АНУ-ын Жоржиа мужид байрлах "Hyundai"-ийн үйлдвэрээс өнгөрсөн долоо хоногт 300 гаруй өмнөд солонгосыг баривчилсан. Өмнөд Солонгосын иргэдийг суллаж, эх оронд нь буцааж байгаа ч гэлээ энэ явдал хоёр улсын цаашдын харилцаанд нөлөөлөх бололтой. Тодруулбал, Өмнөд Солонгосын компаниуд АНУ-д хөрөнгө оруулах эсэхдээ эргэлзэж эхэлсэн гэдгийг тус улсын ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгджээ.
Өдгөө хоёр улс Өмнөд Солонгосын ажилчдад зориулсан визний хувилбаруудын талаар хэлэлцээ хийж байгаа аж. Энэ нь нэг бол өндөр квотыг баталгаажуулна, нэг бол визний шинэ ангилал бий болгон гэсэн үг.
"Hyundai"-ийн үйлдвэрийг хамтран ажиллуулдаг "LG Energy Solution"-ий мэдэгдсэнээр баривчлагдсан ажилтнууд янз бүрийн визтэй, зарим нь визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдсан хүмүүс байжээ.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос бол АНУ-ын Ази дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг. Тус улс АНУ-д хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ амласан. Гэвч энэ удаагийн баривчилгаа цочирдом байсныг Өмнөдийн хэвлэлүүд онцолсоор байна. Худалдааны яриа хэлэлцээ үргэлжилж буй цаг үед ийм баривчилгаа явагдсан нь Өмнөд Солонгост түгшүүр төрүүлжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг баривчилгааны талаар ярихдаа гадаадын компаниудыг америкчуудыг ажилд авахыг уриалсан байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ