Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ

Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ

Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, нийслэлийн Татварын газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн уг ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 28 цэгт 300 гаруй албан хаагч энэ оныг дуустал хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг төлөх үүрэгтэй байдаг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг И-Монголиа, etax.mta.mn Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон Ebarimt, арилжааны банкны аппликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандан, төлөх боломжтой.

Харин хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дугаар зүйлд зааснаар “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” хэмээжээ. Иймд эдгээр эрсдэлээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зулаа 2025-09-12 202.9.41.77

Төлөх татвар нь үүсээгүй тээврийн хэрэгслийг яах вэ? Уг нь төлчихмөөр л байна! Тэгш сондгой дугаартай хоёр машины мань нэгнийх нь татвар үүсээд төлөгдсөн. Нөгөөх нь байхгүй!

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.191.136

дугаар хязгааралсан хугацааны алдангийг тооцож татвараас чөлөөлөх

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.160.22

Гарчигаа "Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг ухаалаг камерын тусламжтайгаар илрүүлнэ" гэж бичих ёстой!!

Avatar

Нэргүй 2025-09-12 202.21.124.29

5 dahin nemchiheed bgaa tatvariig tuluhud hetsuu l bna gehdee
dandaa hyazgaarlaltai tegsh songoigoor yavaad bh bas hetsuu bna
ulsiin dugaar bas unetei
sergeelgeye geheer sergeehgui bna yah be

Avatar

Нэргүй 2025-09-12 103.57.94.55

засс жилийн жилд ярьдаг үлгэрээ л давтаж ярьсаар, наад хэлж ярьж байгаа урдах ажлуудаа ажил хэрэг болгоод хуулиа мөрдүүлээд явбал наад түгжрэл чинь буурна гэдгээ ер нь мэдэж байгаа малууд уу?

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.181.187

Талаас илүү нь байгаа, торгуулийш нь төлүүлдэг бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж