"Тодорхой болзол биелүүлэхгүй бол Оросын эсрэг хоригт нэгдэхгүй"

"Тодорхой болзол биелүүлэхгүй бол Оросын эсрэг хоригт нэгдэхгүй"

"Тодорхой болзол биелүүлэхгүй бол Оросын эсрэг хоригт нэгдэхгүй"

Европын холбоо уур амьсгалын зорилтуудыг автомашин үйлдвэрлэгчид болон хүнд үйлдвэрийн хэрэгцээнд нийцүүлэх төлөвлөгөө гаргахгүй бол Словак улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэх боломжгүй гэж тус улсын ерөнхий сайд Роберт Фико мэдэгдэв. Мөн тэрбээр блок дахь цахилгааны үнийг зохицуулах арга хэмжээ авахыг Европын холбооноос шаардаж байна.

Оросын эсрэг 19 дэх хориг арга хэмжээний багцыг Европын холбоо энэ өдрүүдэд хэлэлцэж буй. Шинэ багцаар Хятадын компаниуд, Оросын банкууд болон сүүдрийн флотод багтдаг хөлөг онгоцууд, Оросын газрын тосны гүйлгээнд хориг тавих магадлалтай байна.

Гэвч Словак улс Оросын дэмжсэн байр сууринаасаа болж Европын холбооны орнуудтай түнжин муутай байна. Тус улсын ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн жилээс хойш Оросын ерөнхийлөгч Путинтэй гурван ч удаа уулзсан билээ.

Тэрбээр хориг арга хэмжээ үр дүнд хүргэхгүй гэж үздэг бөгөөд Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Уур амьсгалын зорилтуудыг зөвхөн Словакаар тогтохгүй хүнд үйлдвэрийн хэрэгцээ шаардлагатай байгаа бүх улсад нийцүүлэн гаргахгүй бол шинэ хориг арга хэмжээний багцыг дэмжихгүй. Мөн Европын комисс Европ дахь цахилгааны үнийн талаар бодитой санал оруулахгүй бол цаашид ямар ч багцыг дэмжихгүй. ОХУ-ын дайнд хандах хандлагыг өөрчлөхийн тулд бид хичнээн хориг арга хэмжээ авах ёстой вэ?" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орчуулагчгүй news.mn 2025-09-12 103.212.117.217

Энэ мэдээг оршуулсан дураак нь өөрөө энэ мэдээгээ у ч ойлгоогүй байх аа.
News.mn-ний гадаад мэдээний орчуулга гэж оршуулга шиг гунигт, харамсалтай байх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж