НАСА АНУ-ын визтэй хятад иргэдийг агентлагийн хөтөлбөрт оролцохыг хоригложээ. Хятад улс саран дээр газардаж, тэнд амьдрах орчин бий болгох багийнхийг илгээхээр төлөвлөж байгаа үед хоёр улсын сансрын уралдаан ийнхүү улам хурцдав. Хориг есдүгээр сарын 5-наас эхлэн хэрэгжжээ.
Энэхүү өөрчлөлт нь НАСА-аас цаг уур, сансар огторгуй болон бусад чиглэлээр санхүүждэг олон зуун эрдэмтэн, судлаачид нөлөөлж байна. Харин НАСА-ийн төлөөлөгч нөлөөлөлд өртөж буй хүний тоог 100 хүрэхгүй гэж мэдэгджээ.
Ийм хориг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Гэхдээ НАСА-ийн түр дарга Шон Даффи "Хятад улс сар руу сайн санаа өвөрлөж явахгүй. АНУ болон манай олон улсын түншүүдийн энх тайвныг сахин хамгаалж, Америк хамгийн түрүүнд тэнд очно" гэж бичсэн байжээ. НАСА агентлаг албан ёсны "Х" хаягаараа энэ бичвэрийг нь түгээсэн байна.
Хориг хэрэгжсэнээр хятад эрдэмтэн, судлаачид НАСА-гийн байгууламжид биечлэн нэвтрэх, хамт ажиллагсадтайгаа "Zoom" дуудлага хийх, агентлагийн суперкомпьютерийн нөөцөд хандах эрхгүй болсон. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг судалж буй эрдэмтдэд суперкомпьютерийн нөөцөд хандах зайлшгүй шаардлагатай байдаг.
НАСА агентлаг сүүлийн саруудад төсвөө огцом танаж, боловсон хүчнийг цомхотгох зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор байгууллага дотор үүсээд байсан ээдрээтэй нөхцөл байдал шинэ хоригийн дараа улам даамжирчээ.
Дашрамд дурдахад, Хятад улс анх удаа 2030 он гэхэд сарны гадаргуу дээр буухаар төлөвлөж байна. Харин НАСА агентлаг 2027 оны дундуур сансрын нисгэгчдээ сарны гадаргуу руу илгээх төлөвлөгөөтэй байна.
3,569.17
















































Нэргүй 2025-09-12 103.212.118.128
Хятад бусдын хийсэн юмыг хуулбарлах маягаар эрчимтэй хулхидаж энэ төвшинд ирсэн!Монголчууд бид толгой сайтай хүмүүсээ бусдаас нууж/ гадны тагнуулуудаас/өөрсдөө аль нэг салбарт хүчирхэгжих хэрэгтэй дээ
Нэргүй 2025-09-12 202.179.26.249
Том хоёр гүрэн одоо сарыг булаацалдаж эхэллээ
Нэргүй 2025-09-12 103.57.93.146
Америк л Хятадтай сайн тэмцэж байна даа. Орос бол өвөр түрийндээ орсон
Зочин 2025-09-12 202.9.46.22
Хятад эрдэмтэдээ шахах юм бол NASA-н хөтөлбэр зогсонго байдалд орно шүү дээ.
Нэргүй 2025-09-12 202.126.90.191
Бөөн тагнуулууд хятад эрдэмтэд нь