Маргаан дагуулсан Африкийн хамгийн том усан цахилгаан станц

Хуучирсан мэдээ: 2025.09.12-нд нийтлэгдсэн

Маргаан дагуулсан Африкийн хамгийн том усан цахилгаан станц

Маргаан дагуулсан Африкийн хамгийн том усан цахилгаан станц

Этиоп улс Мягмар гаригт (2025.09.09) Африкийн хамгийн том усан цахилгаан станцыг албан ёсоор нээлээ. Энэ төсөл нь этиопчуудыг эрчим хүчээр хангахын зэрэгцээ бүс нутгийг тогтворгүй болгосон Египеттэй ан цавыг усаар дүүргэх болно.

Тодруулбал, тивийн хамгийн олон хүн амтай хоёр дахь улс буюу 120 сая хүн амтай Этиоп улс Нил мөрний цутгал дээр таван тэрбум ам.доллараар Их Этиопын Сэргэн мандалтын далан (GERD) байгуулсан.

Энэ нь тус улсын эдийн засгийг сэргээнэ гэж үзэж буй. "GERD" нь 2022 онд анхны турбины ашиглалтад оруулснаар далангийн гарч аажмаар нэмэгджээ. Улмаар Мягмар гаригт 5150 МВт-ын дээд хүчин чадалд хүрсэн байна. Ингэснээр дэлхийн хамгийн том 20 усан цахилгаан станцын тоонд багтах болсон. Энэ нь Хятадын Гурван хавцлын далан гэгдэх станцын дөрөвний нэгтэй тэнцэх хүчин чадал аж.

Губа дахь талбайд Мягмар гаригт болсон нээлтийн ёслолын үеэр Этиопын сөнөөгч онгоц 170 метр урт далангийн усны мандал дээгүүр нисжээ. Тус улсын ерөнхий сайд Абий Ахмед Сомали ёслолын үеэр Жибути, Кени улсын ерөнхийлөгч зэрэг олон хүнд хандан үг хэлсэн байна. Тэрбээр "Манай (Судан, Египет) ах дүү нартаа, Этиоп улс цэцэглэн хөгжихийн тулд, бүс нутгийг бүхэлд нь цахилгаанжуулж, өнгөт арьст хүмүүсийн түүхийг өөрчлөхийн тулд далан барьсан. Ах дүү нартаа хор хөнөөл учруулахгүй" гэсэн байна.

Энэхүү далан нь 2022 онд цахилгаан эрчим хүчгүй байсан хүн амын бараг тал хувийг эрчим хүчээр хангаж, илүүдлийг бүс нутаг руу экспортлох боломжтой гэж ерөнхий сайд Абий мөн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Этиопын засгийн газраас энэхүү далан нь Их Лондонгоос том талбайг усаар дүүргэж, үер болон ган гачгийг хязгаарлах болно гэж мэдэгдэж байжээ.

УСНЫ ХОМСДОЛООС АЙЖ БАЙНА

Нил мөрний доод урсгал дагуу байх Этиопын хөршүүд тус улсын усан цахилгаан станцын ажил 2011 онд эхэлснээс хойш төслийн үйл ажиллагааг айдастайгаар ажиглаж байсан. 1960-аад онд Нил мөрөн дээр Асуаны өндөр далан барьсан Египетийн эрх баригчдын үзэж буйгаар "GERD" станц нь ган гачгийн үед усан хангамжийг хязгаарлана гэж эмээж байна. Тус улсын Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан далангийн нээлтийг олон улсын хуулийг зөрчсөн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн зууны эхэн үед байгуулсан усны гэрээг зөрчиж, аюул заналхийлж байна гэж Каир эрс эсэргүүцсээр ирсэн аж.

108 сая хүн амтай Египет улс цэвэр усныхаа 90 орчим хувийг Нил мөрнөөс хангадаг тул Этиоп усан цахилгаан станц, далан барьсан нь аюул заналхийлэл гэгдэж байна. Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Египетийн төлөөлөгч "Египетийн ард түмний эрх ашгийг хамгаалах, хадгалахын тулд манай улс зохих бүх арга хэмжээг авах эрхтэй" гэж мэдэгджээ. Хэдийгээр Египет нь Этиопыг шууд буруутгахгүй байгаа ч даланг цаашид аюул гэж харсаар байх аж.

ЭТИОП УЛС ДАЛАНГИЙН АЮУЛЫГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА

Этиоп улс 2020 оноос хойш далангийн усыг үе шаттайгаар дүүргэж байгаа бөгөөд энэ нь доод урсгал дагуух улс оронд хор хөнөөл учруулахгүй гэж үзэж байна. Тус улсын гаргасан бие даасан судалгаанд тэмдэглэгдсэнээр, одоогийн байдлаар доод урсгал дагуу усны тасалдал гараагүй. Мөн хур тунадас таатай байхаас гадна таван жилийн хугацаанд борооны улиралд усан санг болгоомжтой дүүргэж байгаа гэж онцолсон байна. Флоридагийн олон улсын их сургуулийн Этиопын усны судлаач Мекделавит Мессэй хэлэхдээ, олон жилийн турш үндэстэн ястны дагуу дотоодын зэвсэгт мөргөлдөөнтэй тулгарсан Этиоп улсад "GERD" нь үндэсний бахархлын эх сурвалж болохыг нотолсон. Тэрбээр мөн "Энэ бол бид нэгдмэл байвал юунд хүрч болохыг харуулж байна" гэсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, санхүүжилтийн 91 хувь нь төрөөс, үлдсэн 9 хувь нь этиопчуудийн бонд худалдаж авсан хөрөнгө эсвэл хандиваар бий болсон гэв. Далангийн ойролцоо амьдардаг тариачин Султан Абдулахи Хассан хэлэхдээ, уг төсөл нь тосгоныг нь бүхэлдээ цахилгаан эрчим хүчээр хангасан гэжээ.

"Бид хөргөгчтэй болсон. Хүйтэн ус ууж болно. Бид одоо бүх зүйлд цахилгаан хэрэглэдэг" гэж нээлтийн үеэр тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.

Нэмэлт хүч нь тус улсад хөгжиж буй биткойн олборлох салбарт туслах боловч гол төлөв хөдөө орон нутгийн иргэдээ эрчим хүчээр хангах явдал юм. Хөдөө орон нутагт цахилгаан эрчим хүчний хүртээмж ихэвчлэн хөгжөөгүй дамжуулах сүлжээнээс болж хязгаарлагддаг. Дэлхийн банкны мэдээлснээр, 2022 оны байдлаар, Этиопын хот суурин газрын цахилгаанжуулалт 94 хувьтай байсан бол нийт хүн амын ердөө 55 хувь нь эрчим хүч ашиглаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж