Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Агуулахад тавигдах шаардлага:

  • Хана, шал, хаалга, дээвэр нь ус, цас чийг нэвтрүүлдэггүй байх;
  • Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх;
  • Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх;
  • Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
  • 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх;
  • Камержуулалт, агааржуулалтын системтэй байх;
  • Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх;
  • Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх;
  • Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалт болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх;

1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8,000 /найман мянга/ төгрөг байна.

Зөвхөн сайжруулсан шахмал түлш хадгалах хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон олгоно.

Оролцогч дараах баримт бичгийг ирүүлнэ.

Үүнд:

  • Түрээслэх хүсэлттэй байгааг илэрхийлсэн албан бичиг;
  • Агуулахын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Аж ахуйн нэгж, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл ирүүлэх;

Сонирхогч этгээд холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Засаг захиргааны Б байр, 5-р давхар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 522 тоот Утас: 99176717, 86200169

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.40.153

Юу солиороод хаа хамаагүй сэтгэгдэл бичээд байна вэ. Байр сав байхгүй учраас түрээслэгч хайж байгааг ойлгохгүй байна уу. Ил хураавал цас бороонд болдоггүй юм. Бас улс төржих санаатай. Цоо эрүүл биш хүмүүс улс төржих дуртай гэж сонссон юм байна.

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.184.131

Нянгар бүүр айж ичихээ ч болилоо. Данхын фракц үзэлцэхээр нэгэнт шийджээ. АН руу хэн түрүүлж гар сунгасан нь дийлэх 100 %-ийн магадлалтай болоод явчлаа. Занданшатар минь ганц том төсөл хөдөлгөж чадахгүй бол үлдэхэд ч хэцүүхэн л байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж