Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.09.11/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, гурван хуулийн этгээд, 42 шүүгдэгчид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх танхимд хэлэлцэж байна. Шүүх хурлаар шүүгдэгчдийн эцсийн үгийг сонсч байгаа юм. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өнгөрсөн жил /2024.12.11/ танилцуулсан. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр:
-Хуулийн дагуу үгээ хэлж, эрхээ эдэлж байна. Тэгэхдээ их сонин байна. Би хоёр дахь удаагаа сүүлийн үгээ хэлэх гэж байна. Одоогоос бид хоёр жил хоёр сарын өмнө хуралд орсон. Бидний шүүх хурлыг Монгол даяараа харж байсан бол өнөөдөр хотын захад хуралдаж, шүүхийн гадна нэг ч сэтгүүлч байхгүй байна. Ийм л ялгаатай байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкны хэрэг бол дуулиантай хэрэг. Хамгийн олон оролцогч, их хохирогчтой, урт хугацаанд хэлэлцсэн хэрэг.
Тэгвэл ард түмний хувьд 2023 оны долдугаар сарын 7-нд гарсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкны хэрэг дууссан гэж бодож, энэ хэрэгт анхаарал хандуулахаа больсон байна. Тэгвэл бид өнөөдөр яагаад энд сууж байна вэ. Дээд шатны шүүхээс хэргийг буцаасан учраас энд сууж байна.
Нэгэнт дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өөр гарцгүй. Бид өмнө нь 80 хоног хуралдаж, 600 хуудас хэргийнхээ хуудсыг эмрэх шахуу хуралдаж, олонх нь цагаадаж, зургаахан хүн хорих ял авсан. Тэгэхээр энэ хэрэг зохиомол, улс төрийн хэрэг юм байна гэдэг ойлголт нийгэмд очсон. Нийгэм энийг хүлээн зөвшөөрсөн. Эхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гарсны дараагаар Эдийн засаг, хөгжлийн сайд гарч эцсийн үгээ хэлж байна. Ингээд харахаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг шүүх гэсэн хэрэг болсон. Энэ бол маш харамсалтай. Анхны хурал дээр эхлүүлэх гэж бөөн юм болж байсан бол өнөөдөр ямар ч тийм асуудал байхгүй. Одоо 14 хоногт хэргийг шуурхай хэлэлцье гэсэн одоо дөрөв хоног болчихсон байна. Өмнө нь 80 хүний асуудлыг 80 хоногт шийдсэн бол одоо 40 хүний хэргийг дөрөв хоногт шийдэх гэж байна. Бидний хооронд итгэлцэл үүссэн байна. Би бол дахин дахин яриад байгааргүй байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:
-Есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр байсан. Би 1996 оны УИХ-д анх удаа сонгогдож, энэ тогтоолыг гаргахад идэвхийлэн оролцсон. Цаанаас орж ирж тогтоол дээр нэг үг, үсэг өөрчилсөн. Тэр нь 30 гаруй мянган хүнээ хэлс хэргээр алж хядсан улс чинь ард түмнээсээ уучлалт гуйх ёстой юм гэсэн. Ингээд Н.Алтанхуягийн санаачлагаар Монголын ард түмнээсээ уучлал гуйх гэсэн хэдэн үгийг УИХ-ын тогтоолд нэмж оруулж байсан. Энэ бол үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал. Яагаад энийг хэлж байна гэхээр Лхүмбийн хэрэг гэдэг шиг Хөгжлийн банкны хэрэг төстэй сонсогдож байна. Би 80 хүнийг хоморголж энэ хэрэгт оруулж ирсэн нь анхнаасаа буруу байсан. Энийг хийсэн улаан хувьсгалч залуус хожим тодорч, хариуцлага хүлээх байх. Яагаад гэхээр хоморголж хэлмэгдүүлэх эхлэлийг тавьдаг.
Энэ хэрэг бол нэг хэрэг болж орж ирэх учиргүй байсан. Эрхэм шүүгч нар нээлттэй шүүх хурал хийж байгаад баярлаж явдаг. Дээр нь Монгол Улсын Ерөнхий сайд асан хүн шүүхийн танхимд Засгийн газрын тогтоолоор зогсч байгаа хэргийг тусгаарлаад өгөөч гэсэн болсонгүй. Г
эхдээ бас ч гэж хоёр жил сар гаруй хугацаанд 80 гаруй хүний хэргийг шийднэ гэдэг тун хэцүү ажил. Би өөрөө энд сууж, мэдэрсэн. Хүнд хэцүү юман дундуур ноён нуруутай гарсан гэж бодож байгаа. Тэр нь намайг цагаатгасан агуулгаар хэлээгүй. Та бүхний хийсэн ажлын үр дүнд мэтгэлцэж, янз бүрийн бичиг баримт цуглуулж ярьсны үр дүнд 80 хүнээс 40 гаруй хүн нь цагаадсан. Өнөөдөр яагаад дахиад ороод ирсэн юм бүү мэд. Баахан хулгайч нар байдаг юм байна гэж нийгмийн анхаарлын төвд оруулж байгаа. Эдгээр хүмүүс дотор алдаа хийсэн гэдгээ хүлээж байгаагаа хэлж, ялаа хөнгөрүүлж байгаа хэсэг бий. Гэхдээ 80 гаруй хүний 50 хувь нь цагаадна гэдэг бол том хэлмэгдүүлэлт байжээ" гэв.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзжээ. Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.
3,593.62



















































Нэргүй 2025-09-11 203.91.115.54
Юу хуцаад байгаан? Та нар өөрсдийгөө драмын жүжигчид гэж бодоо юу? Бид очиж алга ташиж өгөх ёстой юу!
барилга барьдаг нь буруу л даа 2025-09-11 202.131.232.158
бэрэн д зээл өгдөг буруу л даа. барилгын компани орон сууц барихад өгч л байдаг. банкнаасаа авчих юмыг.
Нэргүй 2025-09-11 66.181.179.130
Хөгжлийн банкны хэрэг зохиомол уу харин Алтанхуяг, Батбаяр гэдэг хоёр хүн зохиомол уу ккк.
Нэргүй 2025-09-11 66.181.185.222
Монгол Улс Үндсэн хуулиндаа заасан зах зээлийн нийгэм байгуулах чиглэлээр хийсэн алхам бүрийг зөвхөн АН-ын засаг барьсан үед л хийсэн байдаг юм даа !
Нэргүй 2025-09-11 66.181.179.130
Ха ха. Хувьчлал нэрээр гүй ээ их хөрөнгө гударцгаасан нь ч бас үнэн шүү тиймээ хө. Монгол улсын түүхэнд хараар бичигдэж үлдэнэ дээ. Төрийн өмчийн хорооны дарга нь хүртэл өөрөө бүхэл бүтэн 4 давхар, 6 орцтой орон сууцны барилга хувьдаа ч авчихсан байх шиг. Гадныхан мэдчих вий гэж өмнөөс нь ичих юм байнадаг ккк
Нэргүй 2025-09-11 66.181.188.139
Тэр шуналт Батбаярт ял өгвөл шудрага ёс нэг алхам урагшилж, ард олоны итгэлийн оч асна.
Нэргүй 2025-09-11 66.181.190.19
Гол луйврыг ЕС Алтанхуяг зохион байгуулсан нь тодоос тод харагдаж байсан.. Үүнээс гадна бусад олон хүмүүсийн зээл төлөгдөөгүй олон жил болж банк нь дампуурсан гэдэг, одоо бий юу
Нэргүй 2025-09-11 66.181.177.96
2000 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хэрэгжилтийг шалгахад тухайн банкнаас зээл авсан компаниуд бүгдээрээ Land Cruiser ба бусад япон машин аваад, зээлээ эргээд төлөөгүй байсан. Гадаадын банкыг ингэж дээрэмдэж байгаа юм чинь Монголын банкнаас луйварчид бүр их мөнгө завшина. Төрийн албан хаагчдыг зөөлөн чихтэй гээд мөнгө авсан, гэр хорооллын залуус хүртэл дарамталдаг.
Зочин 2025-09-11 202.180.219.8
Алтанхуяг даргын үед өнөөгийн шинэ үеийн бизнесүүд хөгжсөн жинхэнэ ардчилал ард иргэдийнхээ төлөө хичээсэн хү цаг хугацаа үнэн түүх арилахгүй. Мунхаг боловсролгүй зүгээр сууж үнэгүй юм авах гэсэн ард түмэн л та бүхэн хэцүү дээ
Нэргүй 2025-09-11 103.229.121.211
SEKSEER TAICHNA 80955877SEKSDEED XUCHINDUULI
Нэргүй 2025-09-11 103.229.121.211
BOOW XXNO BOOB XELEEREE DOLOON TOMSGN YDAAN DOLOON ANUSDI ** SEKSEER80955877VANXANI SEKSDI
Нэргүй 2025-09-11 103.212.119.187
Тухайн үедээ хэн ч уулзаж болдоггүй тэнгэрийн амьтан бсан. Одоо газарт буусан оготно болчихоо юу… Идсэн уусан үнэн бхоо…
Нэргүй 2025-09-11 103.229.120.65
Энэ хулгайч ард түмнийг зохиомол гэх гээд байгаам уу хэхэ. Халих цаг нь дөхөж дээ.
Нэргүй 2025-09-11 122.201.31.216
Чуулган дээр согтуу үг хэлдэг, дураараа баагий
Нэргүй 2025-09-11 122.201.31.216
Юу гэж дээ андуудаа, юун зохиомол хэрэг гэж. Авсан нь үнэн баяжсан чинь үнэн биз дээ.
Нэргүй 2025-09-11 103.9.90.100
Батбаяр ямар ч муухай царайтай болоо вэ. Идэж уусан нь үнэн ш дээ. Яахаараа зохиомол байдаг юм. Зохиомол байсан бол ард түмэн ийм ядуу байх уу