Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлага үүссэн. Тиймээс энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө бүх намууд их хурлаа хийж намын дүрэм, бодлогоо шинэчилж Улсын дээд шүүхэд хүргүүлэх учиртай. Дээрх өөрчлөлтөөс үүдэн намрын улс төр халуухан өрнөж байна. Тэр дундаа монголын улс төрийн ууган хүчнүүд болох МАН болон Ардчилсан намын дарга, дүрэм журмын өөрчлөлт олны анхаарлын төвд буй. Ямартай ч Ардчилсан нам айдагаа авдартаа хийж намынхаа даргаар О.Цогтгэрэлийг батламжилж Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Ардчилсан намынхан хэзээнээсээ ил цагаан зодолдож ирсэн.
Харин МАН-ын хувьд хөнжил дотроо хөлөө жийлцсээр ирсэн. Гэсэн ч даравч далдайж, булавч бултайдаг хойно МАН-ын дараагийн даргын төлөөх зодоон савнаасаа нэгэнт хальчихлаа. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй, 300 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй МАН-ын даргын төлөөх марафон бол жижиг гаруудын оролцдог тоглоом биш. Том дэнчин тавьдаг томчуудын тулаан.
Тэр хэрээрээ эргээд үүрэх эрсдэл ч их. Тэгвэл хэн хэн МАН-ын дараагийн даргын төлөөх өрсөлдөөнд оролцох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл таамаг төдий байсан бол УИХ-ын даргын өнөөдөр /2025.09.12/ хийсэн мэдэгдлээр бүх зүйл тодорхой болж байна. Тэрбээр, Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа тогтолцоог улам бүр баталгаажуулж дархлаажуулж явах учиртай байдаг. Хуулийн доор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол Монгол Улсын Их хурлын Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн туршид ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө МАН ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсонтой холбоотойгоор улс төрд Comeback хийсэн гэнэтийн зочин бол өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар. Түүний хувьд экс Ерөнхий сайдаас намын даргын тамгаа тийм ч амархан хүлээгээд авчихгүй гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэл баталлаа. Нэгэнт Ерөнхийлөгчийн дэмлэгтэйгээр гарч ирсэн Ерөнхий сайдад нэмээд намаа бүтнээр нь өгчих сонирхол Д.Амарбаясгалан болон түүний нөхдөд үгүй. Тиймээс эцсийн мөч хүртлээ тулалдахаар дайны бүрээ үлээлээ.
Угтаа МАН-ын дүрмэнд МАН-ын дарга Ерөнхий сайд байна гэсэн тов тодорхой заалт бий. Тэгэхээр МАН-ын дараагийн дарга болох хүнд Ерөнхий сайдын суудал очно. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрт байгаа бүхнээ дэнчин тавьж МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд орж байна. Угтаа өөрт байгаа хөзрөндөө эрдэж ALL-IN хийчихлээ.
Түүний хувьд МАН-ын Генсекээр хамгийн удаан буюу 8 жил ажилласан. Энэ хугацаанд намынхаа бүхий л шатанд өөрийн дэмжигчидээ шургуулж амжсан. Магадгүй хэзээ нэг өдөр ийм тулаанд орно гэдгээ маш сайн мэдэж байсан учраас үүнд хангалттай бэлдсэн байх. Унтаж сэрээд даргын төлөөх марафонд оролцох шийдвэр гаргаагүй нь тодорхой. МАН-ыг сүүлийн гурван ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад түүний оролцоо өндөр байсан. Тийм учраас тэр өөрийнхөө гарын модонд итгэж ALL-IN хийсэн.
Түүний хувьд МАН-ын даргын тулаанд ялагдвал УИХ-ын даргын суудлаасаа буух бол энгийн үзэгдэл. Цаашлаад нэр холбогдсон нүүрсний хулгай, Бортээгийн ордтой холбоотой будилаан, дотоодын аж ахуйн нэгжүүдийн амыг барьж гаалийн албан татвараас гурил, цементыг чөлөөлсөн гэх мэт хэргүүдээс үүдэн улстөрийн хонгилоор чирэгдэх магадлал өндөр. Хэрэг нь байхад хүн нь олддог гэдэг шиг хүсвэл хэн ч болгож хувиргах чадвар хэсэг бүлэг хүмүүст бий.
Нэгэнт байгаа бүхнээ дэнчинд нь тавьчихсан учраас том ах нарынхаа эсрэг эцсийн мөч хүртэлээ тулалдахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. “Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна” гэдэг хэнд хаяглаж хэлсэн үг вэ гэдэг нь шууд уншигдаж байна. Ямартай ч өнөөдөр ойрын өдрүүдэд тавигдах улс төрийн драмын жүжгийн эхлэл тавигдлаа. Уг жүжиг цаашид хэрхэн өрнөхийг харж л байя. Зураг, зодоон хоёрыг холоос гэдэг дээ .
Б.ШАРХҮҮ
3,548.92





















































Зочин 2025-09-12 202.9.46.230
Мөнгө авсании харсан юм уу ?
Зочин 2025-09-12 103.168.34.119
Шунал нь дийлдэхгүй хүн ш дээ. Сонгуулийн үеээр нүүрсний хятадуудаас намын нэр барьж баахан мөнгө авсан.
23 2025-09-12 202.55.191.194
залуу хүн намаа авсан дээрээ Хүүк Зандан гэсэн хөгшчүүл одоо далд орцгоо
дорж 2025-09-12 202.131.251.130
Амарбаясгаланг их хурлын даргаас огцруулж АН-д өгнө гэдэг айлгах тактик яваад эхэллээ. ардын намаас ч жинхэнэ өмхий үнэр нь ханхалж бна даа. Шудрага бусын хонгилын түлхүүр хэнд байгаа вэ. тэр хүн л багаар бодоход 30-60 хоног шоронжуулах ажлыг хийж чадна. монголд дарангуйлал, хууль бус шүүн таслах ажил эрчээ авсан шүү. хууль гууль болсон.Хоньчинг тэмээ үхүүлсэн гээд ял оногдуулж чадна. бид ийм л цаг үед амьдарч бна.арай арай.
АМАРБАЯСГАЛАН НАРЫГ БҮГДИЙГ ШАЛГУУЛЪЯ 2025-09-12 202.179.26.103
ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД ВЭ. НААД ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ЭКС САЙД ГЭХЧИЛЭН ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛҮҮДТЭЙГЭЭ БҮГД ЗАЙЛААД ӨГӨӨ. БҮГДЭЭРЭЭ ШАЛГУУЛЖ ҮЗ. ЗАЛУУС ТА НАРЫГ ОГТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. .. ЮҮҮН АЛБАН ТУШААЛД ОЧИХ ВЭ. .. БҮГДЭЭРЭЭ ШАЛГУУЛЖ ҮЗ…
Зочин 2025-09-12 103.229.121.199
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ 30сая ДОЛЛАР БУЮУ 100 тэрбум төг–ИЙН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧТАЙ ЕС-тай БОЛОХ УУ. МАН-ын ЕНБД БАЙХДАА ХЯТАДАД ОЧООД: "МУ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ" гэж ХЭЛСЭН УРВАГЧ, МАН-ын ДАРГА, ЕС БОЛБОЛ МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСАГ ЭНЭ ШИГ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДААР ДҮҮРЧ, МУ ХЯТАДЫН ДАГАВАР МУЖ БОЛЖ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАНА. МОНГОЛЧУУД "НЕПАЛДАЖ" МАН-ын ЭНЭ ХУЛГАЙЧ, ОЮУНЭРДЭНЭ, НЯНБААТЧУУДЫГ ТӨР ЗАСГААС ХӨӨН ЗАЙЛУУЛНА,ШҮҮҮНЭ.МАН-ыг ХОРИГЛОНО. ӨМЧИЙГ НЬ ТӨРД АВНА,МАН-гүй ТӨР ЗГБАЙГУУЛНА
Зочин 2025-09-12 202.126.88.178
Энэ балай нөхөр чинь нүүрсний том хулгайч юм бишүү. энэ үнэн бол даанч дээ. Тэгэхээр МАН-ын дарга болгох нь битгий хэл намаас нь хөөх цаг болсон байна. Ийм хүнээр намын дарга тавих эрх гишүүдэд нь ч байх ёсгүй байх.
Манай Монгол 2025-09-12 202.70.43.34
Ай даа манай Монгол улс 7 хоног бүр л буцалж булгилсан өдрүүд өнгөрсөөр байгааг харахад Хөгжөөд Мандаад Ахиад байгаач юм шиг, яг бодит Тоон үзүүлэлтээ үр дүнгээрээ жагсахаар Дэлхийн 200 улсаас сүүлийн 100 дотроосоо гарч чадахгүй сүүл мушгисаар л ….Ахиц Дэвшил бна уу яг ????
Хүүкээс хамаагүй дээр 2025-09-12 103.57.92.135
Амарбаясгалан бол Хүүкээс хамаагүй дээр. Өмнөх Ерөнхийлөгч нар намын ажилд оролцдоггүй байсан, Хүүк маш муухай жишиг тогтоож байгаа шүү
Үочин 2025-09-12 202.179.27.215
Аймшигийн зальтай, луйварчин Оюунэрдэнээ МАН ,төрөөс зайлуулаач ээ. Оюунэрдэнэ, Х. Баттулга,херо Баатар нар удирдаад байна шүү дээ.
Зочин 2025-09-12 66.181.187.16
Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна…
Нэргүй 2025-09-12 202.9.40.153
МАН нь өөрийнхөө намын даргаар хэнийг тавихаа гагцхүү намын гишүүдийн саналаар л шийдэнэ. АН-ынхан болон гудамжинд байдаг жагсаж хашгирч явдаг нэг ч иргэнээс санал авахгүй. Тийм болохоор хэрэггүй юманд анхаарлаа хандуулж сэтгэгдэл бичих нь илүүц юм
зайл2 2025-09-12 66.181.186.22
Данх Жонхуу мафийн гол удирдагчдын нэг, Нүүрсний хамгийн том хулгайч, гэмгүй царайлсан гөлгөр хүйтэн н**ш…
Нэргүй 2025-09-12 122.201.31.106
согтуу хоршоо бол эдийн засгийн аллага байсан даанч мөнгө санхүүгийн хохиролоор дээлээ нөмрөхгүййн харамсалтай
Нэргүй 2025-09-12 202.126.91.51
Хоршоо гэж рекламдаж байгаад сонгуулийн өмнө маш их зээл тараасан нь төлөгдөөгүй. Хариуцлага хүлээх ёстой
Нэргүй 2025-09-12 103.229.122.253
Улсаа хорлогч! Далдарвал таарна.
иргэн 2025-09-12 103.229.122.204
Монголд л Хулгайчууд даам гарах юм дөө,,,,,,Амарбаясгалан бол том Хууль завхаруулагч , цайрцан Нүүрсний хулгайч,
Нэргүй 2025-09-12 103.57.94.117
Zandanshatar gej gaj nuhur hereggui
Хотын уугуул иргэн 2025-09-12 103.229.122.123
Д.Амарбаясгалан хэрэггүй. Энэ нөхөр бол Данх Оюун-Эрдэнэ-ийн үргэлжилж гэсэн үг. Генсекээр 8 жил ажилласан гээд байгаа. Тэр 8 жилийн дотор эрх барьж байсан МАН–аас ард түмний амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг буруулах, авлигатай тэмцэх талаар юу хийсэн юм. Юу ч хийгээгүй. Харин хувийн хөрөнгө мөнгөө арвижуулах, улам баяжих талаар зөндөө юм хийсэн байх. Миеэ Энхболд нэг үе өөрийгээ хотын даргаар 7 жил ажлласан гэж бахархалтай ярьдаг байсан чинь үнэн хэрэгтээ газрын наймааачин болж дууссан .
Зочин 2025-09-12 66.181.177.199
ЗАНДАНШАТАР
Нэргүй 2025-09-12 124.158.107.104
Таван Толгойн Бор тээгийн далд хулгайч МАН-ын дарга болж өөрийгөө болон жонхуучдаа хамгаалах нь дээ. Хуудийн байгууллага хоригоо зоригтой тавих ёстой. МАН өөрчлөгдөж шударга болох хэрэгтэй. Сайхан залуусаа гаргаж ирээч.
Нэргүй 2025-09-12 103.168.34.180
Монголын хамгийн том МАФ-иудын хоорондох тэмцэл ширүүсэх нь энэ дээ Бид зүгээр хараад л сууна ш дээ ийм л байсан одоо ч ийм
Нэргүй 2025-09-12 103.229.120.23
ter tahir dutuu zandangaar yadiin ene zaluun deer
Нэргүй 2025-09-12 59.153.113.86
нохойн гөлөг нүүрсчин үүний шудрага ёс ард түмэн бол зүгээр блаа блаа
Нэргүй 2025-09-12 103.212.119.120
Женкогийн халаасны хүн дээ. Пиарыг нь хэрээ Баатар хийгээд эхэлсэндээ . . .
Zochin 2025-09-12 202.9.41.56
засагт хааны хөа эр мөн дөө…зориг дагаж хийморь бдаг даа
Нэргүй 2025-09-12 103.57.95.166
жинхэнэ Дамбийжаа юм уу хуурамч Дамбийжаа юм уу гэдгийг нь харах нь дээ, Дамбийжаагийн фото зурагтай эндүүрээрэй адилхан хүн шүү.
Дуу 2025-09-12 202.9.46.81
Дуу нь гуншаа биш юм байна. Тэгэхээр жинхэнэ Дамбийжанцан мөн байна. Хожмын өдөр эд мөрийн баримт болгож толгойг нь огтолж аваад хадгал.
Нэргүй 2025-09-12 66.181.190.19
Хаанаас яс хаяөд байгааг мдэж байна уу, эсвэл чи өөрөө юм уу. Дотор гаднах өрсөлдөгчдийнхээ аманд орчихов даа
Зочих 2025-09-12 66.181.177.199
Намын даргаа Занданшатартаа дуугай өгөө битгий олон юм яриад байцгаа
Нэргүй 2025-09-12 202.9.40.153
МАН ямарч байсан АН шиг албан тушаалын төлөө дотроо үхэн хатан тэмцэлдэхгүй. АН-ынхан яасан их санаа зовж хамаг анхаарлаа тавини вэ. Эд нар аль болох МАН-ыг хооронд нь хагаралдуулах, яс хаях, ойр ойрхон засгийн газрыг солиулж байх сониролтой. Засаг төр ойр ойрхон солигдох нь улс оронд хохиролтой боловч АН-д бол том ашиг авчирна. Хүмүүс МАН-д дургүй болж АН-д хайртйа болно гнэж тэд тооцдог. 35 жил болоход ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг нэгэнт мэддэг болсон.
Нэргүй 2025-09-12 66.181.176.118
улс төрийн нам л юм бол МАН ы алдаан дээр АН тоглох нь гарцаагүй. нээх улс орноо бодож гэнэ. угаасаа л ул, нохойгоорой дуудуулж байж
Нэргүй 2025-09-12 66.181.184.131
Данхын үгээр хамаг юмаараа дэнчин тавьж байдаг….
Нэргүй 2025-09-12 66.181.188.39
Энэ нөхөр Удирдлагын академийг нэг ч суухгүй төгссөн овоо гар даа.
БОМбо 2025-09-12 202.9.47.29
ЭНЭ АВЛИГАЧИН, ОРОС ГӨЛӨГ ЗАЙЛАА
Нэргүй 2025-09-12 202.9.41.35
зайл цаашаа ман манж х***а-с салх цаг болсн.
Судлаач 2025-09-12 202.179.8.4
Өнөөдрөөс эхлэн Амарбаясгаланг БОРТЭЭГ хэмээн нэрийдсүү.
Зочин 2025-09-12 66.181.189.46
Зандан шатар бол жёнко бодлогыг шууд үргэлжлүүлэх муйхар тэнэг юм хийх хүн байна гэж харагдаж эхэлсээн
Зочин 2025-09-12 59.153.114.234
Энэ сайт үргэлж эх орны эсрэг байдаг тул, сайн юм хүлээж хэрэггүй.
Зочин 2025-09-12 66.181.176.201
МАН-ын дүрмэнд намаа удирдаж УИХ-ын сонгуульд ялуулсан намын дарга ерөнхий сайд болж болно гэсэн заалт байгаа.Тэрнээс биш УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн ерөнхий сайд болсныхоо дараа намын дарга болно гэсэн заалт огт байхгүй.Дүрмээ л мөрдцгөөе.
з 2025-09-12 202.126.88.194
улсаа самраад байгаа 300000 одоо болио
СҮРЖИГНЭЧИХ ЮМАА 2025-09-12 202.179.26.103
УААА … ТОССООР ГООЖ …. НЭГ МУУ ДАРГЫН СУУДАЛД ӨРСӨЛДӨӨ Л БИЗ. СОНГОГДВОЛ ТЭР, ЭС БОЛ ТЭР Л БИЗ…. НЭЭГ Л ИХ СҮРЖИГНЭСЭН УЛС… ХИЙСЭН АЖИЛТАЙ БОЛ ТЭР .. ХЭРЭГ ТӨВӨГ ХИЙСЭН БОЛ ДАРГА БОЛСОН Ч ҮҮРЧ ТААРНА БИЗ… ЭС БОЛ ЦАГААДНА Л БИЗ.
Зочин 2025-09-12 202.179.18.241
Д.Амарбаясгалан ямар нэгэн хуйвалдаанаар МАН-ын дарга боллоо гэхэд МАН 2027, 2028 оны сонггуульд ялалт байгуулж чадахгүй. Г.Занданшатараас Ерөнхий сайдын албан тушаал авахын төлөө тэмцэлдэж байгаа юм байх. Тэгээд ч 3,4 сар болоод дахиад Засгийн газрыг огцруулах нь Амарбаясгалан нарт л ашигтай байх.
гашуун үнэн. 2025-09-12 66.181.186.22
МАН 2027-2028 оны сонгуульд хэзээ ч ялагдахгүй системийг угсарчихсан байгаа шүү дээ, эд нарын "тролл арми + МАН-д үнэнч эмээ өвөө нар + хорооны аниа нарын сүлжээ" дийлдэхгүй, ард түмэн сонгуульдаа 90+ хувийн ирцтэй оролцож, бүгд МАН-ын эсрэг өгвөл л 1 юм унана, гэхдээ одоо эд нар юу ч хийхээс буцахгүй улайрчихсан байгаа, шууд саналын дүнг хүчээр өөрчилж, үймээн самуун дэгдээж, эсрэг хүчинд бурууг өгч, хүчээр дарангуйлал үйлдэнэ…
Нэргүй 2025-09-12 103.212.119.173
Mash ih mungu ugaasan gesen yariand orson.. orgui yaria gej hezee ch baihgui. bas ard ni Oyun-Erdene baigaa gej bodohoor yagaad ch MAN – iin darga bolgoj bolohgui hun.
зочин 2025-09-12 103.29.144.172
Эх орон ард иргэдээ гэсэн зөв бодлотой, сэтгэл зүрхтэй, мэдлэг боловсролтой сайхан залуучуудаа дэвшүүлэхгүй дээ.