Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын Хойд Кёнсан мужийн Кёнжү хотод удахгүй болно. Энэ үеэр уулзалтын гол байршлуудад 21 орны хэлийг дэмждэг хиймэл оюун ухаант орчуулгын системийг суурилуулах юм байна. Орон орны удирдагчид байрших 12 зочид буудал, Гимхэ нисэх буудал, Кёнжү өртөө, хотын төв автобусны буудал зэрэг томоохон байршлуудад орчуулгын системийг суурилуулах аж.
Энэхүү системийг суурилуулснаар АПЕК-ийн гишүүн аль ч орны хэлээр ярихад шууд орчуулах боломжтой.
Үүний зэрэгцээ зочид буудал бүр мэргэжлийн орчуулагчдаас бүрдсэн тусламжийн ширээ ажиллуулна. Цаашилбал, Кёнжү болон ойр орчмын газруудад явдаг 1000 гаруй таксиг хиймэл оюун ухаант орчуулгын үйлчилгээгээр тоноглоно. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон АПЕК-ийн уулзалтын үеэр энэ үйлчилгээг хэрэгжүүлсэн нь ихээхэн өндөр үнэлгээ авчээ.
Чуулганы үеэр олон улсын зочдыг тав тухтай байлгах үүднээс Кёнжү хот даяар дэлхийн 150 ресторан ажиллана. Ресторан бүр гадаах үнийн самбар, QR кодтой олон хэлний цэс, тусгай сургалтад хамрагдсан зөөгч нартай.
АПЕК-ийн чуулганы хүрээнд Кёнжү хотод дэлхийн удирдагчид, засгийн газрын албан тушаалтнууд, олон улсын компанийн гүйцэтгэх захирлууд зэрэг 20 мянга гаруй зочин ирэх төлөвтэй байна.
3,548.92





















































Холбоотой мэдээ