Намрын чуулганаар эгүүлэн татагдах ГИШҮҮД

Хуучирсан мэдээ: 2025.09.15-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар эгүүлэн татагдах ГИШҮҮД

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийж байна. Энэ удаагийн чуулганаар эгүүлэн татагдахаар яригдаж буй УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон хэргүүдийг тоймлон хүргэе. Улсын ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэх асуудал хөндөгдөх болсон. УИХ прокурорын хүсэлтийг хангавал тэд эгүүлэн татагдана. Хуулийн байгууллага гишүүдтэй холбоотой хэргийг шалгах болоход бүрэн эрх нь тушаа болж хүндрэл учруулдаг. 


УДШ: Д.ЦОГТБААТАРЫН НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 2 ЖИЛЭЭР ХАСЧ, 20 САЯАР ТОРГОХ ЯЛ ОНООСОН

Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон. Тодруулбал, анхан шатны шүүх түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, дээрх нэр бүхий компаниудад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байсныг Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2025 оны гуравдугаар сарын 10-нд Улсын дээд шүүхэд хандсан. Тэрбээр УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлсэн байдаг. Тэрбээр энэ тухай өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.24/ мэдээлэл өгөхдөө "Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх зүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн.

Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана.

Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж