Хорват улсын Загреб хотноо есдүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд чөлөөт бөхийн ДАШТ болно. Өчигдөр тэмцээний эхний өдрийн барилдаанууд болов. Улмаар гавьяат тамирчин Т.Тулга 70 кг-ын хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановын эсрэг барилдлаа. Түүний өрсөлдөгч нь 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга цолтой нэгэн байв.
Энэхүү барилдаанд Т.Тулга 5:2-оор илүүрхэж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр барилдааны явцад 2:0-ээр тэргүүлж явсан ч хоёр оноо алдаж, бүхэл онооны чанараар хожигдож эхэлсэн. Харин үүнээс хойш нягт барилдаж, гурван оноо дараалан авснаар 5:2-оор ялалт байгуулсан юм.
Т.Тулга өнөөдөр алтан медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитай барилдах болно.
Дэлхийн аваргад дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцож байна.
Эрэгтэй:
- 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
- 61кг Т.Түвшинтулга (БГД АК)
- 65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб)
- 70кг Т.Тулга (Хүч спорт хороо)
- 74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
- 79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
- 86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
- 92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
- 97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
- 125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )
Эмэгтэй:
- 50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
- 53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
- 55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
- 57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
- 59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
- 62кг П.Орхон (Алдар спорт хороо )
- 65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
- 68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
- 72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
- 76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо )
3,548.92






















































Зочин 2025-09-14 66.181.176.220
Хүүе энэ чинь сайжирчихаж, ноднин олимпоор шалны алчуур гэхэд ч хаашаа юм бэ, ер нь л тааруухан нөхөр байх шиг байсан, бэлтгэл энэ тэр нь гайгүй таарсан юм болов уу, үнсгэлжингийн үлгэр гэхэд болохоор
Нэргүй 2025-09-14 103.212.118.128
Дэлхийн тэмцээн дэлхийн шилдгүүдтэй барилдах нь чам шиг нусан буугийн ойн тойнд багтахгүй ээ!
Нэргүй 2025-09-14 202.126.91.144
Олимпоор бүх өрсөлдөгчид шал өөр болоод ирдэг
Нэргүй 2025-09-14 122.201.31.61
баас дарсан хүн яаж байгаа юм бол кк
Зочин 2025-09-14 202.126.89.135
хөөрхий, дармаар болоод л дарсан юм байгаа биз, ер нь бөхийн хүрээлэл дотроосоо л дарсан болов уу, бөхчингүүдийн тамын тогоо чинь хэцүү ш дээ