Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Тухайлбал, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрийн хэрэгжилт /2024.09.01/ үйлчилж эхэлсэн.
Зам ашигласны төлбөрийн талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төвийн" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяагаас тодруулахад "Өдөр тутамд 40-50 мянган орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ оны есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод орж ирээд 96 цагаас дээш болсон 180 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Энэхүү 180 мянган тээврийн хэрэгсэл буцаж гараагүй, замын хөдөлгөөнд оролцож байна. Тухайлбал, 48 цагийн дотор Улаанбаатар хотод байсан тохиолдолд 1000 төгрөг, 48 цагаас хойш хоног тутамд 5000 төгрөг тооцогдоно.
Харин тээврийн хэрэгсэл гарах хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нэхэмжлэх тухайн автомашин дээр үүсэж иргэний гар утас руу мессеж хэлбэрээр очиж байгаа. Мөн орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Үүнээс гадна нийслэлийн замын хөдөлгөөнд оролцсон хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн мөнгийг нийслэлийн Авто тээврийн санд хуримтлагдаж зам засварын ажлыг гүйцэтгэх ажлыг хийж байна” гэлээ.
3,593.62






















































Нэргүй 2025-09-11 202.9.40.153
Орон нутгийн машинаас татвар авах шийдвэрийг зарим УИХ-ын гишүүд ажилдаа ороод эсэргүүцэж мэдэгдэл хийх байлгүй дээ. Тэгээд орон нутгийн машинаас татвар авах ажил будаа болно. Ха ха
ЖИРИЙН ИРГЭН 2025-09-11 202.9.46.106
TORGUULI TATBAR TULBUR GEED L TUR MAANI XET IX DARAMTLAX YUM DAA
d 2025-09-11 66.181.184.101
Зөвөө, автобусаар ирээд, автобусаар хөдөлгөөнд оролцоо. Битгий энд гай болоод бай.
Нэргүй 2025-09-11 103.212.116.245
мөнгөтэй хятадууд байрны үнийг тэнгэр хадааж байна. Бид тэмцэхгүй бол дордлоо.!
Иргэн 2025-09-11 59.153.112.171
Орон нутгийн дугаартай 180000 тээврийн хэрэгсэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 900 сая төгрөгийн торгууль төлөх юм байна. Зам гүүр барих мөнгө амархан босох нь ээ…
Нэргүй 2025-09-11 66.181.179.130
монголд орж ирээд, гарч явахгүй байгаа хятадуудаа хөөж чадахгүй байж, эх орондоо байгаа монголчуудыг хөөх нь зөв үү
Нэргүй 2025-09-11 66.181.184.131
юу гуцаад байнаа хулгайчдаа…Нянгар хулгайч минь бага давраарай
Нэргүй 2025-09-11 103.57.95.44
Яг зөв, ББСБ- ын нэр дээр орон нутагт байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг орон нутагттнь шилжүүлэх хэрэгтэй. Аль санхүүгийн байгууллагын эрх ашгаас Нйислэлийн түгжрэлиын асуудал мөн хамаатай болчиожибаыгаа суудлыгинэг тийш шийдвэроэх хэрэгтэй