ээ, зүгээр л инфляцийн түвшинтэй уялдуулж бүгдийнх нь тэтгэвэрийг нэмэгдүүлж байх нь хамгийн шударга зүйл болно, шимтгэл төлж буй цалин хөлсний хэмжээ ажлын байр тус бүрээр өөр өөр бгаа, өндөр цалинтай ажиллаж бсан ахмад, бага цалинтай ажиллаж бсан ахмад хоёрын тэтгэвэр ижил түвшинд байлгана гэдэг шударга бус шүү!! төсөдийн хувьд ч боломжгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж