Танхайрах болон хулгайлах гэмт хэрэг буурчээ

Танхайрах болон хулгайлах гэмт хэрэг буурчээ

Танхайрах болон хулгайлах гэмт хэрэг буурчээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн сард гарсан хэрэг зөрчил, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг танилцуулав. Энэ оны наймдугаар сард татварын хууль зөрчих зөрчил  28 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар өсчээ. 


Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сард нийт 258138 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долдугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 64,9 хувь нь нийслэлд гарсан бол 35,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх зөрчил гаргасан иргэдээс, 1072 хуулийн этгээд болон 254279 хүнд шийтгэл оногдуулсан байна.

Хэрэг хийж шийтгэл авсан иргэдийн 77 хувь нь эрэгтэй, 22,9 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 61 орчим хувь нь 26-45 насныхан байжээ. Зөрчлийн хэргийн улмаас 2025 оны наймдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.8 тэрбум төгрөгийг буюу 47.7 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Мөн өнгөрсөн сард татварын хуул зөрчих зөрчил хамгийн их нэмэгдсэн байна. Тодруулбал, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12.6 хувиар өссөн бол хүний биед халдах зөрчил 1.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарчээ. Эдгээр зөрчлөөс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.3 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 7.2 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 28.4 хувиар өссөн байна

Харин танхайрах зөрчил 5.4 хувиар, хулгайлах зөрчил 25.9 хувиар тус тус буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bold 2025-09-12 103.212.118.48

TSAGDAAD HELSENEES HELEEGUI NI DEER GEDEG UNEN BNA DAA.HULGAACHAA UURUU OLSON DEER

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.178.18

Буураагүй байхаа. Жижиг хулгай, танхай нь соёлтой луйвар залилан болсон. Хямд үнэтэй зүйлээ хулгайд алдсан иргэд цагдаад бүртгүүлэхээ ч больсон. Учир нь цагдаа өөрөө хүний өмнөөс гомдолгүй гээд хэрэг хаадаг. Алдсан хүн өөрөө 10 тамд унадаг нийгэм болсон тул. Иргэдийн цагдаа, шүүхэд итгэх итгэл буурсантай холбоотой тоо мэдээ харуулсан байна

Avatar

Нэргүй 2025-09-12 103.168.34.65

яг үнэн, цагдаад итгэхээ больж бүртгүүлэхээ больсон.

Avatar

Зочин 2025-09-12 59.153.87.36

көөркиис монголчуул амьдрал нь сайжирч байгаа шинж үү. доод цалин 1000$ болчихвол ч

Avatar

Нэргүй 2025-09-12 202.55.191.130

Татвар, нийгмийн даатгалаа төлж чадахгүй болсон компаниуд энэ тоон дотор чин цохиж явна. Бүр 25 хувиар өссөн гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж