Экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллароор буурчээ

Экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллароор буурчээ

Экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллароор буурчээ

Монгол Улсын гадаад болон дотоод худалдааны мэдээллийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар танилцууллаа. Ингэхдээ экспорт өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. Тухайлбал, Монгол Улс 2025 оны эхний найман сард нийт 157 улстай худалдаа хийсэн байна. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 9.2 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт барааны эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувь тэрбум ам.доллар, экспорт 1.5 тэрбум ам.доллар, импорт 24.7 сая ам.доллар бол тэнцэл 1.4 тэрбум ам.доллароор тус тус буурсан аж. Монгол Улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, амьд мал, амьтад болон сувд, үнэт ба хагас үнэт чулууг 157 улстай худалдаа хийдэг.

Энэ оны найман сард өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.7 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 238.9 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 43.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 35 сая ам.доллар, хонь болон ямааны мах 25.9 сая ам.доллароор тус тус буурчээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.5 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 88.8 сая ам.доллар, цайрын хүдэр баяжмал 43.4 сая ам.доллароор өссөн байна.

Харин импортын өмнөх оны мөн үеэс 24.7 сая ам.доллароор буурсан байна.

Экспортын гол түнш болох БНХАУ-д экспортолсон барааны 41.5 хувийг нүүрс, 40.9 хувийг зэсийн хүдэр баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна. Нөгөөтэйгүүр алт, зэсийн хүдэр баяжмал тонн тутамд 435  ам.доллароор тус тус өссөн байна. Түүнчлэн Гашуун сухайт боомтоор хийсэн экспорт 2025 оны эхний найман сарын байдлаар чулуун нүүрсний  эзлэх хувь 42.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.41.44

Хүзүүгүй сайт дандаа хогиин юм ниитэлдэгшдэээ

Avatar

Нэргүй 2025-09-12 202.126.90.31

Аль эрт л эдийн засгаа төрөлжүүлж солонгоруулж байх байсан юм зориуд урд зүгийн түүхий эдийн бааз болгох бодлого аль эртнээс төрд шургалсан урд зүгийн тавиулууд хурлийз шарлийзууд хэрэгжүүлж ирсэн байдаг

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.181.187

Монгол Улс үлйдвэрлэгч биш зөвхөн экспортлогч. Ганцхан уул уурхайгаас хараат эдийн засагтай гэдгээ мэдэх хнрэгтэй. Ялангуяа хэнд ч хэрэггүй Олон нийтийн байгууллагууд+ Малчид. Өөрсдийнхөө хүүхдүүдийг Улсын зардлаар сургадаг, тэр хүүхдийг нь тэжээж байгаа хөрөнгө энэ салбараас ирдэг гэдгийг мэдэж ойлгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж