УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр намрын чуулганы нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Алт" хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг тогтвортойгоор хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгална. Харамсалтай нь, өнөөдөр бидний санаачилж байсан хурдны замын сураг гарахгүй, бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй байна. Мөн кокс химийн үйлдвэр ажилдаа орохгүй, иргэдийг төөрөгдүүлж байна. Багануурын үйлдвэрийг түшиглэн кокс химийн үйлдвэр барих төслөө хийсэн байсан. Харамсалтай нь өнөөдөр өөр орд газрыг түшиглэж хийх гэж байна. Баталсан байгаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь чухал байна. Тэгэхгүй бол ядуурал огт арилахгүй байна.
Бид хамгийн түрүүнд Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй гэж шаардана. УИХ бол ийм шаардлагыг хатуу тавиад явах ёстой.
Хоёрт, ирэх оны улсын төсөв маань ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэр ажил хэрэг болгох вэ гэдэг асуудал байна. Дарга нарынхаа зардлыг 15 хувиар бууруулна гэсэн зорилтыг хөгжлийн төлөвлөгөөндөө тавьсан. Төрийн өмчит компаниудын удирдлагын тоо хэмжээг 20 хувиар бууруулна. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниудын өгөөжийг 20 хувиар нэмнэ гэсэн үг. Энэ маань улсын төсөвт хэр тусгалаа олж байна вэ. Мөн 2026 оныг боловсролын жил болгож УИХ-аас баталсан. Улсын төсвөө зорилготой болгож, хоёр зүйлийг УИХ-аас зарчим болгосон. Нэгдүгээрт, улсын төсөв алдагдалгүй байя. Энэ дөрвөн жил өр үйлдвэрлэлийг зогсооё гэсэн. Хоёрт, тухайн жилийнхээ төсвөөр ач холбогдолтой ажлаа хийе гэсэн. Та бүхэн санаж байгаа бол 2025 оны төсвийг батлуулахдаа 30 гаруй төсөл дээр мөнгөө тавьж байсан. Өөрөөр хэлбэл, тодорхой дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрлэл рүү шилжихийн тулд төмөр зам, эрчим хүчний эх үүсвэртэй байх ёстой. Харин 2026 оны төсөв боловсролын салбарт зарцуулах ёстой. Багш нарынхаа цалинг нэмж, энэ салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн дүүрэн батлах ёстой. Улсын төсөв алдагдалгүй байх зарчмаасаа хөдөлж болохгүй. Хоёрт, УИХ-аас орлогынхоо хэрээр амьдаръя гэж шийдсэн. Бид улсын төсвийг нэлээд сайн ярилцаж, алдагдалгүй батлах ёстой. Ардчилсан намын УИХ дахь бүлгийн даргыг сонгуулиар л сонгоно. Ардчилсан намын даргын бүртгэл хийгдсэний дараа бүлгийн даргыг сонгох ёстой гэж харж байгаа. Намын дарга Улсын Дээд шүүхийн хуралдаанаар бүртгэгдсэний дараа өөрөө бүлгийн даргаа нэрлэх эрхээ эдлэх ёстой" гэв.
Үүнээс гадна БНХАУ-тай нүүрсний алдагдалтай гэрээ хийсэн талаарх асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улс нүүрс болон бусад бүтээгдэхүүнийг БНХАУ -ын зах зээлд борлуулах дэд бүтцийн асуудлыг шийдмээр байгаа юм. Бид тийм учраас хил холболтын асуудлыг шийдсэн. Хил холболтын асуудлыг шийдэхгүй болохоор цөөн хүмүүс баяжаад байна. Хамгийн эхэнд Тавантолгойн ордыг авсан хүмүүс буюу 10 хэдэн айл л баяжиж, өдөрт 1000 машин гаргаж тоглодог. Тийм учраас энэ тоглоомыг задалж байгаад хүмүүс шаралхаж байна. Нөгөө талаасаа өнөөдөр жишиг болж байгаа хэлцлүүд шинэ худалдан авагч дээр хийнэ. Энд цоо шинэ тоглоомын дүрэм гэж байхгүй. Аль нэг компанид бусдаас илүү давуу тал олгосон зүйл байхгүй. Хил холболт явна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийж байсан жишгээр хил холболт хийх шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргасан.
Тийм учраас мега төслүүдээ явуул. Ингэхгүйгээр Монгол хөгжихгүй ээ. Хэрвээ энэ баталсан мега төслүүдээ зогсоовол Монголын эдийн засаг энэ байгаа газраа гацна. УИХ өөрөө баталсан байгаа Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газар ягштал хэрэгжүүл.
Тэгж байж үр дүн гарна. Манай Монголд нэг том дутагдал байдаг. Нэг өглөө босоод өөр юм бодож олоод Монголын асуудал болгож, Засгийн газраа ажлыг нь хийлгэдэггүй. Ийм буруу жишиг давтагдаж байна. Монголын эрх ашиг нэгдүгээрт учраас Монгол Улсын за бол андгай буйза гэдгийг олон удаа хэлсэн. Монголчууд дандаа хэлсэн ярьснаасаа буцдаг гэдэг олон улсын имижтэй болсон. Бид урт хугацаанд ажлаа төлөвлөмөөр байна. Миний хувьд эрх баригч намын дотоод ажилд оролцмооргүй байна. МАН-ын даргаа нээлттэй, ил тод сонгоно гэдэгт итгэж байна. Энэ сонгууль өөрөө төрийн бодлогыг ядуурал руу чирч болохгүй. Туулын хурдны зам, хил холболт, эрчим хүчний мега төслүүдийг зогсоож ерөөсөө болохгүй" гэсэн юм.
3,548.92





















































Зочин 2025-09-15 103.145.234.38
Үнэн. Өөрсдөө үймүүлчихээд ажлаа хийгээгүй гэдэг байж болохгүй ээ оркуудаа
Болд 2025-09-15 202.126.91.130
Лунзаак Гантөмөр минь уйлаад гонгиноод яахав АН-ыг МАН-нд зарсан Одбаяр+Туваан+Ганинбал нартаа л гомд
Нэргүй 2025-09-15 103.229.123.11
та нар дэндүү үнэтэй байна асар өндөр үнэ цэнээр монгол улсад ажил хийж өгөөд байна.хамгийн наад зах нь төрийн албыг асар олон орон тоогоор нэмж ах дүү амраг садан танил нутгын гээд чадваргүй хүмүүсээр төрийн албанд чихээд монгол улсыг хорлоод бнашд
Нэргүй 2025-09-15 103.212.118.111
Хулгайг нь хийлгээ гээд бн уу? хөлсний хулгайшүү энэ.
Нэргүй 2025-09-15 66.181.190.19
Засагт хоёр гуравхан гарахдаа улсын дансыг улайлгаад, бүр доош өрөнд унагачихдаг АН дахиад Засгийн эрх авах эрх байхгүй, яаж амнаас нь гардаг юм бол. Бас болоогүй аар саар юм нэрлэж их гавъяа байгуулсан мэт мэлзэнэ бурхан минь. Тэгээд сөрөг хүчин хийх нэрээр бүхнийг харлуулна. Хэдэн гайгүй залуучууд нь араас нь орох вийдээ. Ард түмэн мэддэг юм бол АН дахиад сонгуульд ялах шанс байхгүй
Зочин 2025-09-15 66.181.182.58
Ажлаа хийж чадахгүй, хийх чадваргүй ,хулгайч луйварчдыг ажлыг нь хийлгээд байх юм уу. Баас, баас, баас
Gantumur 2025-09-15 202.9.46.53
Худлаа даруухан зан гаргаад яахав. Эсэргээрээ АН олонхи МАН цөөнхи байсан бол бас л засгийг шүүмжлээд өөлөөд ажил хийлгэхгүй шүү дээ
Нэргүй 2025-09-15 66.181.190.19
АН-аас арай нуруутай цөөхүүлийн гол төлөөлөл нь Гантөмөр мөөн. Яахав туйлшрал бол байдаг. Манай нэг дутагдал ЗГ-ын ажлыг хийлгэдэггүй гэж улс төрчдөөс тэр л ил тод хэллээ, аргагүй лидерийн үг байна
зочин 2025-09-15 66.181.182.131
Гантөмөрийн үгийн сүүлийн хэсэгтээ хэлсэн нь маш үнэн шүү. Түүнийг л манайхан сайтар бодож тунгаах хэрэгтэй.
Зочин 2025-09-15 66.181.183.209
Хулгай хийгээд байхад чинь тэгээд ажлаа хий, хулгайгаа хий гээд байх юм уу, н**ш чинь.
Нэргүй 2025-09-15 66.181.187.51
Хамтарсан гэх нэрийдлээр холион бантан хутгаж хаячихаад одоо бас Алдагдалгүй гэчихжээ. ОЭ та нар хамгийн их алдагдалтай болгочихсон юм байж
Gan 2025-09-15 203.23.199.2
Алдагдалгүй төсөв. Инээдтэй биш үү. Алдагдлыг боломжит бага байдлаар төсөв батлах гэвэл зүйтэй байх. Одоогийн улсын эдийн засаг алдагдалгүй төсөв батлах боломжгүй. Ийм боломжгүй гэдгийг мэдэж байж иргэдэд таалагдах зорилгоор хариуцлагагүй үг ярихаа больё. Иргэд алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж ойлгоно шүү дээ
Санал 2025-09-15 66.181.191.219
Дарга нарынхаа зардлыг 15 хувиар бууруулна гэсэн зорилтыг хөгжлийн төлөвлөгөөндөө тавьсан. Төрийн өмчит компаниудын удирдлагын тоо хэмжээг 20 хувиар бууруулна. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниудын өгөөжийг 20 хувиар нэмнэ гэсэн үг. Энэ маань улсын төсөвт хэр тусгалаа олж байна вэ гэнээ. Тийм бол АН-аас томилуулсан Хяналтын менежер гэх сүртэй мяндагтай, 15-20 сая төг цалинтай, ямар ч бүтээмжгүй мануухайнуудаа явуулж төсвийн мөнгөө хэмнээч ээ