Beyonce-д үүсгэсэн заргыг хэрэгсэхгүй болголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Beyonce-д үүсгэсэн заргыг хэрэгсэхгүй болголоо

Лос-Анжелос хотын Philip Markowitz гэх нэгэн эр дуучин Beyonce-г шүүхэд өгөөд байсан. Тэрбээр дуучныг "Why Don"t You Love Me" нэртэй дууныхаа видео клипийг хийхдээ өөрийнх нь хувийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэн, гомдол гаргасан юм. Дуучны видео клипний зураг авалт хийсэн газрын хажууд амьдардаг гэх тэр эрхэм зураг авалтын багийнхан оройн 11 цаг хүртэл түүний машины замыг хаасан байсан хэмээх мэдүүлжээ. Ийнхүү эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдсөн учир нөхөн төлбөр болгож 25 мянган ам.доллар төлөхийг шаардсан юм. Харин энэхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон байна.
Шүүхийг даргалсан Лос-Анжелосын ерөнхий шүүгч хэрэг явдал гарснаас хойш гурван сарын дараа шүүхэд хандаж гомдол гаргасан гэсэн шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Philip Markowitz-ын оршин суудаг хаяг нь дуучны видео клипны зураг авалт хийсэн газартай ойрхон биш, гомдол гаргах үндэслэл болохгүй хэмээн үзжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж