Польш, Латви улсууд Орос, Беларусьтай агаарын орон зайгаа хаав

Польш, Латви улсууд Орос, Беларусьтай агаарын орон зайгаа хаав

Польш, Латви улсууд Орос, Беларусьтай агаарын орон зайгаа хаав

НАТО-гийн сөнөөгч онгоцууд Польшийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн Оросын нисгэгчгүй нисэх онгоцыг унагасны дараа буюу Пүрэв гаригт Польш, Латви улсууд Орос, Беларусьтай хиллэдэг агаарын орон зайгаа хаажээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл Беларусь, Украинтай хиллэдэг хилийн зурвас дагуу нисгэгчгүй нисэх онгоц болон бага оврын нисэх онгоцуудыг 3000 метр хүртэл өндөрт нисэхийг хориглоно гэж Польш мэдэгдэв. 3000 метрээс өндөрт нисдэг зорчигч тээврийн онгоцуудад энэ нь нөлөөлөхгүй аж.

Гэхдээ энэ хориг нь Оросын Калининградын эксклавтай хиллэдэг хойд хилд хамаарахгүй.

Латви улс мөн ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилийн дагуух агаарын орон зайдаа ижил төрлийн хязгаарлалт хийжээ. Хязгаарлалт Пүрэв гаригийн оройноос эхлэн хэрэгжсэн бөгөөд дор хаяж нэг долоо хоног үргэлжилнэ. НАТО-гийн эргүүлийн нисэх онгоц болон Латвийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэнд зөвшөөрөлгүй нисдэг биетүүдийг саатуулах боломж олгохын тулд уг хязгаарлалтыг сунгаж магадгүй аж.

Үүний зэрэгцээ Латвийн баруун жигүүрийн сөрөг хүчний Үндэсний холбоо нам Орос, Беларусьтай хиллэдэг газрын хилийг нэн даруй хаахыг шаардсан хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Тус улсын парламент уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын комиссоороо хянан хэлэлцүүлэхээр болсон байна.

ОХУ-тай зүүн талаараа хиллэдэг Эстони улс агаарын орон зайдаа ямар нэг хязгаарлалт зарлаагүй байна.

Орос-Беларусийн хамтарсан “Запад-2025” цэргийн сургуулилалт энэ долоо хоногт эхэлж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Литва улс мөн хилийн дагуу нислэгийн хориотой бүс зарлажээ. Тодруулбал, тус улс Беларусьтай хиллэдэг хилийн дагуух бүсийг аравдугаар сарын 1-нийг хүртэл хаагаад байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 59.153.87.36

манайх бас хаа. дээрэнгүй оросуудтай бүү харьц

Avatar

зочин 2025-09-12 103.57.92.59

Бид барууны орнуудыг дуурайж орос хятадад дайсагнаж онгироод юу ч олж долоохгүй,Өөрсдөө л хохирно, Найрсаг хамтын ажиллагааг эрхэмлэх хэрэгтэй, Энэ хоёр орны зүгээс манайд ямар ч дайсагнах хандлага гаргаагүй, Ийм хандлага гаргах ямар ч шаардлага байхгүй ,Харин бид барууныг дуурайж савсагнавал тэд зүгээр суухгүй, Ямар ч хатуу хариу өгч чадна

Avatar

Нэргүй 2025-09-12 103.212.118.128

Малын бэлчээртээ оч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж