Нетаньяху: Палестин улс гэж байхгүй болно

Хуучирсан мэдээ: 2025.09.12-нд нийтлэгдсэн

Нетаньяху: Палестин улс гэж байхгүй болно

Нетаньяху: Палестин улс гэж байхгүй болно

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Пүрэв гаригт “Палестин улс гэж байхгүй болно” гэж мэдэгджээ. Тэрбээр Баруун эргийн эзлэгдсэн бүс дэх Маале Адумим сууринд айлчилж байхдаа тус мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Израиль улс Газын Баруун эргийг эзэлсэн бөгөөд цаашид олон тооны шинэ орон сууц барихаар төлөвлөж, гарын үсэг зуржээ. Нетаньяху айлчлалынхаа үеэр “Палестин улс байхгүй гэдэг амлалтаа биелүүлнэ. Энэ газар бидэнд харьяалагддаг. Бид өв уламжлал, газар нутаг, аюулгүй байдлаа хамгаална” гэж онцолсон аж. Улмаар "E1" суурьшлын төсөл удахгүй хэрэгжиж эхлэнэ гэж мэдэгдэв. Уг төсөл нь ойролцоогоор 12 км² газарт 3,400 орчим шинэ байшин барихыг зорьж байна. Мөн эзлэгдсэн Баруун эрэг дагуух орон сууц нь Зүүн Иерусалимаас палестинчуудыг тусгаарлах зориулалттай байна. Учир нь палестинчууд Зүүн Иерусалимыг улсынхаа нийслэл гэж үздэг.

Уг төслийг Израилийн барууны хүчний засгийн газар өнгөрсөн сард баталсан. Гэсэн хэдий ч Герман зэрэг хэд хэдэн барууны улс орнууд үүнийг буруутгаж байна."E1″ төсөл олон жилийн турш олон улсын хүчтэй эсэргүүцлийн улмаас зогсонги байдалд байсан аж. Олон улсын хууль тогтоомжийн дагуу Израилийн 1967 онд эзэлсэн Баруун эргийн сууринууд хууль бусд тооцогддог байна.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж