"Нүүрсний үнийг доод хэмжээгээр тооцсон учраас эрсдэл үүсэхгүй"

"Нүүрсний үнийг доод хэмжээгээр тооцсон учраас эрсдэл үүсэхгүй"

"Нүүрсний үнийг доод хэмжээгээр тооцсон учраас эрсдэл үүсэхгүй"

Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг нүүрс бүрдүүлж ирсэн. Гэвч 2025 он гарангуут нүүрсний үнэ 40 хувиар унаснаас татварын орлогыг сааруулж, Засгийн газар алт, зэсийн экспортод найдлага тавихаас аргагүйд хүрсэн.  Ирэх оны тухайд ч нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа тул 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар буюу нэг тонныг нь 70 ам.доллараар тооцжээ. Энэ талаар Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоогоос тодруулсан юм.

Тэрбээр "Нүүрсний үнийн уналт ирэх онд гэхээс илүүтэй 2025 оны эдийн засагт голлон нөлөөллөө. Энэ онд Монгол Улс нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлох зорилт тавьж байтал дөнгөж он гарангуут 40 хувиар үнэ буурсан. Монгол Улс нэгэнт зах зээл дээр тогтож байгаа үнэд нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Энийг юугаар нөхөх вэ гэхээр нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах байсан. Тийм учраас 2025 оны хоёрдугаар сараас Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, өдөр бүр хуралдаж, Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаж, ямар нэгэн байдлаар нүүрс тээвэрлэлтэд дээр саад бэрхшээл гарвал бүгдийг арилгаж, БНХАУ-аас хэлэлцээр хийж нүүрс татан авалтыг нэмэгдүүлж, биржийн арилжааг идэвхжүүлэх гэх мэт үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр нүүрсний экспорт 2024 онтой ижил болж ирсэн. Тийм учраас бид 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 85 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна. Үе шаттай авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ 2026 онд бүрэн хэрэгжүүлнэ.

Төмөр замын хил холболтын ажил хийгдсэн учраас хамгийн багадаа 5 сая тонн нүүрс нийлүүлэх үүргийг хүлээсэн.

Монгол Улс энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Үүн дээр 5 сая тонн нүүрсийг нэмээд, ирэх жил нийт 90 орчим сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой байна. Үнийг ямар нэгэн байдлаар тогтоох боломжгүй. Гэхдээ бид нүүрсний үнийг нэлээд бага түвшинд буюу 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар нэг тонныг нь 70 ам.доллараар тооцсон. Бид төсвийн танилцуулга дээрээ Эрсдэлийн судалгааг хийсэн. Гэхдээ төсвийн тодотгол хийх хүртэлх эрсдэл 2026 онд үүсэхгүй гэж үзэж байгаа. Нүүрсний үнийг нэлээд доод хэмжээгээр тогтоож, нүүрсний биет хэмжээ бодитой байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 203.91.115.51

"Нүүрсний үнэ 2026 он гэхээс илүүтэй 2025 оны төсөвт голлон нөлөөллөө" гэнэ ээ. Үнийг тааварлах боломжгүй байсан гэнэ. Тэгвэл төсвийн зөвлөл юун тухай анхааруулаад байсан болж байна аа? Эргүү авгай. Бөгсний я***н. Юу ч мэдэхгүй. Юу ярьж буйгаа ойлгохгүй. Ийм амьтнаар судалгаа хариуцуулчихаад дээр нь Жавхлан шиг дээрэмчин сууж байхад Монгол улс өрнөөс сална гэдэг үлгэр. Жил бүр алдагдөл үйлдвэрлэдэг өрний машин улсыг засаглаж байна.

Avatar

Манай Монгол улсаа гэж 2025-09-12 202.70.43.34

Ай даа манай Монгол улс 7 хоног бүр л буцалж булгилсан өдрүүд өнгөрсөөр байгааг харахад Хөгжөөд Мандаад Ахиад байгаач юм шиг, яг бодит Тоон үзүүлэлтээ үр дүнгээрээ жагсахаар Дэлхийн 200 улсаас сүүлийн 100 дотроосоо гарч чадахгүй сүүл мушгисаар л ….Ахиц Дэвшил бна уу яг ????

Avatar

Т2 2025-09-12 202.9.46.81

Зэсийн үнийг гайгүй өндрөөр тооцсон тул эрсдэл бий.

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.181.187

Доод үнэр тооцохоос аргагүй байдалд орчихоод худ худ бүлтэрээд байх юм. Энэ чинь та нарын хийх л ёстой ажил шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж