"Human Rights Watch" (HRW) байгууллагын мэдээлснээр, 2025 оны гуравдугаар сараас хойш исламын зэвсэгт босогчид Нигерт хэд хэдэн харгис халдлага хийж, 130 орчим хүний амийг хөнөөсөн байна. Хамгийн аймшигтай халдлага нь зургадугаар сард Тиллабери мужид болсон бөгөөд зэвсэгт этгээдүүд сүмд дайран орж, мөргөл хийж байсан 70 гаруй хүнийг буудан хөнөөжээ. Халдлагад гурван хүүгээ алдсан нэгэн эмэгтэй хэлэхдээ “Бүх газарт цогцос дээр доороо дараастай байсан” гэсэн байна.
Эдгээр халдлагууд нь 2023 онд төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Мохамед Базумыг түлхэн унагаасан цэргийн хунтагийн амлалтыг эргэн харахад хүргэж байна. Учир нь цэргийнхэн засгийн эрхийг авсны дараа босогчдын эсрэг тэмцэнэ гэж амласан. Гэвч нөхцөл байдал дордсоор байна. "HRW"-ийн мэдээлснээр, төрийн эргэлтээс хойш Нигерт Исламын улс бүлэглэлтэй холбоотой дайчид 1,600 орчим энгийн иргэнийг хөнөөжээ. Эдгээр босогчид сургууль, шашны байгууламжийг устгаж, өөрсдийн хатуу исламын үзэл суртлын дагуу нигерчуудын эрх чөлөөг хязгаарлаж байна. "HRW"-ийн судлаач Иллария Аллегроззи хэлэхдээ “Эдгээр зэвсэгт бүлэглэлүүд энгийн иргэд рүү чиглэсэн харгис үйлдэл хийж байна. Тиллабери бүсийн ард иргэдийг хамгаалахын тулд засгийн газар илүү их арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ. Түүнчлэн тавдугаар сард болсон өөр нэг халдлагын үеэр Дани Фари гэх газар таван эрэгтэй, хоёр хүүхдийг алж, хэд хэдэн байшинг шатаасан байна. Орон нутгийн малчин хэлэхдээ “Цогцсууд газраар дүүрэн байсан, бүгд суманд өртсөн байсан. Хүүхдүүд ч буудуулсан байсан” гэжээ.
Үүнээс гадна нигерчууд халдлагын талаар урьдчилан анхааруулж, тусламж хүссэн ч арми хариу арга хэмжээ аваагүй аж. Цэргийн зүгээс "HRW"-ийн мэдэгдэлд хараахан тайлбар хийгээгүй байна. Эдгээр халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл албан ёсоор хүлээгээгүй ч, гэрчүүдийн хэлснээр улаан тууз бүхий толгойны ороолт зүүсэн халдагчид байсан гэжээ. Тиймээс Исламын улс бүлэглэлийн босогчид гэж таамаглаж байгаа аж. Тиллабери бүс нь Мали, Буркина Фасо улстай хил залгадаг бөгөөд олон жилийн турш зэвсэгт босогчдын гол бай болсон газар юм. Өдгөө цэргийн засаглалтай болсон Нигер, Мали, Буркина Фасо улс терроризмын эсрэг хамтран тэмцэх холбоо байгуулж, Баруунтай харилцаагаа бууруулан, аюулгүй байдлын тал дээр Орос, Турк улсуудтай хамтран ажиллаж байна.
3,593.62



















































Би Монгол хүн. Ацнууд минь очоод а**а шүү. Над руу дугаараа явуул !!! 2025-09-11 103.212.116.245
орс ч мурина шүү дээ. хамтрагчийнхаа араас шууд хутга. орс эвгүй эвгүй. ойрын жишээ Курдууд. түүхэн жишээ Монголчууд.
Нэргүй 2025-09-11 202.9.40.60
Мусламан шашин бол ийм л муйхар харгис юм. Буддын шашин бол эх болсон 6 зүйлийн хамаг амтны тусын тулд хорхойг ч гэсэн алж болохгүй гэж номлодог. Ялгаа нь үүнд байна.. БНХАУ-ын Хөх нуур мужийн Хайсыгийн монгол үндэсний тойрогч хасгийндээрэмчид довтодж сүмд олон монголчуудыг хорьж байгаад шатааж алсан түүхтэй. Мусламан шашинтай казахууд ойр тойрны монголчуудыг алж ирсэн түүхтэй.
Нэргүй 2025-09-11 192.82.92.204
Орос ах нарын ятгалагаар баруунтай харилцаагаа таслаж, оросын буянд жаргаж байгаа ард түмэн шүүдээ, Француудыг эх нутгаасаа хөөж, төрийн эргэлт хийж Исламын үзлээр эх орон нэгтнээ хөнөөж яргалал үүссгэж байгаа сармагчин оркууд. Хууль ёсны ерөнхийлөгчтэй байхдаа биенийхээ итгэж нохой шиг буудаж хороодоггүй байсан биздээ?