"Улаанбурхан, томуугийн өвчлөлтэй хавсран хүндрэл үүсгэж болзошгүй"

"Улаанбурхан, томуугийн өвчлөлтэй хавсран хүндрэл үүсгэж болзошгүй"

"Улаанбурхан, томуугийн өвчлөлтэй хавсран хүндрэл үүсгэж болзошгүй"

Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ноос эхэллээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан-Урт” ӨЭМТ-ийн байранд ажиллах үеэрээ мэдээлэл өглөө.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сэрүүний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Түүнчлэн томуугаар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс, 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий.

Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд /ӨЭМТ/ юм.

Миний бие сайдаар томилогдож байх үед Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600 байсан. Харин өнөөдрийн байдлаар өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбурхан өвчний тохиолдлыг бууруулахад эмч, эмнэлгийн ажилтнууд, эцэг эхчүүд та бүхний хичээл зүтгэл их байсныг дурдах нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг 70 хувьд хүргэн ажилласан ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй.

Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын олон тооны судалгаа харуулж байна. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай байна.

Үүний тулд дархлаажуулалтдаа хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.

Дархлаажуулалтад:
  • 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
  • 65-аас дээш насны ахмадууд
  • 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдАрхаг хууч өвчтэй хүмүүс
  • Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
  • Хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 103.229.123.70

яагаад улаанбаатарт хүн амын талаас илүүг чихэлдүүлэн барин зовж амьдраад байгааг тайлбарлаад өгөөч, яагаад аймаг сумдуудаа хөгжүүлээд эрчим хүчтэй болгочихож болдоггүй юм бэ энэ хүн амаа тараагаачээ новшнуудаа

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.177.96

Шинэ вакциныг монгол эмч нар дээр турш! Монголын их эмч нар хүмүүсийг маш олон эм тариагаар хордуулдаг мөртлөө өөрсдөө хэзээ ч эм тариа хэрэглэдэггүй.

Avatar

Нэргүй 2025-09-12 103.229.120.23

ene durakiig solihson zasgaa unaglaa

Avatar

Зочин 2025-09-12 66.181.177.199

Хүүхдээ өвчлүүлж хүндрүүлж зовоож байсан аас вакцинаа хийлгэх нь үр хүүхдэд чинь хэрэгтэй дээ. За тэгээд зарим эцэг эхчүүд үр хүүхдээ хайхрахгүй хүндрэхээр нь барьц алддаг тал бий шүү ААВ ЭЭЖ НАР ӨӨРСДӨӨ Л МЭДДНН

Avatar

Нэргүй 2025-09-12 103.168.34.155

Наранбамтар сайдаа доогуураа заавал сургуулийн форумын өмдөө болиулаач. Давхар өмд өмсөж болохгүй овойгоод л. Хувийн сургуулиуд жинс л био бол хар өмд өмсөөд л яваад байна

Avatar

Нэргүй 2025-09-12 103.168.34.155

Хувийн сургуулийн хүүхдүүд хар өнгийн өмд өмсөөд болдог. Улсын сбрнууль энэ нимгэн нар йхан өмдгүй л бол сургуульд оруулдаггүй Энэ чинь хүйтэн д тохирохгүй байна Чинбүрэн сайдаа. Хүүхдүүдээ эрүүл өсгөмөөр байна. Эмчлээд эдгээгээд сургуульдаа яваад л дахин өвдөө байна

Avatar

Нэргүй 2025-09-12 103.168.34.155

Хамгийн эхний анхаарах асуудал сургууль сурагчийн нимгэн өмд өглөө бүр шалгаж хүүхдүүдийг дааруулж хоолй өвтгөж ханиад хүргэдгээ болимоор байна. Жинсэн биш хар өнгийн өмд байгбайгаагаа смсөх юм уу, ангидаа ороод гадуур өмдөө тайлаад сургуулийн өмдөө өмсч болно шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж