Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын гурван тохиолдол бүртгэгдсэнээс нэг иргэн нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар хавьтал болсон 110 иргэнийг тусгаарласнаас 43 нь сөрөг гарч, тусгаарлалтаас гарчээ.
Тэгвэл тарваган тахал өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй холбогдуулан Ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Тиймээс зөвшөөрөлгүй тарвага агнах, тээвэрлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украйнд үйлдвэрлэдэг. Монгол Улс ДЭМБ-ын шаардлагыг давсан вакцин оруулж ирдэг байсан. Гэвч уг шаардлагыг давж вакцин оруулж ирэх ААН байхгүй байна. Тиймээс цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгой анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн билээ.
3,593.62





















































Идье 2025-09-12 202.9.46.81
Хүнс шүү дээ, идье
зочин 2025-09-12 103.168.34.163
Тарвага нутагшуулах ажил ер нь эрүүл мэндийн талаас нь харвал зөв үү