Шүүх тэдний гэм буруутай эсэх дүгнэлтийг Даваа гаригт танилцуулна

Шүүх тэдний гэм буруутай эсэх дүгнэлтийг Даваа гаригт танилцуулна

Шүүх тэдний гэм буруутай эсэх дүгнэлтийг Даваа гаригт танилцуулна

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 8-наас эхлэн Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр түр завсарлажээ.

Учир нь, дээрх этгээдүүдэд холбогдох гэм буруугийн дүгнэлтийг ирэх долоо хоногийн Даваа гариг/2025.09.15/ -т танилцуулахаар болж,шүүх хурлыг түр завсарлуулсан байна.

Дээрх шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа нараас гадна УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй улстөрчид оролцож, тайлбар мэдүүлгээ өгсөн.

Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр “175 тэрбум төгрөг зарцуулж, хүүнд нь 40-50 тэрбум төгрөг төлсөн замаар 600-700 тэрбум төгрөг олсон. Хөгжлийн банк өөрсдөө хохиролгүй гэж хэлсэн. Хохирогчгүй хэрэгт биднийг буртуугаж суугаадаа ичих хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны хэрэг надад ямар ч хамаагүй. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна” гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан автозамыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдан авсан. Мөн “Бэрэн” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгоход дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг нөлөөлсөн гэж үзэн буруутгаж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гарч байсан.

Дээрх нэр бүхий гурван компанийн тухайд тодруулахад, “Говийн зам” компани нь Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 239 км автозам тавьж, үүнийгээ “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн асуудалтай холбоотойгоор, “Бэрэн” групп нь зээлийн шаардлага хангаагүй хэрнээ Хөгжлийн банкнаас хоёр удаагийн үйлдлээр 26.9 сая ам.долларын зээл авч хохирол учруулсан,  “Монроуд” компани нь 45.5 тэрбум төгрөгийн зээлийг мөн Хөгжлийн банкнаас авахад эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлсөн зэрэг үндэслэлээр буруутгагдан шалгагдаж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.185.222

Одоо манай 1-р хүн намдаа ч тэр, төрдөө ч тэр….. өөртэй нь сөргөлдөх өрсөлдөх магадгүй бүхнийг ингэж төрийн хүчний байгууллагуудаар дарамтлаж байгаа нь эгээ л 1937 оныг санагдуулж бнаа !
Энэ ч тун буруу даа !!!

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.178.70

ХҮИТЭН ХУЛГАИЧ ЦАРАИТАИ ХҮН СҮГЫГ ХОРЬЖ ШАЛГАЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-09-12 202.126.90.165

2013 онд Алтанхуягийн засгийн газар гучин гурван их наядыг бонд нэрээр хувааж завшицгаачихаад түүндээ өршөөлийн хууль гаргасан нь монгол улсыг бүрэн дампууруулсан гэдгийг АТГ ын дарга Энхжаргал огцрох үедээ их хурлын чуулган дээр тов тодорхой баримт нотолгоотой хэлснийг бүү март,

Avatar

1937 Сталин Чиогалсан 2025-09-12 202.9.46.81

Гэндэн Дэмид нарын анхны 13-ын хэрэг гээч шиг улс төрийн хэлмэгдүүлэлт шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.40.153

Алтанхуяг бол шударга , ёс суртахуунтай хүн гэдгийг бүгд мэднэ. Харин Элбэгдоржийн тавьсан шүүгч нар л бодлогоор хэлмэгдүүлчихгүй бол цагаадах байхаа. Н.Батбаяр бол сайхан луйварчин, согтуу толгой мөн.. Найдлааг мэдэхгүй юмдаа

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.181.187

Энэ нөхбр чинь нэгийгээ Панда болгодог баагий мөн билүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж