Балба улсад үргэлжилж буй авлигын эсрэг жагсаалын улмаас нас барагсдын тоо 51 хүрчээ. Тэдний 21 нь жагсагч, ес нь хоригдол, гурав нь цагдаа, өөр 18 хүн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Мөн бэртэж гэмтсэн хүний тоо 1300 хүрээд байна. Балбын арми үймээн самууны үеэр 100 гаруй буу хурааж авчээ.
Эмх замбараагүй байдлаас болж улс даяар шоронгоос оргосон 12500 гаруй хоригдол байна. Ойролцоогоор 13500 хоригдол оргосноос заримыг нь баривчлаад, эрх чөлөөтэй явж байгаа нь 12533 аж. Оргодлуудын зарим нь Энэтхэг рүү нэвтрэхийг завдсан бөгөөд Энэтхэгийн хилийн цэргүүд олон хүнийг баривчилжээ.
Гэхдээ Баасан гаригийн байдлаар байдал харьцангуй намжиж, дэлгүүр хоршоонууд эргэн нээгдсэн байна. Мөн гудамжаар явж буй цагдаа нар буу биш бороохой барьжээ. Гудамжинд өмнөхөөсөө цөөхөн цэрэг эргүүл хийж байгаа ч зарим зам хаалттай хэвээр байна.
Тус улсын ерөнхий сайд КП Шарма Оли огцорсон тул түүний оронд ерөнхий шүүгч асан Сушила Каркиг томилох магадлалтай байна. Яагаад гэвэл Сушила Каркиг авлигын эсрэг дуу хоолой гэж үздэг. Тиймээс жагсагчид буюу Z үеийнхний ихэнх нь түүнийг томилохыг зөвшөөрч байгаа аж.
Дашрамд дурдахад, Энэтхэг, Хятад хоёрын дунд оршдог Балба улс 2008 онд хаант засаглалаа халснаас хойш улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай тэмцсээр байна. Тус улсад ажлын байрны хомсдол хурцадмал хэмжээнд хүрсэн тул залуус ажил хайн өөр улс руу дүрвэдэг.
3,548.92






















































Нэргүй 2025-09-13 59.153.115.32
Барууны санхүүжилттэй Балбын Новарынхан эх орноо сүйрүүлж байна. Манайд 30 жилийн өмнө гаргасан өнгөт хувьсгал.
Ардчилал 2025-09-13 202.126.91.68
манай Эбэ шиг бор банди гошгируулаад байсан тэр хаана явна юуны сайд болов
Нэргүй 2025-09-13 202.9.40.153
Манай зарим иргэд Балба улс шиг үймээн самуун дэгдээж хэдэн дэлгүүр, банк дээрэмдэх юмсан гэж бодож байгаа нь гарцаагүй. Сөрөг хүчнийхэн хатгаад өгвөл ч уухаан тас нэгдэх байхдаа. Тэгээд л улс орноо сүйрүүлж байгаа юм. Балбад их л хохирол учирсан байж таарна. Сэргээн босгох гэж бөөн юм болно. Сэтгэлийн хөөрлөөр хөдөлбөл ийм л юм болно. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал хэнд ашигтай байсныг бүгд мэднэ. Иргэд, улс орон хохирч харин улс төрчид хохиж том албан тушаалд очсон
Нэргүй 2025-09-13 103.212.118.111
МАНАНгийн оркуу даа.
зочин 2025-09-13 103.57.94.243
АН угаасаа луйварч хулгайчдын буй болгосон нам, Эх оронч дүр эсгэнэ, Ард иргэдэд хайртай халамжтай шудрага ариун хүмүүс болж жүжиглэнэ, Бусдыг гүтгэнэ, доромжлоно, Нэр төрийг бузарлана гутаана , Улс орныг самуун байдалд оруулж ,нийгмийн өмч хөрөнгийг идэж устгахыг л зорино, Балбад болсон явдлыг учиргүй магтан сайшааж байна,Монголд ийм байдал үүсэх, улс хувийн өмчийг үлэмж хэмжээгээр шатаах сүйтгэхийг уриалж байна, Хуулиа уландаа гишгэж эх замбараагүй дураараа байдал буй болгохыг зорьж байна
Нэргүй 2025-09-13 66.181.176.87
Хол очиж гуц муу МАН-ын тролл. Улс орныг АН л аварна. МАН /МАХН/ 104 жил засаглалаа.