АНУ-ын албаныхантай иж бүрэн хэлэлцээ хийсэн гэж Талибан мэдэгдэв

АНУ-ын албаныхантай иж бүрэн хэлэлцээ хийсэн гэж Талибан мэдэгдэв

АНУ-ын албаныхантай иж бүрэн хэлэлцээ хийсэн гэж Талибан мэдэгдэв

Талибаны дээд дипломатч Амир Хан Муттаки Бямба гаригт (2025.09.13) Вашингтоны барьцааны эсрэг тусгай элч Адам Бохлер, АНУ-ын Афганистан дахь тусгай элч асан Залмай Халилзад нартай уулзсан гэж мэдэгдэв. Афганистаны Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, "Хоёр орны хоёр талын харилцааг хөгжүүлэх арга зам, иргэдтэй холбоотой асуудал, Афганистанд хөрөнгө оруулах боломжийн талаар иж бүрэн хэлэлцээ хийлээ" гэжээ. Талибанчууд Бохлер, Халилзад хоёрын Муттакитай уулзаж байгаа гэрэл зургуудыг нийтэлсэн. Гэсэн хэдий ч АНУ уг уулзалтын талаар батлаагүй байна. Мөн уулзалт хаана болсон нь тодорхойгүй байна.

АНУ Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Хэд хэдэн улс Талибантай тодорхой хэмжээний харилцаатай байгаа ч Орос улс хэт даврагч бүлэглэлтэй бүрэн дипломат харилцаатай цорын ганц орон хэвээр байна.

Энэхүү уулзалт нь 2022 оны арванхоёрдугаар сард Афганистанд аялахаар очсон жуулчин Жорж Глезманыг сулласны дараа болсон байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа сонгогдсоноос хойш Талибанаас суллагдсан гурав дахь хоригдол болсон юм. Улмаар Бямба гаригт болсон уулзалтын дараа Талибан "Ялангуяа бие биеийнхээ улсад хоригдож буй иргэдийн асуудлаар яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх болно" мэдэгдэлдээ дурджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж