
Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо үргэлжилж байна. Өнөөдөр буюу тэмцээний дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55, 59 болон 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох учиртай. Харин манай улсаас тус гурван жинд С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, О.Насанбурмаа /63 кг/ нар эх орноо төлөөлөн дэлхийн аваргын дэвжээнд гарах юм.
С.Бямбацэрэнгийн тухайд эхний тойрогт Украйны бөх Ирына Харивтай барилдах бол С.Батцэцэг эхний барилдаандаа хийлж, улмаар дараагийн барилдаанаа Канадын бөх Тоня Линн Вербеекийн эсрэг хийнэ. Харин О.Насанбурмаа Узбекистаны бөх Гавхар Мирзаеватай эхний барилдаандаа хүч үзэхээр сугалаа таарчээ.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг